Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ТББХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ

2025-3-20
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.03.20/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ.” гэж заасныг хуралдаан даргалагч УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир тодотгоод, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл бүрээр санал хураалт явууллаа.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Д.Цогтбаатар нарын УИХ-ын есөн гишүүнээс 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.

Мөн Засгийн газраас 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр УИХ-ын гишүүн О.Амгаланбаатараас өргөн мэдүүлсэн Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын гурван гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын 26 гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Г.Уянгахишигээс өргөн мэдүүлсэн Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.

Харин УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу нарын 19 гишүүнээс 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Мөн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 31.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчөөр оролцсон УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир дүгнэлтийн талаар танилцуулав.

Үндсэн хуулийн цэц 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 31.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцээд, дараах дүгнэлтийг гаргажээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт "Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.", Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", 2 дахь хэсэгт "Хүнийг ... үзэл бодол ... -оор нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...", Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад "... Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ..." гэснийг тус тус зөрчсөн байна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.", Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино." гэснийг зөрчөөгүй байна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 31.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.", Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Хүнийг ... үзэл бодол ... -оор нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...", Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад "... Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ...", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.", Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино." гэснийг зөрчөөгүй байна хэмээн үзжээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт "Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна." гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг үг хэлсэн. Тэрбээр, Зарчмын хувьд гарын үсэг цуглуулах нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж Үндсэн хуулийн цэц үзжээ. Энэ бол байх ёстой шалгуур. Зөвхөн тооны хувьд эргэн харж үзэх ёстой гэсэн дүгнэлт гаргасан байгаа учир УИХ энэ дүгнэлтийг хүлээн аваад Сонгуулийн хуулиа илүү боловсронгуй болгох тал дээр ажиллах нь зүйтэй гэлээ. Түүнчлэн цаашид УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Үндсэн хуулийн цэцийн маргаанд оролцоход УИХ-ын Тамгын газрын зүгээс арга зүйн зөвлөгөө өгдөг системийг бий болгох шаардлагатай гээд, ингэж байж мэтгэлцээн хууль, эрх зүйн өндөр түвшинд явагдана гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

Эцэст нь холбогдох журмын дагуу санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзэж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
The Guardian: Монголын улс төрчид шоронд хоригдох эрсдэлтэй нүүр тулав
ЗГ: “Төрийн өмчит компанийг татан буулгах тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ
БАЙР СУУРЬ: Монголчуудын бүтээн байгуулалтыг АНУ өндрөөр үнэлж байна
Электрон тамхийг зохицуулж өгөхийг хүүхдүүд өөрсдөө шаардаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • The MongolZ баг яагаад Senzu буюу М.Азбаярыг сэлгээнд суулгасан бэ? 
    44 мин
  • The MongolZ багийн шинэ тоглогч Cobrazera эхний тэмцээнүүддээ хэрхэн оролцов? 
    50 мин
  • Изриалчууд Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн даргыг ХӨНӨӨЛӨӨ
    1 цаг 47 мин
  • The Guardian: Монголын улс төрчид шоронд хоригдох эрсдэлтэй нүүр тулав
    2 цаг 26 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
    2 цаг 39 мин
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
    2 цаг 41 мин
  • Тэсвэрлэх чадвар, тэнцвэрт байдал, хөгжил цэцэглэлтийн хөшүүрэг – Эрүүл газартай байхын төлөө Нэгдсэн Үндэстний Байгууллага чуулна
    3 цаг 12 мин
  • ЗГ: “Төрийн өмчит компанийг татан буулгах тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ
    3 цаг 19 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно
    3 цаг 32 мин
  • Улаанбаатарт 1 градус дулаан байна
    3 цаг 38 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
    4 цаг 42 мин
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
    4 цаг 47 мин
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
    4 цаг 57 мин
  • У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
    20 цаг 35 мин
  • У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг
    20 цаг 40 мин
  • У.Отгонбаяр: Өвөл, хаврын морин уралдааныг хориглох бус, зохицуулалтыг сайжруулах шаардлагатай
    21 цаг 6 мин
  • УБТЗ ХНН-ийн парк шинэчлэл, транзит тээврийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ
    21 цаг 19 мин
  • Б.Бямбасайхан: 100 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр халиа тошингийн эрсдэлээс сэргийлж ажиллаж байна
    22 цаг 51 мин
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    22 цаг 57 мин
  • Энэ онд батлагдсан зураг, төсөвтэй 8664 нэгж талбарт газар чөлөөлөх ажил үргэлжилж байна
    23 цаг 0 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Б.Энхтүвшин: Ойрын гурван сарын хугацаанд АИ92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо
  • “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
24 баримт
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК