зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Xөгжлийг дэмжсэн онцлох төслүүд

2021-10-21
0
ЖИРГЭХ

Импортыг орлох эх орны сүүн бүтээгдэхүүн – “Милко” брэнд

НҮБ жил бүрийн аравдугаар сарын 16-ныг “Дэлхийн хүнсний өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Энэ өдрийн гол утга учир нь хүнсний аюулгүй байдлаас гадна улс орнууд дахь хоол тэжээлийн хүртээмжид дэлхий нийтийн анхаарлыг хандуулах үндсэн зорилготой. Үнэхээр ч хүнсний аюулгүй байдал, хүртээмжийн асуудал аль ч улсын өмнөө тавьдаг том зорилго нь байдаг. Манайд ч ялгаагүй. Сая хэд хоног шатахууны хомсдол үүсэхэд ямархуу дүр зураг нийгэмд үүсэв ээ. Хэрэв шатахуун бус хүнсний хомсдол үүссэн бол нөхцөл байдал хэрхэн хүндрэхийг бодоод үзээрэй. Covid19 цар тахлаас үүдэн Монгол Улс хилээ хаасны улмаас өндөгний нийлүүлэлт тасалдаж, хүртээмж буурахад хэрэглэгчдийн дунд ямар бухимдал үүсэж байсныг уншигч Та санаж байна уу. Олдоц нь ховордсон өндөгний төлөө урт дараалал үүсэж, олон нийтийн сүлжээ өндөг сурагласан хүмүүсийн зараар дүүрсэн байлаа. Хил хаасан өдрүүдэд бид хэд хэдэн бодит үнэнтэй нүүр тулсны нэг нь л өндөг байв. Энэ бол найдвартай хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ өөрсдөө хангах шаардлагатайг харуулсан үйл явдал байсан. 

Эндээс хүнсний бүтээгдэхүүний дийлэнхийг гаднаас импортлох нь тухайн үндэстний аюулгүй байдалд хэрхэн нөлөөлдгийг харж болох биз ээ. Харин манай улсад хэнээс ч хамааралгүй дотоодын хэрэгцээгээ ханган, хөгжиж буй нэг салбар бол сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл гэдгийг энд онцолж дурдмаар байна. Гэвч саяхныг хүртэл байдал ямар байсныг санах хүн олон байх. 70 гаруй сая толгой малтай Монгол Улс сүү, сүүн бүтээгдэхүүнээ бараг ихэнхийг нь гаднаас зөөж уудаг болтлоо энэ салбараас төсөөрчихсөн байлаа шүү дээ. “Молоко” гэсэн бичигтэй шар савалгаатай Оросын сүү дэлгүүрүүдийн лангууг дүүргэж, монгол үнээний сүү уух тухай ойлголт хөдөөдөө л үлдсэн байв. Энэ бол ердөө л хүн ам төвлөрсөн хэсэгт амархан мууддаг сүү, сүүн бүтээгдэхүүнийг нийлүүлэх “дэд бүтэц” үгүй болсонтой холбоотой. Орчин үеийн чанар, стандартад нийцсэн сүү, сүүн бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэгчид хангалттай хэмжээнд нийлүүлж чадахгүй байснаас үүдэж импортын сүү Монголын зах зээлийг эзэлчхээд байсан хэрэг. Харин одоо нөхцөл байдал тэр үеийг бодоход эрс өөрчлөгдсөн байна.

Тус салбарт хувийн хэвшлийнхний нуруун дээр боссон төслүүд л одоо танилцуулах өөдрөг статистикийг бүтээсэн байдаг. ХХАХҮЯ-ны цахим хуудаст бичсэнээр бол Монгол Улсын хүн амын сүүний бодит хэрэглээ дунджаар жилд 956.8 мянган тонн бол сүүн бүтээгдэхүүний хэрэглээ 169.4 мянган тонн байдаг аж. Тэгвэл бид 2019 оны байдлаар мах, сүү, төмс, гурилыг 96.3-100 хувь дотоодын үйлдвэрлэлээр хангасан байна. Харин сүүн бүтээгдэхүүний 69.3 хувийг л дотоодоосоо хангажээ. Энэ бол уламжлалыг шинэчлэлтэй хослуулсан үйлдвэрүүд хаалгаа нээж, сүү, сүүн бүтээгдэхүүний тодорхой хувийг өөрсдөө, дотооддоо үйлдвэрлэж чаддаг болсны үр дүн.

Ийм үйлдвэрийн нэг нь “ТЭСО” корпорацын сүүний үйлдвэрийн төслийн хүрээнд байгуулагдсан “Милко” ХХК юм. “Уламжлалыг шинэчилнэ” гэсэн уриатай тус компани өдгөө 400 гаруй ажилтантай, гурван үйлдвэртэй, зах зээлд 21 нэр төрлийн бүтээгдэхүүн нийлүүлдэг томоохон үндэсний үйлдвэр юм. 2009 онд байгуулагдсан тус компани зах зээлд хэдийнээ танигдсан “Зөв” аарцны ундаа, Зөв шөлний аарц, Зөв аарцан үрэл, Зөв хатаасан аарц гэсэн 4 нэр төрлийн 16 бүтээгдэхүүнийг дотооддоо төдийгүй дэлхийн зах зээлд экспортолж байна. Мөн “Голден милк” хуурай сүү, Голден 4/1, 3/1 цай, Байгалийн зэрлэг жимсний “100” шүүс, Iberry жүүс, хүүхэд бүрийн амтархан идэх дуртай “Хаан чипс” гээд олон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.

 

“Милко” сүү, ундаа шүүсний үйлдвэр, Хуурай сүүний үйлдвэр, Кингснэйк чипсний хөнгөн зуушны үйлдвэрүүд нь хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо болох бүхий л стандартыг хангаж, эх орондоо нутагшуулж байна. 2018 онд ISO 9001, 2019 онд ISO 22000, Олон улсын  эрчим хүчний удирдлагын тогтолцоо болох ISO 50001 зэрэг стандартыг нэвтрүүлсэн гэдгийг тус компанийнхан хэллээ. Өөрөөр хэлбэл, хүнсний аюулгүй байдлын дэлхийн хэмжээнд мөрдөгдөж байгаа стандартуудыг Монголдоо нутагшуулж чадсан байна. Өмнө нь хаана, хэзээ, хэн үйлдвэрлэсэн нь тодорхой бус бүтээгдэхүүн дэлгүүрийн лангууг дүүргэж байсан цагтай харьцуулахад, одоо олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг ямар ч хязгаарлалтгүйгээр авах боломжтой боллоо.

Эх орны хүнсээр импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх хэмжээнд хүртлээ тус үйлдвэрийнхэн цаг хугацаа хийгээд санхүүгийн хувьд олон шалгуурыг давсан нь мэдээж. Импортыг орлох, экспортыг дэмжих зорилгоор үндэсний тэргүүлэгч “Голомт” банк нь “Милко” ХХК-ийн төслийг анх яригдаж эхэлсэн үеэс нь л санхүүжүүлж ажилласан бөгөөд өнөөдрийг хүртэл төслийн хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг шийдвэрлэсээр иржээ. Товчхондоо ямар ч бизнес хөрөнгө санхүүгийн найдвартай ар талгүйгээр урагшлахад амаргүй байдаг. Тэгвэл “Голомт” банк энэ төслийг дэмжиж, эрсдэлийг нь хамтдаа үүрэлцсэний үр дүнд “Милко” ХХК Монголын дотоодын зах зээлийн 30 хувийг хангадаг томоохон үйлдвэр болж бойжсон байна.

Анх тус төслийг эхлүүлэхэд хөрөнгө, санхүүгийн асуудал их байсан бөгөөд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийн 50 хувийг “Голомт” банк санхүүжүүлжээ. Үүнээс хойш төсөл бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээс одоог хүртэл үйл ажиллагаа, эргэлтийн хөрөнгөд шаардлагатай санхүүгийн дэмжлэгийг үзүүлсээр байгааг “Милко” ХХК-ийнхан ярьж байна. Нэг ёсондоо цаасан дээр төсөл байхаас нь дэмжсэн “Милко” зах зээлд брэнд болтлоо танигдах бүхий л хугацаанд “Голомт”-той түншилсэн аж. Үр дүнд нь импортыг орлоод зогсохгүй экспортод гарсан үндэсний брэнд бойжсон гэсэн үг.

ТЭСО группийн гүйцэтгэх захирал: С.Болор

-“Милко” компанийн үйлдвэрлэдэг “Голден милк” хуурай сүүг анхлан Казахстан, БНХАУ руу экспортод гаргаж, экспортын үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол тухайн жилдээ БНХАУ дахь албан ёсны төлөөлөгчийн газраа байгуулж, “100” нэрс, чацарганы шүүснээс эхлээд өөрийн нэрийн бүтээгдэхүүнүүдээ худалдаалж эхэлсэн. Монгол түмний уламжлалт идээ аарцыг инноваци шингээн үйлдвэрлэсэн “Зөв” брэндийг дэлхийн олон улсад экспортолж байна. Дэлхийд цор ганц бүтээгдэхүүн болохоор эх орноосоо хол байгаа монголчууд маань ихэд баярлан, сэтгэгдэл илгээж байгаа.

 

Гадаад зах зээлд ч “Милко”-гийн бүтээгдэхүүнүүдэд тавьж буй хүлээлт аль хэдийнээ бий болсныг дээрх ярианаас харж болно. Монгол орны хэмжээнд 11000 борлуулалтын сүлжээгээрээ хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ хүргэхээс гадна БНХАУ, Казахстаны зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаад байгаа нь эх орны эрүүл хүнс импортыг орлоод зогсохгүй экспортод гарч байгаагийн жишээ билээ. Эндээс л хүнсний аюулгүй байдлын баталгаа хангагдах бөгөөд эх орны эрүүл хүнс ямагт импортын бүтээгдэхүүнээс давуу талтайг сануулах нь зөв биз ээ.

Хүнсний аюулгүй байдал бол улсын тусгаар тогтнолтой дүйхүйц том сэдэв. Алхам, алхмаар ч болов иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр хангах бодлого урагшилж байх нь улс үндэстний ирээдүйд хэрэгтэй зүйл. Нэггүй мянга, нимгэнгүй зузаан гэж байдаггүйтэй адил нэг, нэгээр нь асуудлаа шийдэж, үйлдвэрлэлээ сэргээж, олон улсын стандартыг нутагшуулж чадвал цаашдаа бүхий л салбар хөгжих үндэс болно.

Эх орондоо эрүүл хүнс үйлдвэрлэж буй “ТЭСО” корпорацын “Милко” компани, сайн сайхныг санхүүжүүлэн ажиллаж буй “Голомт” банкны хамтын ажиллагаа Монголоо төдийгүй дэлхийг ундаалах сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр болон өргөжих нь ирээдүйдээ монголчуудад бүгдэд нь ашигтай. Ядаж л бид хил хаагдлаа гээд сүү, сүүн бүтээгдэхүүн хайж явах шаардлагагүй болсон нь том амжилт юм.

 Г.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
Монгол Улсын гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрлээ
Орон нутгийн карт эзэмшигчдэд зориулсан урамшуулал эхэллээ
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийтийн өмчийн хуулийн шинэчилсэн найруулгийн төсөл болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв
    3 мин
  • НИТХ-ын дарга А.Баяр хэт чанга дуу ихтэй тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, хариуцлагыг чангатгахыг үүрэг болголоо
    4 мин
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай худалдааны санхүүжилтийн гэрээ үзэглэлээ
    16 мин
  • УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлалаа
    23 мин
  • А.Ариунзаяа: Манайх шиг мөнгөний бодлогыг УИХ-аараа хэлэлцэж, баталдаг улс бараг л байхгүй дээ
    32 мин
  • Чойнхорын Найдандоржид Ардын жүжигчин цол хүртээлээ
    51 мин
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
    1 цаг 3 мин
  • Ж.Баярмаа: 2016 оноос хойш төсөв дандаа алдагдалтай батлагдаж ирсэн
    1 цаг 28 мин
  • Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
    2 цаг 19 мин
  • Үндэсний хувцсаар гоёсон 7000 гаруй хүн баярын жагсаалд оролцлоо
    2 цаг 26 мин
  • Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
    2 цаг 29 мин
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
    3 цаг 15 мин
  • Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 14 ойн түймрийг унтраахаар ажиллаж байна
    3 цаг 50 мин
  • Нийслэлд 12 байршилд борооны ус зайлуулах байгууламж шинээр хийхээр төлөвлөжээ
    3 цаг 59 мин
  • “Халзан бүрэгтэй” орд газар, нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай тогтоол баталлаа
    4 цаг 35 мин
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
    4 цаг 48 мин
  • ФОТО: Дээлтэй Монгол үндэсний бахархал
    5 цаг 0 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар албан ёсны уулзалт хийлээ
    5 цаг 10 мин
  • ФОТО: Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
    5 цаг 31 мин
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
    6 цаг 2 мин
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Улсын цолон ойрхон бөх #4: Аймгийн хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдана
  • Х.Булгантуяа: Хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлнэ
24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК