Шүүгдэгч С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр 11 цагт Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд эхэлсэн билээ. Тэгвэл шүүх хуралдаан саяхан завсарлаж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж байна гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Ташрамд өгүүлэхэд, С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд, Б.Ариунсан, Б.Бадрал нарт холбогдох хэргийг шүүх хуралдаан өнгөрсөн долдугаар сард зургаан өдөр үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргаж байсан билээ.
Шүүхээс, С.Баярцогтод 10 жил хорих, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасах, гурван байрыг улсын орлого болгох, 1.6 тэрбум төгрөг хураах ял оноосон бол , Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр гурван жилээр хасаж, дөрвөн жил хорих ял, Б.Ариунсан, Б.Бадрал нарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 1.6 жил хорих ял тус тус оногдуулсан юм.
Б.Баатар