Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2025-4-04
0
ЖИРГЭХ

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэц Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “... Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... шударга ёс, ... хууль дээдлэх ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... нас ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс ... нийгэм, хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Хууль зүйн байнгын хороо  асуудлыг хэлэлцээд Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Өмнөх өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүд байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авч, үг хэлж  дууссан. Тиймээс  Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтээр санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх байнгын хорооны санал, дүгнэлтийг дэмжлээ. Ийнхүү Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийн тухай УИХ-ын тогтоолын төсөл батлагдав.

Түүний дараа  Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд болон Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцууллаа.

Тэрбээр, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилт, УИХ-ын 2024 оны 18 болон 5 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлэх зорилгоор Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Монгол Улс дахь болон хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 22 дахь илтгэлд тусгасан дүгнэлт, зөвлөмжид нийцүүлж хуулийн төслийг боловсруулсан талаараа онцлов. Мөн хуулийн төсөлд оруулсан өөрчлөлтийг танилцуулаад хуулийн төсөл батлагдсанаар хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч байсан хүндрэл бэрхшээл арилж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан халдашгүй, чөлөөтэй байх болон өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах үндсэн эрх улам бүр баталгаажиж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцод нийцэх юм байна гэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцсэн Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Заяабал танилцуулав.

Тэрбээр, хуулийн төсөл боловсруулсан үндэслэлийг дэлгэрэнгүй тайлбарлаад хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний халдашгүй, чөлөөтэй байх болон өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах үндсэн эрх улам бүр баталгаажиж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцод нийцэх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх эрх зүйн орчин боловсронгуй болсноор хүний эрх, эрх чөлөөг хангах, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээн эдлүүлэх ажлын үр дүн дээшлэх, мөн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа цахим хэлбэрт шилжсэнээр зарим хэрэг, маргааныг богино хугацаанд хянан шийдвэрлэх замаар хүний эрх, эрх чөлөө хамгаалагдаж, шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмж дээшилж, иргэд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран үйлчилгээг шат дамжлагагүй, шуурхай авах нөхцөл бүрдэнэ хэмээн хууль санаачлагч үзжээ. Хуулийн төслийг d.parliament.mn цахим хуудаст байршуулж иргэд, олон нийтийн санал авч байгаа болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 64,7 хувь нь үзэл баримтлалын хүрэээнд хэлэлцэхийг дэмжсэн болно гэв.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан намын бүлэг болон бүлэгт харьяалагдаагүй гишүүдээс урьдчилан ирүүлсэн нэрсийн дагуу асуулт асуув. УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, дээрх хуулийг төсөлд хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулах, зөрчигдсөн эрхийг сэргээх, хүний эрхийг хэрхэн хамгаалах талаар орсон заалтын талаар асуув. Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл асуултад хариулахдаа, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны үе шат бүрт хүний эрхийн асуудал хөндөгдөж байдаг. Хүнийг саатуулах, баривчлах, цагдан хорих, шүүх зэрэг үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах гол баталгаа бол өмгөөлөл зүйн туслалцаа юм. Гэтэл прокурор буюу улсын яллагчын эрхээс  өмгөөлөгчийн эрх хязгаарлагдмал байгаа нь хүний эрхийг зөрчих нэг үндэслэл болдог. Энэ мэт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд олон жил яригдаж байсан шүүмжлэлийг залруулан хуулийн төсөлд тусгасан. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд хүний эрхийн нөхцөл байдал эрс дээшилнэ гэсэн хүлээлттэй байна гэв. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Л.Мөнхбаатар, Х.Тэмүүжин, Д.Очирбат, Н.Номтойбаяр нар асуулт асуув.

Тухайлбал, хуулийн төсөлд хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулсан эсэхийг эргэн хянах, өмгөөлөгч шүүхэд нотлох баримт гаргаж өгөөд байвал шүүх хурал олон жил үргэлжлэх нөхцөл үүсэх магадлалтай учир ямар хүрээнд авч үзэх вэ, цахим төхөөрөмжөөс устгагдсан баримтыг сэргээсэн тохиолдолд нотлох баримтад тооцно гэж заасан. Үүнд тусгайлсан журам гаргах эсэх, хэргийн хэт хялбаршуулан шийдвэрлэхэд бүтээмж хэр өсөх, олон улсын хүний эрхийн эрх зүйн хөгжилтэй энэхүү хуулийн төсөл хэр нийцэлтэй байгаа талаарх асуултуудад Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хариуллаа.

Тэрбээр, сүүлийн нэг жил нийт 33154 эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан товлогдсоноос  16851 нь хойшилсон байна. Үүний 7141 нь буюу 42,3 хувь нь өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу шүүх хурал хойшилжээ. Иргэний хэрэгт 59 177 шүүх хурал товлогдсон бол 26525 нь хойшилсон. Өмгөөлөгчөөс шалтгаалан иргэний хэргийн 17,4 хувь хойшилжээ. Ингээд шүүх бүрт ийм статистик гарснаас эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан хамгийн олон хойшилсон байна. Өөрөөр хэлбэл, нийт хойшилсон шүүх хуралдааны 51,2 хувь өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу хойшилсон байна. Тэгэхээр эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн үүрэг, оролцуулах хамгийн чухал. Гэхдээ хуралдааныг ямар тохиолдолд хойшлуулах талаар журмыг нь тодорхой болгох шаардлагатай гэж үзсэн. Олон оролцогчтой шүүх хурлыг зохион байгуулахдаа хүний эрхийн зөрчлийг арилгах заалт хуулийн төсөлд орсон. Тухайлбал, Хөгжлийн банкны хэргийг шүүхэд өөрт нь  ямар ч хамааралгүй хэргийн шүүх хуралд 20 хоног гаруй зүгээр сууж байх жишээтэй. Тэгэхээр шүүх хурлаар хэлэлцэх асуудалд  өөрт нь холбогдолгүй зүйл байвал оролцохгүй байх эрхийг нь нээж өгсөн гэсэн үг. Шүүх хуралд өмгөөлөгчийн зүгээс нэмэлт нотлох баримт гаргаж өгөх, нотлох баримтыг сэргээх боломжийг нээхээр хуулийн төсөлд тусгасан. Эдүгээ гэмт хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөж, залилангийн хэргийн 50-иас дээш хувь нь цахим залилан болж байна. Тийм учраас цахим нотлох баримтыг цуглуулах, сэргээх асуудал тулгарч байна. Цахим орчинд үйлдэгддэг гэмт хэргийг шалгах явцад баримтаа нэн даруй устгадаг, нуудаг. Тэгэхээр сэргээж гаргасан баримтыг нотлох баримтаар тооцохоос аргагүй. Манай улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессыг олон шалгуураар дүгнэж болно. Өнөөгийн хууль, тогтоомжийн хүрээнд хүний эрхийн шинэчлэлийн шинжтэй өөрчлөлт оруулах бүхий л боломжийг судлаад хуулийн өөрчлөлтөд тусгахыг хичээж ажиллалаа гэв.

 

Түүний дараа хуулийн төслийг дэмжсэн болон эсрэг байр суурьтай намын бүлгийг төлөөлж болон бүлэгт харьяалалгүй гишүүд урьдчилан өгсөн нэрсийн дагуу үг хэлэв. УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Ж.Чинбүрэн нар аливаа хэргийг шүүхдээ гэнэтийн гарсан дуулиан шуугианд хөтлөгдөж, түүнд хэт автах байдал буй болж байгааг анхаарахыг сануулаад хуулийн хэрэгжилтийг хангах нь хамгийн чухал гэдгийг онцоллоо. Мөн УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, хүний эрх гэдгийг үл ойшоох хандлага газар авч байна. Тухайн хүн албан тушаал ахих тусам хүний эрхийн зөрчил гаргах нь олонтаа.  Төр, төрийн өмчит байгууллага, хувийн хэвшлийнхэн хамтдаа жил бүр хүний эрхийг асуудлыг хэлэлцдэг тогтолцоог бүрдүүлэх, хэлэлцдэг цахим платформтой болох зэрэг санал хэллээ. УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч дууссаны дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. 

Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг танилцууллаа. Мөн тус хуулийн төслийн хэлэлцэх эсэх талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара танилцууллаа.

Тэрбээр, хууль санаачлагч одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар өмгөөллийн үйл ажиллагаатай хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал эрхлэлтийн зохицуулалт нь өмгөөлөгчийн шалгалтад орох хуульчийн эрхийг зөрчиж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан бодит нөхцөл байдал үүсгэсэн байх тул иргэний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хангах зорилгын хүрээнд уг хуулийн төслийг боловсруулсан байх бөгөөд хуулийн төсөл батлагдсанаар хуульч нь өмгөөллийн  үйл ажиллагаа эрхлэх эрхийн шалгалтад ороход хууль бус хязгаарлалт тавигдахгүй байх боломж бүрдэж, хуулийн бусад зүйл, заалттай зөрчилдсөн зохицуулалтыг арилгана гэж үзсэн байна гэв. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй тул санал хураалт явуулахад тус хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Хуралдаан үргэлжлэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхлэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцуулсан бол  тус хуулийн төслийг хэлэлцсэн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнайрамдал танилцууллаа.

Тэрбээр,  хууль санаачлагчийн зүгээс Монгол Улсын иргэд цахим гэмт хэрэг, мөрийтэй тоглоом, залилах гэмт хэргийн хохирогч болж, эд хөрөнгөө их хэмжээгээр алдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, валютын гадагш чиглэсэн хяналтгүй урсгалыг зогсоох, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 3 зүйлтэй байх бөгөөд 1 дүгээр зүйлээр төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглох, 2 дугаар зүйлээр төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагаанаас хасах, 3 дугаар зүйлд хууль хүчин төгөлдөр болох хугацааны талаар тусгажээ. Хуулийн төслийг d.parliament.mn цахим сайтад байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байна. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд олон нийтийн телевизээр явагддаг эд, мөнгөний хонжворт сугалаатай холбоотой асуудалд судалгаа хийгдсэн эсэх, төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх, зуучлах зорилготой олон удаагийн үйлдэлтэй, сэжигтэй гүйлгээг хориглох, үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглохоос гадна иргэдийн санхүүгийн боловсролыг сайжруулах, донтолтоос урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг шат дараалалтай зохион байгуулах, хууль батлагдсаны дараа хэрэгжилтийг хэрхэн хангах, хэн хариуцах, Харилцаа холбооны зохицуулах хороо энэ асуудалд ямар үүрэгтэй оролцох, сошиал орчинд явагддаг зохих зөвшөөрөлгүй хонжворт сугалааны асуудлыг хэрхэн шийдвэрлэх, банкны гадаад гүйлгээний хяналтад дүн шинжилгээ хийсэн эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг Зөвшөөрлийн тухай хуульд төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглохоор тусгасан нь хууль зүйн техникийн хувьд зохисгүй бөгөөд уг асуудлыг тусгайлсан хуулиар зохицуулах нь зүйтэй талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг хялбар аргаар мөнгө олох сэдлээр тоглож байгаа тул иргэдийн орлогыг сайжруулах арга хэмжээг авах, ажлын байрыг нэмэгдүүлэх, мөрийтэй тоглоомын талаарх хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, хуулийн төслийн танилцуулга, үзэл баримтлалд тодорхой нэг компанийн нэрийг дурдаж нэг компанид чиглэсэн байдлаар хууль тогтоомж батлах нь тохиромжгүй байгааг цаашид анхаарах, банкны гадаад гүйлгээг хэрхэн хянах талаар, Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж хуулиар хориглохоор болж буй төлбөрт таавар, бооцоот тоглоом гэсэн агуулгад бооцоот морин уралдаан болон бусад спортын тэмцээн уралдааны бооцооны асуудал хамаарах эсэх талаар асуулт асууж, хариулт авлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг үүсээд байгаа асуудлыг хуулиар хориглох арга хэмжээ авч байгаа нь зүйтэй боловч хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахад голлон анхаарах, шинэ төрлийн гэмт хэргүүдийн талаар судалгаа тооцоо хийж иргэд цахим гэмт хэрэг, залилангийн хохирогч болох, эд хөрөнгөө их хэмжээгээр алдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг оновчтой зохион байгуулах талаар, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг Засгийн газар хууль тогтоомжийн төсөл боловсруулахдаа хууль зүйн техник болон холбогдох хуулийн зарчмыг баримталж цахим гэмт хэргийн талаарх тусгайлсан хуулиа өргөн мэдүүлэх, хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөөр мөрдөн шалгах байгууллага дансны мэдээлэл гаргуулан авч байгаа асуудлыг холбогдох хуульд нийцүүлж тодорхой зохицуулах нь зүйтэй талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл мөрийтэй тоглоомд хэт донтсоноос болж гэр бүлийн дотоод асуудал буюу гэр бүл салалт, үр хүүхдийн гэртээ учруулж буй эдийн засаг, сэтгэлзүйн асуудлууд үүсэж байгаа бөгөөд мөн төлбөрийн тэнцэлтэй холбогдуулан Монгол Улсаас гарах гадаад валютын урсгалд зохицуулалт хийх ёстой талаар, мөрийтэй тоглоомын донтолтын талаар баримтжуулан олон нийтэд түгээх, мэдээллээр хангах, өргөн мэдүүлсэн төсөл хууль хоорондын зөрчил үүсэх магадлалтай гэж зарим хуульчдын үзэж байгааг харгалзан үзэх, аливаа хөндөж буй асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх нь зүйтэй, нэг асуудлыг шийдвэрлэхийн тулд сөрөг үр дагаварыг бий болгох асуудал үүсгэдэг тул үүнд анхаарах, нухацтай үзэх, хугацааны хувьд дахин нягтлах талаар, Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг ард иргэдийнхээ эрхийг хамгаалахын тул хуулийн төслийг маш яаралтай батлах нь зүйтэй талаар, Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал цахим мөрийтэй тоглоомноос болж иргэдэд, нийгэмд хор хохирол учирч байгаа тул энэ хуулийн зохицуулалтыг яаралтай батлах нь зүйтэй талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан прокурорын байгууллагын зөвшөөрөлгүйгээр цагдаагийн байгууллага иргэдийн дансны мэдээллийг шууд гаргуулан эрхийг нээж өгч байгаа зохицуулалтыг дэмжихгүй байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал цахим мөрийтэй тоглоомыг зохицуулах хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хуулийн төслийг Улсын Их Хурлаар яаралтай хэлэлцүүлэн баталж, төрийн байгууллагуудыг чиг үүргийн дагуу ажлаа хийх боломж бололцоог бүрдүүлэх шаардлагатай талаар саналаа илэрхийлсэн болно. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ гэв.

Үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүдийн асуулт хариултыг эхлүүлээд өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗГ: “Төрийн өмчит компанийг татан буулгах тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ
БАЙР СУУРЬ: Монголчуудын бүтээн байгуулалтыг АНУ өндрөөр үнэлж байна
Электрон тамхийг зохицуулж өгөхийг хүүхдүүд өөрсдөө шаардаж байна
А.Ганбаатар: Төрийн өмчийн ашиглалт, хамгаалалт, бүтээмжийг сайжруулах, нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Mike Lucas (192.99.36.15)
    HOW I WAS ABLE TO RETRIEVE MY LOST BTC AND USDT WITH THE HELP OF THE HACK ANGELS Getting back your stolen bitcoins is very easy but there are also lots of fraudulent recovery firms out there so one needs to be careful not to end up being defrauded again. When my world seemed to crumble after losing a significant amount of Bitcoin. I was devastated. I came across numerous testimonials about THE HACK ANGELS RECOVERY COMPANY, a crypto recovery and cyber security company. I sent him a direct message Contact inform: WhatsApp +1(520)200-2320 ) or shoot them an Email at (support@thehackangels.com) They also have a great Website at (www.thehackangels.com ) He listened to my concerns to which he replied and requested some information, which I also provided. To my surprise, I was able to reclaim what I thought was lost forever. I am forever grateful for the exceptional service provided by THE HACK ANGELS RECOVERY COMPANY
    2025 оны 04 сарын 09 | Хариулах
  • Mike Lucas (192.99.36.15)
    HOW I WAS ABLE TO RETRIEVE MY LOST BTC AND USDT WITH THE HELP OF THE HACK ANGELS Getting back your stolen bitcoins is very easy but there are also lots of fraudulent recovery firms out there so one needs to be careful not to end up being defrauded again. When my world seemed to crumble after losing a significant amount of Bitcoin. I was devastated. I came across numerous testimonials about THE HACK ANGELS RECOVERY COMPANY, a crypto recovery and cyber security company. I sent him a direct message Contact inform: WhatsApp +1(520)200-2320 ) or shoot them an Email at (support@thehackangels.com) They also have a great Website at (www.thehackangels.com ) He listened to my concerns to which he replied and requested some information, which I also provided. To my surprise, I was able to reclaim what I thought was lost forever. I am forever grateful for the exceptional service provided by THE HACK ANGELS RECOVERY COMPANY
    2025 оны 04 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Тэсвэрлэх чадвар, тэнцвэрт байдал, хөгжил цэцэглэлтийн хөшүүрэг – Эрүүл газартай байхын төлөө Нэгдсэн Үндэстний Байгууллага чуулна
    18 мин
  • ЗГ: “Төрийн өмчит компанийг татан буулгах тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ
    25 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно
    38 мин
  • Улаанбаатарт 1 градус дулаан байна
    44 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
    1 цаг 48 мин
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
    1 цаг 53 мин
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
    2 цаг 3 мин
  • У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
    17 цаг 41 мин
  • У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг
    17 цаг 46 мин
  • У.Отгонбаяр: Өвөл, хаврын морин уралдааныг хориглох бус, зохицуулалтыг сайжруулах шаардлагатай
    18 цаг 11 мин
  • УБТЗ ХНН-ийн парк шинэчлэл, транзит тээврийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ
    18 цаг 25 мин
  • Б.Бямбасайхан: 100 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр халиа тошингийн эрсдэлээс сэргийлж ажиллаж байна
    19 цаг 57 мин
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    20 цаг 3 мин
  • Энэ онд батлагдсан зураг, төсөвтэй 8664 нэгж талбарт газар чөлөөлөх ажил үргэлжилж байна
    20 цаг 6 мин
  • Иран Афганистаны нийслэл дэх эмнэлгийг бөмбөгдсөн үү?
    20 цаг 30 мин
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
    21 цаг 11 мин
  • Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    21 цаг 53 мин
  • 2018 оноос хойш барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо
    22 цаг 11 мин
  • “Дроны инновац ба эдийн засгийн шинэ боломж” сэдэвт арга хэмжээ зохион байгуулагдана
    22 цаг 51 мин
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
    23 цаг 3 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Б.Энхтүвшин: Ойрын гурван сарын хугацаанд АИ92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо
  • “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
24 баримт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК