Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Мэргэн: Цэцийн маргаанд Ерөнхийлөгч хөндлөнгөөс нөлөөлж буй нь түүнийг огцруулах үндэслэл болно

2021-4-14
0
ЖИРГЭХ

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааныг дөрөвдүгээр сарын 16-ны өдөр хийхээр товлоод байгаа билээ. Энэ асуудлаар хуульч Б.Мэргэнтэй ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн Цэц хэлэлцэлгүй хойшлуулж, эцэстээ гишүүд нь хоорондоо сөргөлдөж эхэлсэн. Ер нь Цэцэд ямар үйл явц өрнөөд байна вэ. Хуульчийн хувьд хэрхэн харж байгаа вэ?

-Үндсэн хуулийн Цэц бага, дунд их суудлын хуралдаан хийх боломжтой. Гэхдээ Бага суудлын хуралдааныг тэр болгон хийдэггүй. 1992 оноос хойш шийдвэрлэсэн бүх маргааны 99 хувьд хийгээгүй байх. Яагаад гэвэл иргэнээс мэдээлэл, өргөдөл, төрийн албан тушаалтнууд хүсэлт гаргасан тохиолдолд Цэцийн аль нэг гишүүнд хуваарилаад тухайн гишүүн маргаан үүсгэх эсэхийг шийддэг. Маргаан үүссэн тохиолдолд дунд суудлын хуралдааныг зарлаж, Цэцийн таван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хурлаа хийдэг. Сүүлийн үед дунд суудлын хуралдаан болсон, болоогүй. Болоод хоёр гишүүн  гарын үсэг зурчихаад байхад нэг нь зураагүй, хурлыг орхиод гарсан гэсэн мэдээлэл хэвлэлээр гарсан. Ер нь ҮХЦ бол шүүх шүү дээ. Үндсэн хуулийн шүүх гэж ярьдаг. ҮХЦ маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд нэг заалт байдаг. Энэ нь ҮХЦ-ийн гишүүний маргаан үүсгэх эсэх тухай  шийдвэрт өөр нэг гишүүн санал гаргаад тэрийг нь хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд бага суудлын хуралдаан хийнэ гэсэн агуулгатай зохицуулалт байгаа. Цэцийн гишүүн Д.Солонго иргэдээс ирсэн мэдээлэлд үндэслэн бага суудлын маргаан үүсгэсэн боловч Б.Буяндэлгэр гишүүн санал нийлэхгүй байгаа учраас түүн дээр гомдол гаргасан нь Цэцийн түүхэнд анх удаа болж байгаа асуудал. Нэг гишүүнийхээ үүсгэсэн маргаан дээр нөгөө гишүүн нь гомдол гаргадаг. Хуулийг үг үсгээр нь тайлбарлаад үзвэл, үнэхээр нэг гишүүний үүсгэсэн маргаан дээр нөгөө гишүүн гомдол гаргаж болохоор заалт байгаа мэт боловч зарчмын хувьд байж болохооргүй зүйл л дээ.

-Тэгэхээр одоо яана гэсэн үг вэ?

-Сөрөг үр дагавар үүснэ. Тэр нь юу гэхээр ҮХЦ-д Ерөнхийлөгч гурав, УИХ  гурав, Улсын Дээд шүүх гурав гээд нийт есөн хүнийг томилдог. Гэтэл тэд өөрийг нь санал болгосон субьектээ хамгаалахын тулд ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргах магадлалтай. Тодруулбал, Б.Буяндэлгэр гишүүнийг Ерөнхийлөгч санал болгон томилуулсан. Өөрийг нь санал болгосон хүний эрх ашгийг хамгаалахын тулд үүсгэсэн маргаан дээр нь гомдол гаргаад явж байна гэдэг байж болохооргүй зүйл. Ийм ашиг сонирхлын зөрчил үүсч байгаа юм. Ер нь бол Үндсэн хуулийн Цэцийн тухай хууль, Үндсэн хуулийн Цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль өөрөө асар их учир дутагдалтай. 1997 онд баталснаас хойш ямар ч өөрчлөлт ороогүй, өөрчилье гээд хуулийн төслүүдийг зөндөө оруулж ирж байсан. Тэр болгоныг дэмжээгүй. Шинэчилье гэхээр шинэчилдэггүй. Гэхдээ асуудал үүслээ гээд хаяж болохгүй,  хуулийг зөв тайлбараад хэрэглэх л ёстой.

-Энэ бүхэнд Ерөнхийлөгчийн ил далд нөлөө харагдаж байна уу?

-Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр удаа ҮХЦ дээр очсон. Гишүүдтэй уулзаад явааг нөлөөлж байгаа хэлбэр гэж би хувьдаа бодож байгаа. Яагаад гэхээр шүүхэд Ерөнхийлөгч,  Засгийн газар, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд төрийн байгууллага, албан тушаалтан хэнбугай ч хөндлөнгөөс  нөлөөлөхийг хориглоно гэсэн Үндсэн хуулийн заалттай. Нөлөөлнө гэдгийг тухайн шүүгчийг заналхийлэх, тулгах, авлига, хээл хахууль өгөх юм уу ийм байдлаар ойлгож болохгүй. Ерөнхийлөгч гэдэг төрийн өндөр дээд албан тушаалтан. Гэтэл өөрийнх нь асуудлыг шийдвэрлэж байхад өөрийн биеэр тэнд очиж, тайлбар хэлж, гишүүдтэй нэгбүрчлэн уулзаж байна гэдэг харагдах байдлаараа нөлөөлөх гэсэн оролдлого гэж ойлгогдоно. Угаасаа төрийн байгууллага бичиг цаас нааш цааш шидэлцдэг дотоод дүрэм журамтай. Зөвхөн төрийн байгууллагуудын хооронд бичиг зөөдөг дотоодын шуудантай. Тамгын газраараа дамжуулаад шуудангаар хүргүүлэх ёстой ажил. Түүнээс биш Ерөнхийлөгч өөрийн биеэр очиж байсан түүх байхгүй. Нөгөө талаар одоогийн Ерөнхийлөгчийг нэр дэвшүүлэхгүй гээд Цэцэд хандаад байгаа биш. Өмнө Ерөнхийлөгч байсан бүх хүн дэвшиж болохгүй юм гэсэн нийтлэг агуулгаар ярьж байгаа болохоос дан ганц Х.Баттулга гэдэг хүнд хаяглаагүй. Гэтэл өөр дээрээ тусгаж аваад одоо Ерөнхийлөгч байгаа гэдэг утгаараа эмзэг хандаад байгаа.

-Үндсэн хуулийн Цэц аливаа маргааныг хэд хоногт багтаан шийдвэрлэх хуулийн хугацаатай юм бэ?

-Хуульд зааснаар бол ҮХЦ маргаан үүсгэх эсэхийг хүлээн авсан шүүгч 14 хоногийн дотор шийдэх ёстой. Маргаан үүссэнээс хойш 30 хоногийн дотор дунд суудлын хуралдаан хийr амжихааргүй бол дахин нэг удаа  30 хоног  сунгах боломжтой. Яг хуульд заасан үг өгүүлбэрээр бол ерөнхийдөө 74 хоногийн дотор шийдэх ёстой.

-Хуулийн энэ хугацаа хэдийнэ өнгөрчихөөд байна шүү дээ?

-Цэцийн учир дутагдалтай зохицуулалтын илрэл л дээ. Нөгөө талаас Цэц хуулийнхаа дагуу яг 74 хоногт багтааж шийдсэн хэрэг нэг ч байхгүй. Зарим маргааныг жил, бүр хэдэн жилийн дараа   шийдэж байгаа.  

-Цэц ямар ч шийдвэр гаргасан тэр нь эцсийнх. Учир нь, Цэцийн дээр хөх тэнгэр гэдэг. Тиймээс хүлээн зөвшөөрөхөөс аргагүй юү?

-Дунд суудлын хуралдаанаас Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзвэл түүнийг нь УИХ хүлээж авах уу, үгүй гэдэг асуудал яригдана. УИХ Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэхээ шийднэ гэсэн үг. Хүлээж авбал цаашаа маргаан байхгүй. Харин хүлээж авахгүй гэвэл ҮХЦ Их суудлын хуралдаанаа 7-9 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хийнэ. Их суудлын хуралдаанаас гарсан шийдвэр эцсийнх байна, өөр ажиллагаа байхгүй.

-Монгол Улсын Ерөнхийлөгч итгэмжлэгдсэн төлөөлөгчөө хүртэл ажиллуулж эхэлсэн нь өөрийн талд шийдвэрийг гаргах бүхий л аргыг хэрэглэж эхэлсэн гэж ойлгож болох уу?

-Тэгэх байх л даа. Тийм ч учраас өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг ажиллуулж эхэлсэн. Энэ нь бас хууль зөрчиж байгаа хэрэг. Угтаа бол энэ маргааны оролцогч Ерөнхийлөгч биш байхгүй юү. Тиймээс итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох эрх байхгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ҮХЦ-ийн маргааны хуралд оролцох эрх байхгүй. Гэтэл хууль зөрчин итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргаж ирээд яваад байна гэдэг эцсээ хүртэл энэ асуудал дээр маргалдах л байх.

-Ерөнхийлөгчийн сонгууль дөхөөд байна. Энэ асуудлыг нэг тийш шийдэх цаг хугацаа бий юү?

-Намууд дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 2-ны хооронд нэр дэвшигчээ тодруулах ёстой. Тавдугаар сарыг 5-ныг гэхэд СЕХ-нд нэр дэвшигчийн нэрийг өгч, тавдугаар сарын 8-ны дотор багтаагаад СЕХ бүртгэх эсэх шийдвэрээ гаргана. АН-аас Х.Баттулгын нэрийг дэвшүүллээ гэж бодоход Сонгуулийн ерөнхий хороо ҮХЦ дээр маргаантай байгаа гэдэг шалтгаанаар бүртгэхгүй байх үндэслэлтэй. Бүртгэхгүй гэвэл дахин өөр хүний нэрийг тавдугаар сарын 10-ны дотор оруулах боломжтой. Тэр хугацаанд багтаж оруулахгүй бол тухайн нам нэр дэвшигчгүй болно гэсэн үг. Сонгуулийн ерөнхий хороо бүртгэхгүй тохилдолд СЕХ-ны шийдвэр дээр хууль бус гээд бас шүүхээр заргалдаад явах байх л даа. Мэдээж дунд суудлын хуралдаан болоход бага хугацаа үлдсэн. 17 хоногийн дараагаас намууд нэр дэвшигчээ тодруулж эхэлнэ. Амжих гээд хичээх л байх. ҮХЦ ч нөхцөл байдал ямар байгаа билээ. Хурдан шийдэх  байх гэж найдаж байгаа.

-Ерөнхийлөгч Х.Баттулга ҮХЦ-д нөлөөлөх гэж оролдож буй нь түүнийг хугацаанаас нь өмнө эгүүлэн татах, огцруулах үндэслэл болох уу?

-Ерөнхийлөгчийн одоогийн үйлдэл нь  өөрөө Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэж болохоор юм. Өөрөөр хэлбэл, гаргаж байгаа үйлдэл нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзвэл хугацаанаас нь өмнө Ерөнхийлөгчийг татан буулгах үндэслэлтэй. Цаашлаад АНУ-д Монгол Улсыг төлөөлж суугаа Элчин сайдыг зарлиг гарган татаж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна  гээд сүүлийн нэг жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч 3-4 удаа Үндсэн хууль зөрччихөж байгаа юм. Энэ болгонд хэн нэгэн мэдээлэл, гомдол, хүсэлт гаргах юм бол хугацаанаас нь өмнө огцруулах боломж бий.

-Баярлалаа танд

У.Тэргэл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Онцгой байдлын байгууллагаас зургаан хурандаа цолтон төрлөө
Э.Энхбаяр: Амжилтад хүрэхэд хурд, хүч хэрэгтэй бол, амжилтаа хадгалахад тэсвэр, хатуужил шаарддаг
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн 7 боть эмхэтгэл хэвлэгдлээ
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (202.9.46.210)
    Манай 461 19000метр квадрат талбайтай
    2021 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (203.91.115.38)
    Огцруулах нь бүү хэл цаазаар авсан ч багадана. Монголын хөгжлийг 10 жилээр хойш нь татсан хулгайч луйварчин!!!.
    2021 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.55.188.106)
    МАН авлига Хууль ч гэж юу бх вэ Мөнгөний банди нар
    2021 оны 04 сарын 15 | Хариулах
  • Хаагий (66.205.4.66)
    Х.Баттулгад impeachment үзүүлэх нь зүйтэй, ийм Ерөнхийлөгч байж болохгүй. Шүүх эрх мэдлийг ашиглан бусдыг дарамталдаг, айлган сүрдүүлдэг хүн бидний толгойд байх ёсгүй. Дээр үеийн сударт Бөх хүн төрийн дээр гарвал муу цагийн эхлэл гэж үздэг байсан гэдэг.
    2021 оны 04 сарын 14 | Хариулах
  • ЧИНГИС ХААН (139.5.219.186)
    Маш зөв ярьж байна. Жанхууг дэмжих хүн маш цөөн. Огцрох л юм бол шорон хүлээж байгаа тул жанхуу аргаа барж Монгол улсыг бүрэн самарч байна. Нэн даруй огцруул...
    2021 оны 04 сарын 14 | Хариулах
  • зочин (64.119.27.213)
    ҮХ нөлөөлөхөөр барахгүй цэцэд яаж шийдвэрлэхийг зааж өгсөн шүү дээ. Урьд өмнө ерөнхийлөгч байсан хүн улиран сонгогдож болох талаар өмнө авч хэлэлцэж байсан учир дахин энэ асуудалд маргаан үүсгэх шаардлагагүй гэж бодож байна гээд Очирбат гуайгаар жишээ аваад улаан цайм хэлсэн шүү дээ. Бага суудлын хуралдааны асуудал ч гэсэн яагаад ерөнхийлөгчийн томилсон ҮХ цэцийн гишүүн томилсон субьекттэй холбоотой хэргийг шийдэх гээд сууж байдаг юм ҮХ-ийн нэмэлтэд улиран сонгогдож болно гэсэн заалтыг зориуд хасаад нэг удаа сонгоно гэсэн хугацааг оруулж ирсэн байхад яагаад ойлгомжгүй байдал үүсгээд байгаа болох мөн маргаан үүсгэсэн ҮХ цэцийг гишүүн тайлбараа ирүүлнэ үү гэсэн болохоос ирж тайлбар өг гээгүй л байна. Жирийн иргэн шүүхээс асуудлаа шийдүүлэхдээ тайлбараа бичгээр л өгдөг. Жирийн иргэн шүүхийг хүндэлж байна гээд шүүхийн үүдийг сахиад шүүгчийг өмнөө зогсоогоод элдэв юм яриад байдаггүй. Хууль ерөнхийлөгч ч бай ерийн хулгайчид ч бай тэгш үйлчлэх ёстой. Энэ бүх үйлдэл бол ҮХЦ-д нөлөөлөх гэсэн хуулин дээгүүр гишгэсэн үйлдэл мөн шүү дээ Цаашилбал ҮХ цэцэд нөлөөлж төрийн тэргүүн болох гэсэн арга биш гэж үү Ялангуяа тэр сонгууль явуулахгүй 2 жилээр сунгана гээд байдаг бол
    2021 оны 04 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Занданшатар: Ухрах, тохирох ямар ч бодол алга
    6 цаг 16 мин
  • Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
    10 цаг 32 мин
  • Ж.Батжаргал: Намын УЗ ойрын хугацаанд хуралдаж, улс төрийн тов тодорхой шийдвэр гаргана
    11 цаг 11 мин
  • Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
    11 цаг 32 мин
  • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар “Цахим Дорноговь” арга хэмжээг нээж цахимаар мэндчилгээ дэвшүүллээ
    11 цаг 45 мин
  • А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
    11 цаг 49 мин
  • МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан хаалттай үргэлжилж байна
    12 цаг 3 мин
  • “Төрийн алба ба хөрөнгө оруулагчдын олон талт харилцаа” сургалт, хэлэлцүүлэг боллоо
    13 цаг 7 мин
  • Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
    13 цаг 47 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
    14 цаг 10 мин
  • Монтенегрогийн үзэсгэлэнт Морака голын хавцлын дээгүүр сүндэрлэсэн хурдны зам
    14 цаг 42 мин
  • Фото: Нийслэлийн нийтийн тээврийн хөгжил
    15 цаг 9 мин
  • Б.Дорждэрэм: Хугацаат цэргийн алба хаагч нүүрэндээ оёдол тавиулсан, биеийн байдал хэвийн байгаа
    15 цаг 12 мин
  • Энэ жил 94.1 км явган болон дугуйн зам тавихаар төлөвлөж байна
    16 цаг 9 мин
  • С.Цэнгүүн: Ардчилсан нам урьд хожид байгаагүй шинэчлэлийг дотоод сонгуулиараа хийсэн
    16 цаг 10 мин
  • Барселона баг Маркус Рашфордын ирээдүйн талаар хоёрдмол байр суурьтай хэвээр байна
    16 цаг 31 мин
  • О.Цогтгэрэл: Сайн дураараа чөлөөлөгдөх шаардлагыг хүлээж авахгүй бол огцруулах арга хэмжээнд орно
    16 цаг 41 мин
  • УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ огт төлөлгүй 25 жил болжээ
    16 цаг 54 мин
  • Ихэнх нутгаар гал түймэр гарах эрсдэл өндөр байна
    17 цаг 32 мин
  • Иранд болж буй дайны уршигт Азийн орнууд хамгийн ихээр хохирч байгааг судалгаа харуулж байна
    17 цаг 38 мин
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • МАН-ын дарга юм бол дарга шиг 68 гишүүнээ оруулаад ир
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • "Озеки" цолоо эргүүлж авсан Киришима Б.Лхагвасүрэн гэж хэн бэ?
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК