Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Батбаяр: Гүүр "нэргүй байна" гэдэг нь бидний гол, усандаа хандаж буй хандлага юм

2023-9-15
0
ЖИРГЭХ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар болон 24tsag.mn мэдээллийн сайтаас хамтран “Гүүрээ нэрлэе” аяныг эхлүүлж байна. Монгол Улсад хэдэн гүүр байдаг, тэдгээрээс хэд нь оноосон нэртэй болохыг мэдэх хүн цөөн болов уу. Мөн хотын архитектур төлөвлөлтийн чухал байгууламжийг өөрийн гэсэн нэртэй болгосноор чухам ямар ач холбогдол, өөрчлөлт бий болох тухай Усны газрын дарга З.Батбаяртай ярилцлаа.


-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Одоогоор манай улсад оноосон нэртэй яг хэдэн гүүр байна вэ? Энэ талаар яриагаа эхэлье. 

-Монгол Улсад миний мэдэхээр, албан ёсоор нэрлэгдсэн гүүр бол Маршлын гүүр, Арслантай гүүр, 1960-аад оны үед баригдсан Энхтайвны гүүр л байна.

Нэртэй гэхээсээ илүү тухайн гүүрний ойр орчимд байрлах газрын нэрээр нэрлэсэн гүүрнүүд олон бий.

Тухайлбал, Натур худалдааны төв буюу 13 дугаар хорооллоос Паркийг зүглэсэн замд байрлах гүүрийг ард түмэн Натурын гүүр гэж нэрлээд байгаа. Үнэн хэрэгтээ Натур худалдааны төв тухайн гүүрнээс нэг км зайтай байрладаг. Гэтэл яагаад ч юм ард түмэн Натурын гүүр гээд нэрлэчихсэн. Мөн S.Оutlet гэх нураах ёстой байшин гэж яригдаад байгаа байшингийн доод талд нь байгаа гүүр бол Нарны замын дагуу Сэлбэ голд баригдсан гүүр юм. Харамсалтай нь дахиад л нэр байхгүй. Натурын гүүрнээс Нарны замын дагуух гүүр хүртэл км орчим зайтай S.Оutlet барилгын хажууд буй гүүрнээс Дунд гол эргэлдээд, эргэлдсэн хэсгээс эхлээд шинээр гүүр тавьсан байгаа. Тэр гүүр мөн л нэргүй.

-Сэлбэ гол дээр нийт хэдэн гүүр байдаг вэ? Энэ тухай мэдээлэл танд бий юу?

-Надад байгаа мэдээллээр буюу бидний дутуу хагас тогтоосноор нийт 34 гүүр байна. Зарим нь явган гүүр, зарим нь автомашины гүүр байгаа. Үүнээс нэрийн хувьд зөвхөн Арслантай гүүр гэж гүүрнийхээ хоёр талд хоёр арслан барьсан энэ гүүрээр нэрлэгдсэн энэ гүүр л байна. Бусад гүүрнүүд огт нэргүй.

-Гүүрний хоёр талд Арслангийн хөшөө барьсан учраас л ингээд нэрлэчихжээ?  

-Тэгж хэлж болохоор л байгаа юм. 1960, 1970 оны үед Улаанбаатар хотын залуучуудын болздог газар байсан гэж үздэг. Сэлбэ гол дээр баригдсан орчин үеийн гэж хэлж болохоор гүүрнүүдийн анхны гүүр юм. Арслантай гүүр бол Сэлбэ голын бэлэг тэмдэг болдог.

Д.Пүрэвдорж гуайн шүлэгт “Чулуун арслангаас өөр өмөөрөх эзэнгүй юм бол

                                      Чухамдаа энэ чинь тэгээд хэний гол юм бэ” гэж хэлсэн байдаг шүү дээ.

-Та Монгол Улсаас Унгар Улсын Элчин сайдаар ажиллаж байсан хүн. Европын улс орнууд гүүр болон гүүрний нэрд хэрхэн ач холбогдол өгдөг вэ?

-Томоохон хотууд дээр хотын амьдралын соёл, хэвшлийн үүднээс үзэх юм бол гүүр хамгийн чухал барилга байгууламжид тооцогддог. Яагаад гэвэл хоёр эргийг холбодог. Би Дунай мөрний эрэг дээр 12 жил амьдарсан хүн л дээ. Дунай мөрөн дээр 1848 онд анхны чулуун гүүрийг барьснаас хойш Будапешт гэдэг хот хөгжсөн. Үүнээс өмнө гурван жижиг тосгон байсан юм билээ. 1873 онд Буда, Обуда, Пешт гэсэн гурван газрыг нийлүүлээд Будапешт гэдэг хоттой болсон. Тэр үеэс эхлээд Будапештын хөгжил дэвшил эхэлсэн гэдэг. Энэ гүүр бол Унгар улсын бэлэг тэмдэг юм. Мөн Чехийн Праг хотод анх гурил зуураад, тэрэн дотроо сүрэл хийж байсан Карлын гүүр гэж бий. Энэ гүүр бол Чех улсын бэлэг тэмдэг болсон байна.

-Гүүр гэдэг ерөөсөө л тухайн улсын бэлэг тэмдэг байх нь. Тиймээс нэрлэх нь их чухал бололтой?

-Тийм ээ. Парист ч тэр, Ромд ч тэр бүх газруудад гүүр нь өөрөө тухайн улсын бэлэг тэмдэг болчихсон байдаг. Мөн үүнээс гадна усны каналууд дээр тогтож буй улс орны канал болгон нь гүүртэй байдаг.

Тэгэхээр гүүр бол хоёр эргийг холбож буйн хувьд тухайн хотын архитектур төлөвлөлтийн хамгийн чухал байгууламж юм. Гүүр "нэргүй байна" гэдэг нь бидний ус, голдоо хандаж буй хандлага юм.

Тухайлбал, Бид Орхон гол дээр нийт хэдэн гүүр байгааг ч мэдэхгүй амьдарч байна. Орхон гол бол 1000 км урт урсдаг гол. Тиймээс Улаанбаатар хотоос эхлээд бүх газруудад гүүрээ нэрлэх хэрэгтэй.  

-Хэрэв гүүрнүүдээ нэрлэхээр болбол ямар нэрээр нэрлэх вэ? Танд санал болгох нэр бий юу?

-Улаанбаатар хотод байгаа гүүрнүүдийг аль нэг уулын нэрээр юм уу, эсвэл аль нэг голуудын нэрээр нэрлэж болох юм. Тухайлбал, Сэлбэ гол дээр буй Натурын гүүр гэдгийг Сутайхайрхан гүүр, эсвэл Отгонтэнгэр гүүр гэх зэргээр нэрлэж болно шүү дээ. Ингээд нэрлээд ирэхээр Сутай гэдэг бол маш сүрлэг хайрхан. Үүнтэйгээ адил хүн болгонд хүндлэх сэтгэл төрнө. Мөн арчилгаа, тохижилт дээшлээд явах боломж байна хэмээн харж байна. 

-Энд мөн л гаднын улс орнуудын талаар асууя. Гадаад улс орнууд гүүрээ хэрхэн нэрлэдэг юм бол?

-Бусад улсуудын жишээнээс харвал хаадынхаа нэрээр нэрлэсэн тохиолдол их байдаг. Монголчуудын хамгийн сайн мэдэхээр Австрийн хатан байсан Сиси хатны нэрээр Будапешттын гүүр одоо хүртэл нэрлэгдээд явж байна. Тэгэхээр Туул гол дээр байгаа гүүрнүүдийг Чингис хааны дараагийн хаад, эсвэл Чингис хааны хүүхдүүдийн нэрээр нэрлэх боломжтой гэж бодож байна. Бас нэг өөр санал гэвэл, тухайн орон нутгаас нь төрөн гарсан яруу найрагчид, урлагийн хүмүүсээр нэрлэж болох юм. Энэ мэт маш олон санал гарна  л даа.

-Гүүрэнд нэр өгөх асуудлыг ямар байгууллага шийддэг вэ?

-Хуулийн хүрээнд тухайн орон нутагт нэр өгөх асуудлыг шийдвэрлэдэг байгууллага бол Иргэдийн төлөөлөгчдийн хурал. Тиймээс цаашид Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шийдвэр гаргаад явах байх. Энэ бол хэдэн гүүрийг нэртэй болгох асуудал гэхээсээ илүү Улаанбаатар хотыг хаягжуулах, Улаанбаатар хотыг орчин үеийн хот болгоход тун чухал алхам болно хэмээн найдаж байна. Хоёрдугаарт, зөвхөн нэр өгснөөрөө усанд хандах хандлага эрс өөрчлөгдөнө. 

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн бодит нөлөөллийг зөвхөн газрын гадаргын шаталтын байдлаар дүгнэх боломжгүй
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай
НҮБ-ЫН ХХААБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫГ МОНГОЛ УЛСАД БАЙГУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИН ВОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦОВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (59.153.115.96)
    Нөгөө бүлтрээд байсан усан сан,ус зайлуулагчаа хийгээчээ
    2023 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.189.18)
    poprood l baih um, ajlaa hiigeecn
    2023 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.177.88)
    ene neg hudlaa shygel, alban tushaaliin heneetei sda
    2023 оны 09 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Тендерийн мадаам” хэмээн хочлогдсон М.Энхцэцэг гишүүний хамаарал бүхий "Бодит чадал" ХХК 304 тендерт оролцож 114 тендерт шалгарчээ!!!
    41 мин
  • “X-Men” киноны профессор Чарльзын дүрийг бүтээсэн жүжигчин Патрик Стюарт 86 насандаа таалал төгслөө
    44 мин
  • Холбооны удирдлага, шигшээ багийн дасгалжуулагчид ганц хүрэл медалийнхаа ард нуугдаад өнгөрөх үү?
    1 цаг 9 мин
  • Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн бодит нөлөөллийг зөвхөн газрын гадаргын шаталтын байдлаар дүгнэх боломжгүй
    1 цаг 22 мин
  • Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай
    1 цаг 39 мин
  • 20 настай Америк залуу ДАШТ-ий хамгийн өрсөлдөөнт жинд финалд үлдэж шуугиулав
    1 цаг 47 мин
  • Өнөөдөр ДАШТ-ий дэвжээнд манай ЗУРГААН бөх хүч үзнэ
    1 цаг 59 мин
  • АНУ-ын Орегон мужид хоёр нисдэг тэрэг агаарт мөргөлджээ
    2 цаг 9 мин
  • “Эрчим инженер” хөтөлбөрөөр эрчим хүчний мэргэжилтнүүд Энэтхэгт  суралцана
    2 цаг 13 мин
  • Израилын парламентын сонгуулиар аль ч улс төрийн эвсэл олонхын суудал авч чадсангүй
    2 цаг 17 мин
  • Аймшгийн баярын тухай таны мэдэхгүй 15 сонирхолтой баримт
    2 цаг 24 мин
  • Чуулган: УИХ-ын асуулгын цаг болно
    3 цаг 6 мин
  • Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд сумдаар цас орж, явган шуурга шуурна
    3 цаг 16 мин
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
    12 цаг 59 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ
    18 цаг 52 мин
  • НҮБ-ЫН ХХААБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫГ МОНГОЛ УЛСАД БАЙГУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
    20 цаг 7 мин
  • Э.Дэлгэрмаатай хүрлийн төлөө барилдах Кеннеди Алексис Блэйдс гэж хэн бэ?
    20 цаг 9 мин
  • Шатахууны үнэ өссөний улмаас дэлхийг тойрон аялаж байсан тансаг хөлөг онгоц аяллаа зогсоожээ
    22 цаг 48 мин
  • Испанид хоёр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас 68 хүн амиа алджээ
    22 цаг 55 мин
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИН ВОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦОВ
    23 цаг 50 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ 2.0) гаргана
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
24 баримт
  • Аймшгийн баярын тухай таны мэдэхгүй 15 сонирхолтой баримт
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК