Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Донорын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонслоо

2025-4-02
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2025.04.01) хуралдаж, дэвшигчдийн сонсголд ажиллах хараат бус шинжээчдийг томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, Донорын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонслоо.

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнгөрөгч сарын 20-ны өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл (НДҮЗ)-ийн болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчдийн сонсголыг энэ сарын 07-нд нээлттэй зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргаж, сонсголд танилцуулах шинжээчийг шалгаруулах тухай зарыг хуулийн дагуу олон нийтэд нээлттэй түгээсний дагуу “Шимтгэл төлөгч таны төлөө” төрийн бус байгууллагын тэргүүн Л.Цэрэндулам, Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн ахлах багш Э.Мөнхсоёл нар саналаа ирүүлжээ.

Хараат бус шинжээчид нэр дэвшигч Л.Цэрэндулам Баянхонгор аймаг, Улаанбаатар хотын Найрамдлын (хуучнаар) районы Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хэлтсээс нийслэлийн болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын ахлах байцаагч, газрын дарга хүртэл дэвшин ажилласан бол Э.Мөнхсоёл Бүгд Найрамдах Солонгос Улс, Япон Улсад анагаах ухааны мастерийн болон докторын зэрэг хамгаалсан, тархи судлал, физиологи, ясны бодисын солилцоо, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр судалгаа хийдэг судлаач хүн юм.

Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Б.Бат-Эрдэнэ, Ж.Чинбүрэн, Д.Ганмаа, С.Зулпхар, Д.Үүрийнтуяа, Ц.Идэрбат, М.Нарантуяа-Нара нар хараат бус шинжээчид нэр дэвшигчдээс тэдний ажил, мэргэжлийн туршлага, өөрийн үнэлэмж, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах талаарх үзэл бодол, Үндэсний зөвлөлүүд, тэдгээрийн гишүүдэд тавих мэргэжил, ур чадварын шаардлага, үнэлгээ, дүгнэлт өгөх арга, аргачлал, ёс зүй, ашиг сонирхлын зөрчил үүсэх, эсэх зэрэг олон асуулт асууж, үг хэлэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд хараат бус шинжээчийг “...Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар томилно” гэж заасны дагуу санал хураалт явуулахад нэр дэвшигчдийн хэн нь ч гишүүдийн гуравны хоёрын дэмжлэг авч чадсангүй. Иймд хараат бус шинжээч томилох ажлыг дахин шинээр эхлүүлэх боллоо. Үүнтэй холбоотойгоор энэ сарын 07-нд хийхээр товлосон НДҮЗ-ийн болон ЭМДҮЗ-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчдийн сонсголыг мөн хойшлуулахаар боллоо.

Дараа нь Байнгын хорооны хуралдаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Донорын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ. Анх 2000 онд батлагдаж, 2018 онд шинэчлэн найруулсан уг хуулиар хүний эрүүл мэнд, амь насыг аврах зорилгоор сайн дураараа цус, эс, эд, эрхтнээ үнэ төлбөргүй өгөх, шилжүүлэн суулгахтай холбоотой харилцааг зохицуулж буй юм.

Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ манай улсад 1996 оноос эхэлсэн гэдгийг Эрүүл мэндийн сайд танилцуулгадаа дурдаад, тэр үеэс эхлэн өнөөг хүртэл буюу 2023 оны жилийн эцсийн байдлаар нийт 824 эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах мэс заслын тусламж, үйлчилгээ хийгдээд байгааг мэдээлсэн юм. Үүний дотор донороос 500 хүнд элэг, 400 хүнд бөөр, 33 хүнд ясны чөмөг, 170 хүнд шөрмөс шилжүүлэн суулгажээ.

Хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд 2018 онд Эрүүл мэндийн сайдын А/70 тушаалаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн бүтцэд Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албыг байгуулсан. Тус алба Донорын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохицуулах, эрүүл мэндийн байгууллагуудыг удирдлага арга зүй, нэгдсэн зохицуулалтаар хангах, хяналт тавих, үр дүнг тооцох, тайлагнах чиг үүргийг хэрэгжүүлж байна.

Тархины үхлийг тодорхойлох үйл явц MNS 4621:2008 стандарт болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/198 тушаалаар баталсан журмаар зохицуулагддаг бөгөөд өнөөдрийг хүртэл улсын хэмжээнд 21 эрүүл мэндийн байгууллагад тархины үхэл тодорхойлох баг ажиллаж 278 боломжит донорыг илрүүлж, 37 гэр бүлээс зөвшөөрөл авч, 45 хүнд бөөр, 27 хүнд элэг, 170 гаруй хүнд шөрмөс шилжүүлэн суулгажээ. 2023 онд хийгдсэн судалгаагаар эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний дараах амьдрах чадвар дэлхийн дунджаас өндөр үзүүлэлттэй байгааг сайд мэдээлэлдээ онцоллоо. Ойрын жилүүдэд эрхтэн шилжүүлэн суулгах тоо нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд одоогийн байдлаар эрхтэн шилжүүлэх суулгуулах шаардлагатай 1094 иргэн дараалалд бүртгүүлсний 182 нь элэг, 683 нь бөөр шилжүүлэн суулгуулахаар хүлээж байгааг тэрбээр дурдаад, хуульд заасны дагуу донороос эрхтэн шилжүүлэн суулгах зөвшөөрлийг сайдын тушаалаар баталсан журмаар, энэ талаарх ёс зүйн удирдамжийг Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороогоор батлан хэрэгжүүлж буй болон цаашид тархины үхэлтэй донорын гэр бүлээс зөвшөөрөл авах асуудлыг эрхтэн шилжүүлэн суулгах технологи, үйл ажиллагаатай уялдуулсан эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатайг тэмдэглэв.

Донорын тухай хуулиар цусны аюулгүй байдлыг хангах цогц үйл ажиллагааг зохицуулж байна. Эрүүл мэндийн яамны харьяа Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс энэхүү цогц үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохион байгуулдаг бөгөөд өнөөдрийн байдлаар 21 аймаг, Хархорин, Мандал, Тосонцэнгэл сумд, нийслэлийн алслагдсан Багануур, Налайх дүүргүүдэд цусны салбар төвүүд ажиллаж, орон нутгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээг ханган ажиллаж байна. Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд шинээр цусны салбар төв байгуулах бэлтгэлийг хангажээ.

Цус сэлбэлт судлалын салбарын цус, цусан бүтээгдэхүүний хэсэг болох бүхэл цус буюу сийвэн эсийг цусны донороос цуглуулдаг нэгж 2014 онд 26097 байсан бол 2024 онд 45577 нэгж болж, 1.7 дахин, цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл 65.5 мянган нэгж байснаа 127.6 мянган нэгж болж 1.9 дахин нэмэгдсэн байна. Мөн манай улс 1994 оноос сайн дурын авлагагүй донорын эгнээнд нэгдэж 2024 он гэхэд бүрэн шилжсэн бөгөөд өнгөрөгч оны эцсийн байдлаар 170 гаруй цусны донор бүртгэлтэй байна.

Эдүгээ дэлхий дахинд нийгмийн эрүүл мэндийн эрсдэлтэй байдал, байгалийн гамшиг, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээ нөөцийн асуудал чухлаар тавигдаж байна. Иймд сайн дурын, авлагагүй цусны донорыг нийтэд сурталчилж, энэ үйл хэрэгт олон нийтийг уриалах шаардлагатай бол эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах асуудлыг сурталчлах боломжгүй. Гэтэл Монгол Улсын Донорын тухай хуулиар эдгээр эрс тэс ялгаатай харилцааг нэгтгэн зохицуулсан нь учир дутагдалтай тул тус тусад нь хуульчлах шаардлагатайг сайд мэдээлэлдээ онцгойлж, хуулийн төслүүдийг өргөн бариад байгааг мэдээллээ.

Мөн тэрбээр үр шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээний талаар танилцуулав. Энэ төрлийн эмчилгээ, үйлчилгээний дэвшилт технологийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Юнимед, Өүжин Мед зэрэг эрүүл мэндийн таван байгууллага нутагшуулаад байгаа бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд 1685 хүүхэд энэхүү дэвшилт технологийн аргаар эсэн мэнд мэндэлж, өсөж торниж байгаагийн 1133 донорын эсээр, 77 тээгч эхээр мэндэлсэн талаар Эрүүл мэндийн сайд мэдээлэлдээ дурдлаа. Хүүхдийн гэр бүлийн статусыг илүү тодорхой болгох зорилгоор тэтгэвэр, нийгмийн халамжийн асуудлыг холбогдох хуулиудад тодорхой тусган, боловсронгуй болгох шаардлага байгааг тэрбээр онцлов.

Мэдээллийнхээ төгсгөлд тэрбээр гадаад улсад эмчлүүлсэн иргэдийн тухай болон эмч, эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн баталгааг хангахтай холбоотой асуудлуудыг ярьсан юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд нийт 199 иргэн гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлж, эмчилгээний зардлаа буцаан авсан байна. Тэдний 20 гаруй хувийг элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэсэн иргэд эзэлж байгаа бөгөөд уг эмчилгээг Энэтхэг, Турк, БНСУ-д хийлгэж, нийт 10 гаруй тэрбум төгрөг зарцуулжээ. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд 2024 онд өөрчлөлт оруулж, Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүйгээс гадаад улсад эмчлүүлсэн эмчилгээний зардлыг насанд хүрэгчдэд 20.0 хувиар, хүүхдэд 50.0 хувиар буцаан олгож байгаа аж.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд үйлчлүүлэгчдийн гүтгэлэг, доромжлолд өртөх, нийгмийн сүлжээнд хууль бус дуу дүрсний бичлэг цацах зэрэг явдалд тасрахгүй байгааг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан онцгойлон танилцуулж, гурван эмч, эмнэлгийн мэргэжилтэн тутмын хоёр нь ямар нэг байдлаар үйлчлүүлэгчийн дарамт, заналхийлэлд өртөж байсан гэсэн Хүний эрхийн Үндэсний Комиссын тайланг эш татав. Иймээс иргэд, үйлчлүүлэгчийн эрх, үүргийг оновчтой тогтоож хуульчлах зайлшгүй шаардлага тулгараад байгааг тэрбээр онцлон тэмдэглэлээ.

Эрүүл мэндийн сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа цусны болон амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмж олгох НДҮЗ-ийн шийдвэрийн хэрэгжилт ямар байгаа, цаашид энэ урамшууллын тогтолцоог үр дүнтэй болгохын тулд хэрхэх талаас асууж, монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, урт наслах боломжийг нэмэгдүүлэх, осол гэмтлээс сэргийлэх, хавдрын өвчлөлийг бууруулахад чиглэсэн нөлөөллийн ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ амьгүй донороор цаашид амьдрах боломжтой хүмүүстээ амь, амьдрал бэлэглэх хүнлэг сонголтыг хийх ар гэрийнхнийх нь ухамсрыг дээшлүүлэх нөлөөлөл, хөшүүргийг бий болгох зайлшгүй шаардлага байгааг дурдсан юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен Хүний гавьяат эмч П.Батчулуунд оногдуулсан шийтгэлийн талаар асууж, Донорын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулах, эрүүл мэндийн байгууллагуудыг удирдлага, арга зүйгээр хангах, хяналт тавих ёстой Зохицуулах алба уг тохиолдолд хэрхэн ажилласан талаар асууж хариулт авсан юм. Мөн тэрбээр үр шилжүүлэн суулгахтай холбоотой болон тээгч эхийн зохицуулалт, зөвшөөрлийн асуудлыг хэрхэн зохицуулахаар хуулийн төсөлд тусгасныг болон эрхтэн шилжүүлэн суулга эмчилгээний төсөв, санхүүжилтийн талаар тодруулж асуув. Тэрбээр, эрүүл мэндийн салбарт удирдлага, зохион байгуулалтын дутагдалтай, мэргэжлийн бус байдал сөргөөр нөлөөлснийг дүгнэж, зохицуулах алба, хөгжлийн төв, ёс зүйн хороо зэрэг бүтцүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ Донорын тухай хуулийг сурталчлах, иргэд, олон нийтэд эерэгээр ойлгуулах талаар эрчимтэй ажиллах, донорыг хамгаалах, урамшуулахад анхаарах шаардлагатай байгааг онцолсон бол Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара эмч, эмнэлгийн ажилтнуудын ажиллах нөхцөл хүнд байгаа гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлж, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хэдэн эмч хийж байгаа, хүний нөөц, түүнийг бэхжүүлэх талаар ямар ажил хийж байгааг талаар асууж хариулт авав. Тэрбээр зайлшгүй шалтгаанаар гадаадад эмчлүүлж байгаа хүмүүст зардлын баримтаа бүрдүүлэх, буцаан олголтоо авах талаар сайтар зөвлөгөө өгч байх нь зүйтэй талаар саналаа хэллээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн Хүний гавьяат эмч П.Батчулуунд тохиолдсон явдал бол зөвхөн тэр хүний тухай асуудал биш эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээний цаашын хөгжлийн тухай асуудал болохыг мэдэгдээд, үүнээс авах сургамж, дүгнэлт, хуулийн цоорхой нь хаанаа байгааг асууж, гэмтэл осол, харвалт, зүрхний шигдээс зэрэг өвчлөлийн эрчимт эмчилгээг сайжруулах хэрэгцээ байгааг хэлэв. Тэрбээр гадаадад эмчлүүлж байгаа цусны бүлэг тохироогүй хүмүүсийн даатгалын санхүүжилтийг 40-50 хувиар нэмэхэд л энэ эмчилгээ нутагшиж, гадашаа урсаж байгаа 10-20 тэрбум төгрөгийн зардлыг Монголдоо үлдээж чадна гэдгийг гэдгийг онцлоод, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ урам зориг өгөхөд анхаарал хандуулах болсныг тэмдэглэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа Донорын тухай хуулийн зорилго хангагдсан эсэх, хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээний үр дүн, түүнд хийсэн дүгнэлтүүд, шинээр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд харилцааг иж бүрнээр зохицуулж чадсан эсэх зэрэг олон асуулт тавьж, хууль тогтоомжийн үр дагаварт үнэлгээ хийх арга, аргачлалыг нарийвчлан боловсруулж, мөрдүүлэх шаардлага байгааг онцолсон юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар Цусны донорын тухай болон Эрхтэн шилжүүлэн суулгах тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлал, зарчим, зохицуулалтын талаар асууж, Эрүүл мэндийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс дэлгэрэнгүй хариулт авсны дээр Донорын тухаы хууль тодорхой хэмжээнд үүргээ гүйцэтгэсэн гэдгийг лнцлон тэмдэглэж, өнгөрсөн хугацаанд бүх юм болж бүтэхгүй байсан мэтээр дүгнэх нь өрөөсгөл гэж үзэж байгаагаа хэлсэн юм. Тэрбээр, хууль тогтоомжийн хэрэгжилтийг тайлагнах тодорхой аргачлалтай болох, хууль санаачлагчид буюу Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газар нэг асуудлаар тус тусдаа хуулийн төсөл боловсруулсан бол хамтад нь хэлэлцэх, Гэр бүлийн тухай хуульд тээгч эхтэй холбоотой зохицуулалтыг тусгахаар хуулийн төсөл боловсруулж бэлэн болгосныг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналуудыг хэлэв.

Байнгын хорооны дарга Л.Энхнасан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай болон Цусны донорын тухай хуулийн төслүүд, мөн Эмнэлгийн мэргэжилтний тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт няхуур хандаж, ажил хэрэгчээр ажиллахыг гишүүдэд уриаллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗГ: “Төрийн өмчит компанийг татан буулгах тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ
БАЙР СУУРЬ: Монголчуудын бүтээн байгуулалтыг АНУ өндрөөр үнэлж байна
Электрон тамхийг зохицуулж өгөхийг хүүхдүүд өөрсдөө шаардаж байна
А.Ганбаатар: Төрийн өмчийн ашиглалт, хамгаалалт, бүтээмжийг сайжруулах, нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Тэсвэрлэх чадвар, тэнцвэрт байдал, хөгжил цэцэглэлтийн хөшүүрэг – Эрүүл газартай байхын төлөө Нэгдсэн Үндэстний Байгууллага чуулна
    16 мин
  • ЗГ: “Төрийн өмчит компанийг татан буулгах тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ
    23 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно
    36 мин
  • Улаанбаатарт 1 градус дулаан байна
    42 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
    1 цаг 46 мин
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
    1 цаг 51 мин
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
    2 цаг 1 мин
  • У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
    17 цаг 39 мин
  • У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг
    17 цаг 44 мин
  • У.Отгонбаяр: Өвөл, хаврын морин уралдааныг хориглох бус, зохицуулалтыг сайжруулах шаардлагатай
    18 цаг 10 мин
  • УБТЗ ХНН-ийн парк шинэчлэл, транзит тээврийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ
    18 цаг 23 мин
  • Б.Бямбасайхан: 100 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр халиа тошингийн эрсдэлээс сэргийлж ажиллаж байна
    19 цаг 56 мин
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    20 цаг 1 мин
  • Энэ онд батлагдсан зураг, төсөвтэй 8664 нэгж талбарт газар чөлөөлөх ажил үргэлжилж байна
    20 цаг 4 мин
  • Иран Афганистаны нийслэл дэх эмнэлгийг бөмбөгдсөн үү?
    20 цаг 29 мин
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
    21 цаг 10 мин
  • Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    21 цаг 51 мин
  • 2018 оноос хойш барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо
    22 цаг 9 мин
  • “Дроны инновац ба эдийн засгийн шинэ боломж” сэдэвт арга хэмжээ зохион байгуулагдана
    22 цаг 50 мин
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
    23 цаг 1 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Б.Энхтүвшин: Ойрын гурван сарын хугацаанд АИ92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо
  • “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
24 баримт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК