зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг ихэвчлэн таньж, мэддэг хүн нь хуурч мэхэлдэг

2021-3-16
0
ЖИРГЭХ

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, НҮБ-ын Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын дэмжлэгтэй хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгөөс охид, эмэгтэйчүүдийг -хамгаалах, урьдчилан сэргийлэх, “Мөрөөдлийн шүхэр” мэдээллийн аян зохион байгуулж байгаа билээ. 

Аяныг хэрэгжүүлэхээс өмнө олон улсын байгууллагаас Дархан хот болон нийслэлд амьдарч буй 522 эмэгтэйгээс суурь судалгаа авсан юм. Судалгаанд оролцогчдын 83 хувь нь хүн худалдаалах гэмт хэргийн талаар огт, эсвэл хангалттай ойлголтгүй байв. Түүнчлэн 42 хувь нь хохирогчийг буруутгаж, үл ойшоох хандлагатай байсан нь ирээдүйд өөрсдөө “эрсдэлд орох магадлалтай” гэж үзэхгүй байгааг илтгэж байна. Иймд хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн талаар мэдлэг, ойлголт өгөх мэдээллийн аяныг орон даяар өрнүүлэх шаардлагатай гэж үзсэн аж.

Энэ гэмт хэрэг хүний сайн сайханд хүрэх гэсэн мөрөөдлийг хулгайлж, хуурч мэхлэн, заналхийлж, хяналтдаа байлгах хэлбэрээр үйлдэгддэг. Хөдөө орон нутгаас хот руу, мөн гадаадад сурч ажиллахаар шилжин суурьших шийдвэр гаргасан охид эмэгтэйчүүдийг мэдээлэлгүй, мэдлэггүй байдлыг далимдуулан хохирогч болгодог. 

Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг ихэнхдээ таньдаг, мэддэг хүн нь хуурч мэхэлдэг, эсвэл хуурамч ажлын саналаар дамжуулан хохироож байна. Хүйсийн тэгш эрхийн төв энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдыг олж илрүүлж, хамгаалалтад авч, эргээд нийгэмшүүлэх ажлыг хийж ирсэн. Өнгөрсөн 20 орчим жилийн хугацаанд 2000 гаруй хүнд туслалцаа үзүүлсний 800 орчим нь хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсныг тогтоожээ. Тус төвөөс тусламж авсан олон эмэгтэй өнөөдөр нийгэмших сургалтаа амжилттай дүүргэж, эргээд хэвийн амьдралдаа оржээ. Хохирогчийг олон нийтэд таниулахгүй байх үүднээс хэд хэдэн тохиолдлыг нийлүүлж, хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэг ямар шинж чанартай, хэнээр дамжин үйлдэгддэг зэрэг мэдээллийг сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байна. 

 

Жишээ 1: “Ааваасаа хойш их хэмжээний өртэй үлдсэн ээждээ туслах гэж би хотод ажиллахаар шийдсэн. Хэдэн жилийн өмнө хот руу амьдрахаар яваад, байр сууриа олчихсон нэг найз маань намайг “Хүрээд ир, ажил олчихлоо” гэж яаруулсан. Би хаана амьдарч, ямар ажил хийх гэж байгаагаа ээждээ хэлэх нь бүү хэл өөрөө ч мэдэхгүй хэрнээ шууд хотын унаанд суучихсан. Ингээд найзындаа очиход нэг махлаг эгч, ширүүн царайтай эрэгтэй хоёртой хамт найз маань байж байсан. Нөгөө эгч, “За хүрээд ирсэн үү, хувцас хунарыг нь соль” гэж манай найзад хэлсэн. Би юу болоод байгааг ойлгоогүй ч байдал бишдсэнийг мэдрээд үүд рүү ухасхийсэн. Гэвч намайг ухаан алдтал цохиж унагасан байсан… Би таван сарын турш хүний төсөөлөмгүй аймар нөхцөлд маш аймшигтай ажлыг хийсэн... Азаар нэг өдөр цагдаа нар буудал шалгахаар орж ирэхэд би бүх үнэнээ хэлж бэлгийн мөлжлөгөөс аврагдсан”

 

Жишээ 2: “Дөнгөж оюутан болоод, танилцах үдэшлэгт дээд курсийн хөөрхөн эгчтэй танилцсан юм. Тэр намайг хөөрхөн, гоё биетэй гэх зэргээр их магтдаг. Сургуулийнхаа нөлөө бүхий эгчид тоогдсондоо би ч их баяртай явдаг, дуудсан газар бүрт нь очдог байлаа. Харин нэг удаа олон залуустай шоунд хамт байж, эгчийн үгэнд орж өгсөн болгоныг уусан… Өглөө сэрэхэд бүгд намайг доромжилсныг мэдээд үнэхээр аймшигтай, ичгүүртэй байдалд орсон. Гэтэл нөгөө эгч энэ явдлыг бүх хүнд тараана гэж сүрдүүлээд, дуудсан газарт нь очиж биеэ үнэлэхийг шаардсан. Надад үгэнд нь орохоос өөр замгүй мэт санагдаж, олон сар үгээр хэлэхийн аргагүй муухай замаар эгчийн хэлснээс гарахгүй явсан...”

Энэ мэтчилэн хохирогчдын яриа үргэлжилнэ. Зөвхөн гадаадад хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болдог, биднээс хол асуудал гэж хөндий ханддаг нийгмийн дийлэнх хэсэгт сэрэмжлүүлэх үүднээс хоёрхон жишээ хүргэлээ. 

Хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийг таньж мэдсэнээр охидоо, найз нөхдөө эрсдэлээс хамгаалж чадна. 

У.Тэргэл 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • irgen (31.165.212.34)
    tegeed ter saihan geed baigaa goe egch hamaatan naiz geed baigaa hymyys ni gala avsan umuu? shivshigiin umnuudiig olon niited delgeech nuugaad baih yu baisiin
    2021 оны 03 сарын 17 | Хариулах
  • иргэн (192.82.80.126)
    Монголд энэ үзэгдэл газар авсан саяханы лифтний шүүгч нартаа холбоо явдал шиг ийм охидыг доромжлогч санхүүгээр боомилогч нар газар авчээ.
    2021 оны 03 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
    7 цаг 29 мин
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
    11 цаг 14 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    11 цаг 30 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ШҮДЛЭН
    11 цаг 41 мин
  • ТАНИЛЦ: Зам хаах байршлууд
    11 цаг 49 мин
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
    12 цаг 6 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    12 цаг 8 мин
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
    Өчигдөр 18 цаг 13 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
    Өчигдөр 17 цаг 40 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription үйлчилгээний эрхээ сунгаад буцаан олголт аваарай
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • Тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр үргэлжилж байна
    Өчигдөр 17 цаг 26 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    Өчигдөр 17 цаг 20 мин
  • "Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Өчигдөр 16 цаг 12 мин
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
    Өчигдөр 15 цаг 36 мин
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
    Өчигдөр 15 цаг 14 мин
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
    Өчигдөр 15 цаг 02 мин
  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
    Өчигдөр 14 цаг 28 мин
  • Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа
    Өчигдөр 14 цаг 03 мин
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
    Өчигдөр 13 цаг 01 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК