зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хуврага уу, авлигачин уу?

2024-4-03
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Тэрбээр Ховд аймагт 10 жилээ дүүргэж, Монгол Улсын Их Сургууль хуульч мэргэжлээр төгсөж, Ховд аймгийн Прокурорын газарт, Улсын дээд шүүхэд, “Монгол журам” сонинд, Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд, Гаалийн ерөнхий газарт ажиллаж, Зам, тээврийн сайд, Ховдын Засаг дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчид тус тус зөвлөхөөр ажиллаж байсан.

БАРИМТ 2

Ш.Адьшаа гишүүний өөрийн орлого 4.5 тэрбум, гэр бүлийн орлого 1.6 тэрбум, нийт 8 ТЭРБУМ 713 САЯ төгрөгийн үнэ бүхий орон сууц, барилга байгууламжтай. 937 сая төгрөгийн үнэтэй автомашины “цуглуулга”, 880 сая төгрөгийн хурдан удмын 55 адуу. 200 сая төгрөгийн газар, 890 сая төгрөгийн үнэт эдлэл, хадгаламжийн үлдэгдэл нь 1 ТЭРБУМ 248 САЯ төгрөг бол бусдаас 200 сая төгрөгийн авлага, 105 сая төгрөгийн зээлтэй аж.

БАРИМТ 3

УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн эхнэр Я.Саранчимэг эмч мэргэжилтэй бөгөөд  "Хүннү МН" ХХК, Империал Максимум корпорейшн ХХК, "Винсолд интернэйшнл" ХХК , "Грайтблю маунтайнс" ХХК, "Ачит эх мед", "Ачит-Арвис" ХХК гэсэн компаниудыг эзэмшдэг.

БАРИМТ 4

УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн том хүү Анхбаяр нь “Эй Эй Эс Эс” ХХК, "Ховд аймгийн оюутан залуучуудын соёл боловсролыг дэмжих төв" НҮТББ, "Ховд аймгийн такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо" НҮТББ, "Биг Монголиан хюмэн ресурс" ХХК, Бизнес бродерс индастрис" ХЖК "Биг монголиа ложистик" ХХК/, “Биг Монголиа Билдинг, "Бигмонголиа инержи" ХХК "Алтан дорнод, ургац" ХХК гэсэн компаниудыг эзэмшдэг.

БАРИМТ 5

Ш.Адьшаа гишүүний хүүгийнх нь “Биг монголиа билдинг” ХХК, 29,9 тэрбумын тендерийг авсан нь олон нийтийн хараанд өртөж, гишүүнд “Тендерийн” гэх тодотголыг нэмсэн байдаг.

БАРИМТ 6

Ш.Адьшаа гишүүн хэдийгээр 4,5 тэрбум төгрөгийн орлоготой ч, хүү А.Биндэръяадаа 101,9 мянган долларыг Боловсролын зээлийн сангаас авч өгснөөр,  хүү нь Канад улсын Торонтогийн их сургуульд суралцсан ч, зээлээ төлөөгүй. Хувийн компанид ажилласныг төрд буцаан төлсөн гэж үзэн сэтгүүлчтэй маргалдаж байсныг, эрхэм уншигч таныг мэднэ гэдэгт итгэлтэй байна.

БАРИМТ 7

“ЯЛААС МУЛТАРСАН” НЬ №1: 2001 оноос Гаалийн ерөнхий газарт хэрэг бүртгэгчээр орж, гаалийн байцаагч, ахлах байцаагч, хэлтсийн даргаар ажиллаж байхдаа, “Улсад гурван тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан” гэх хэргээр Гаалийн газрын дарга асан Х.Баатартай хамт саатуулагдаж байсан. Азаар ч гэх үү, мань эр МАН-ын гишүүн болчихсон байсан тул шоронгоос “сугараад” үлдчихсэн.

БАРИМТ 8

Ш.Адьшаа гишүүн хожим нь сэтгүүлч агсан Г.Дашрэнцэнг “Гаалиас төрсөн тэрбумтан” нийтлэлийнх нь төлөө шүүхэд өгч, торгуулах шийдвэр гаргуулсан ч, өөрөө авлига өгсөн хэрэгтээ ял авсан ч, Өршөөлийн хуулиар өршөөгдсөн байдаг.

БАРИМТ 9

Ш.Адьшаа гишүүнийг 2012 онд МАНам УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхээс татгалзсан байдаг. Учир нь “Гаалийн” гэх тодотголыг зүүлгэсэн хэрэг нь ид олны анхааралд байсан хэрэг.

БАРИМТ 10

ӨВДӨГ ШОРООДОЛТ №1: 2012 онд МАН-аас мандат авч чадаагүй ч, Ховд аймагтаа бие даан нэр дэвшиж, ердөө 1.7 хувийн саналаар ялагдсан. Яаж зүгээр өнгөрөх вэ. Сонгуулийн дүнд эргэлзэж, өрсөлдөгчид нь хууль бус үйлдэл гаргасан гэж телевизээр мэдэгдэл хийгээд амжсан байдаг.

БАРИМТ 11

Ш.Адьшаа гишүүн энэ үед намдаа “шоовдорлогдож”, нутагтаа “гологдсон”-доо шаралхан, улс төрийн жинхэнэ замналаа эхлүүлж, Зам тээврийн сайд, Засаг дарга нарт зөвлөж эхэлсэн байдаг.

БАРИМТ 12

“ЯЛААС МУЛТАРСАН” НЬ №2: Ш.Адьшаа гишүүн 2016 онд дахин сонгуульд бэлдэж, хий гаргалгүй зүтгэж явахад “Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбад Монгол Японы хамтарсан “Улаанбаатар мед” эмнэлгийг нийслэлд байгуулж, тусгай зөвшөөрөл авахдаа 5 сая төгрөг өгсөн” гэх авлигын хэрэг сөхөгдсөн.

БАРИМТ 13

Тухайлбал, 2015 оны тавдугаар сард УИХ-ын гишүүн Ш.Адьшаа магадлан итгэмжлэлийн гэрчилгээ авахын тулд “энэ дотор таван сая төгрөг байгаа. Үүнийг төрийн нарийн бичгийн даргадаа өгчих” хэмээж байв.

БАРИМТ 14

Хожим нь тэрбээр “Би өөрийнхөө гэм буруутайг ойлгосон. Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү” хэмээн мэдэгдэж байсан юм.  

БАРИМТ 15

ӨВДӨГ ШОРООДОЛТ №2: Гайтай 5 саяын авилгын асуудал, тухайн бүс нутагтаа нэр хүнд муутай Ардчилсан намаас нэр дэвшсэн зэрэг нь гай болж, МАН-ын шинэхэн нэр дэвшигчид 1 хүрэхгүй хувиар ялагджээ. Дараалан 2 хүрэхгүй хувиар “далаараа тавиулсан” баргийн эр хүний шар хөдөлнө биз дээ.

БАРИМТ 16

“Жүдогийн холбооны ерөнхийлөгч”-өөр ажиллаж байсан Ш.Адьшаа 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөх болсон.

БАРИМТ 17

2020 онд Ардчилсан намаас нэр дэвших мандат өгөхгүй сургаар бие даагчаар бүртгүүлсэн байсан ч, Ерөнхийлөгчөөр “бярдуулсны” хүчинд, Ардчилсан намаас нэр дэвшээд зогсохгүй, бүр гишүүн болж чадсан. Ийнхүү 3 удаа зүтгэснийх, хүссэнээ авч чадсан  нь бахархмаар шүү.

БАРИМТ 18

Нүүрсний хулгайн сонсгол дээр хилээр гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс экспортолж гаргасан тээврийн компаниуд дунд УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн хамаарал бүхий компаниудын нэр дурдагдсан байдаг.

БАРИМТ 19

Харин УИХ-ын Түр хорооны шинжээчид 11 компани нь 188 мянган тонн нүүрс гаалийн бүртгэлгүйгээр буюу хулгайгаар хил давуулсан нотлох баримтыг нийтэд дэлгэсэн.

БАРИМТ 20

Нүүрсний сонсголд УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн хамаарал бүхий компаниуд буюу “Тив транс” ХХК нь 11 мянган тонн, АУМ алт ХХК нь 688 тонн, Шанхтранс ХХК нь 65 мянган тонн, туслах Ш.Мөнхцэцэгийн нэр дээр байгуулсан “Зүүн хөхий” нь 759 тонн,  “Эм Жи Өү” ХХК нь 52 мянган тонн, “Мөнх цаст транс” нь 32 мянган тонныг тус тус хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан аж.

БАРИМТ 21

ХЗДХ-ийн сайд, түр хорооны дарга Б.Энхбаяр “Н.Алтанхуягийг хамааруулж, Г.Дэнзэнгийн гэх 17 тэрбумын асуудал бол анх Ш.Адьшаа гишүүнтэй холбоотой байсан. Ш.Адьшаа гишүүн тэрийгээ авч чадахгүй алдаад, алдсандаа хорсоод холбогдох мэдээллийг тухайн үеийн сөрөг хүчин МАН-ынханд дамжуулсан” хэмээн мэдэгдэв.

БАРИМТ 22

ХЗДХ-ийн сайд, түр хорооны дарга Б.Энхбаяр “Ш.Адьшаа гишүүн Б.Ганхуягийн ар гэрийг Төрийн ордонд оруулж, нүүрсчид хамтран акц хийж байна. Б.Ганхуяг байхгүй учраас сонсгол хийх шаардлагагүй гэдэг улс төрийн акцыг хийж, Түр хорооны дарга руу хэвлэлийн акц хийсэн. Нүүрсний сонсголыг зогсоох улс төрд автахгүй бөгөөд зогсохгүй" гэлээ.

БАРИМТ 23

Ш.Адьшаа гишүүн өөрийн эзэмшлийн компаниараа ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зургаан тэрбум төгрөгийн зээл авч, ЖДҮ болон Хөгжлийн банкны гэх алдарт хоёр сенсацитай нэр холбогдсон.

БАРИМТ 24

Тэрбээр мөн Богд Зонхова цогцолборыг анх санаачилж байв. Тус цогцолбор 5,5 сая төгрөгийн төсөвтэй байсан ч удалгүй 32 тэрбум төгрөгийн төсөвтэй болсон нь олны анхаарлыг татсан хэрэг. Энэ талаар хэлэхдээ “Яагаад 32 тэрбум төгрөгийн төсөвтэй болсныг мэдэхгүй. Хамт санаачилсан гишүүдээ санахгүй байна” гэсэн байдаг. Түүний хамгийн алдартай 5 агшин

image

“24tsag.mn” сайт өнөөдрөөс эхлэн өдөр бүр одоогийн УИХ-ын гишүүдийн 24 баримт болон тухайн гишүүний хамгийн алдартай 5 зураг, агшныг үсгийн дарааллаар цувралаар хүргэх гэж байна. Энэ цувралын дараагийн оролцогч УИХ-ын гишүүн Ширнэнбаньдын Адьшаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (66.181.191.10)
    Алсан ч багадах аймшгийн хулгайч дээрэмчин мангас шулам бирдүүд 9 үеэрээ тамд очиж нүгэл гайгаа эдлээрэй.
    2024 оны 04 сарын 05 | Хариулах
  • DR. ADITYA (102.88.84.100)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 04 сарын 04 | Хариулах
  • DR. ADITYA (102.88.84.100)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 04 сарын 04 | Хариулах
  • zochin (98.214.171.138)
    zugeer l xulgaich
    2024 оны 04 сарын 03 | Хариулах
  • зочин (103.212.117.231)
    ..иймэрхүү яриагаа үйлдэлээрээ хөмөрдөг сүгнүүдийн үйлдэл болгоныг түмэнд хүргэж шинэ залуусыг сонгохдоо бодолцохыг сонгогчиддоо уриалах нь зүйтэй...тэд уйлаад, гуйгаад уруул дэвсээд ирэх бийй...сайн тогтоож түмэнд түгээ...
    2024 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.178.164)
    Муухай хувалз Адьшаа үх
    2024 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.178.210)
    Энэ мэт өлөн гарууд олон байна
    2024 оны 04 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүхбаатар дүүрэгт орон сууцны барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдаанд урьж байна
    49 мин
  • Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа
    49 мин
  • Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж, тогтвортой ирээдүйн бодлогыг хэлэлцэнэ
    1 цаг 36 мин
  • УИХ-ын гишүүн М.Мандхай: Монгол Улс бол дарангуйллын улс биш
    1 цаг 56 мин
  • Иргэд засаглах индэр D-GOV.MN цахим систем ажиллаж эхэлээ
    2 цаг 12 мин
  • “Ulaanbaatar music festival”-ын талбайг Улаанбаатар хотын бүсүүдээр нэрлэж, нийслэлийн өнгө төрхийг шингээжээ
    2 цаг 22 мин
  • Автомашингүй өдрөөр нийтийн тээврийн 43 чиглэлд өөрчлөлт орно
    3 цаг 34 мин
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
    3 цаг 45 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13473 болжээ
    3 цаг 47 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    3 цаг 51 мин
  • ТАНИЛЦ: “Mining Week & MinePro” үзэсгэлэнгийн хөтөлбөр
    4 цаг 9 мин
  • Өнөөдөр "Уул уурхайн 7 хоног" эхэлнэ
    4 цаг 23 мин
  • Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжлэхээр болов
    4 цаг 45 мин
  • Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж, тогтвортой ирээдүйн бодлогыг хэлэлцэнэ
    4 цаг 50 мин
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
    5 цаг 27 мин
  • Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
    5 цаг 37 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг НИТХ-ын дарга А.Баярт өргөн барилаа
    20 цаг 20 мин
  • Ө.Шижир: МАН-ынхан зарлаж байгаад хулгай хийдэг болох нь ээ, монголчууд та бүхэнд хариуг чинь барина аа
    20 цаг 35 мин
  • Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй
    21 цаг 0 мин
  • “Өгөөмөр” техникийн захын ойролцоо газар чөлөөлж, авто болон явган замыг шинээр барина
    21 цаг 10 мин
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • Хамтдаа дуулсан дуунууд- С.Жавхлан, Т.Баясгалан
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Мөнгөний бодлого" сэдвээр МУИС-ийн оюутнуудад лекц уншлаа
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • Өнгөрсөн наймдугаар сар 1940 оноос хойш тохиолдож байгаа бага тунадастай 38 дахь сар боллоо
  • Ус цаг уур, орчны шинжилгээний салбарт шинэ үеийн супер компьютерын технологи нэвтэрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа
  • Э.Бат-Амгалан: Барилгын салбарын 100 жилийн ойг салбарын хөгжил, шинэчлэлийн стратегийн эргэлтийн цэг болгоно
  • С.Амарсайхан: Франц улстай Онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
24 баримт
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК