БАРИМТ 1
1985 оны хоёрдугаар сарын 18-нд мэндэлсэн.
БАРИМТ 2
Өмнөд Солонгосын Сөүл хотын унаган хүү байв.
БАРИМТ 3
Загвар өмсөгчөөр замналаа эхлүүлж, жүжигчин болтлоо нэр алдар нь өссөн нэгэн.
БАРИМТ 4
Тэрээр мөн Bazaar Korea , Vogue Girl Korea , Dazed Korea , Nylon Korea , GQ Korea , Arena Homme + Korea , Esquire Korea , Marie Claire Korea зэрэг сэтгүүлүүдэд гарч байсан.
БАРИМТ 5
Тэрбээр Чун-Ан их сургуулийг дүүргэсэн. Уг сургууль нь Өмнөд Солонгосын Сөүл хотын тэргүүлэх хувийн судалгааны их сургуулиудын нэг юм.
БАРИМТ 6
Сонг 2009 онд "Actresses" киногоор зугаа цэнгэлийн гараагаа эхэлсэн.
БАРИМТ 7
Тэрээр 2012 онд "Moon Embracing the Sun" түүхэн жүжигт хааны харуулын дүрийг бүтээснээрээ олонд танигдаж, "We Got Married" реалити шоунд оролцсоноор улам бүр алдаршсан.
БАРИМТ 8
Тэр хамгийн сүүлд 10 дугаар сард дууссан "La Rose De Versailles" мюзиклд тоглосон ажээ.
БАРИМТ 9
Түүний Instagram-ын сүүлийн бичлэгүүд нэгдүгээр сард нийтлэгджээ. Хамгийн сүүлд оруулсан хоёр селфи нь 61 мянга гаруй лайк цуглуулсан, сэтгэгдлүүдийг идэвхгүй болгосон байжээ.
БАРИМТ 10
Мягмар гарагт тэр Сөүл хотод нас барсан байдалтай олдсон. Түүний цогцсыг тэр өдөр хамт үдийн хоол идэхээр төлөвлөж байсан найз нь байрнаасаа олжээ. Үхлийн шалтгаан нь одоогоор тодорхойгүй. Биеээс нь гадны нөлөөлөл ологүй гэнэ.
Сэтгэгдэл (140)