УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "УИХ-д бид үгээ хэлэхгүй юм бол өөр хэн хэлэх юм бэ. Гудамжинд байгаа иргэд танхимд орж ирээд хэлэх боломжгүй шүү дээ. Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрөхгүй, болохгүй байгаа зүйлийг хэлнэ. Ерөнхий сайдын уучлалыг хүлээн авсан ч цаашдаа би хэлэх зүйлээ хэлнэ гэдгээ ч илэрхийлсэн.
Миний тухай сайтуудаар мэдээлэл бэлтгэн түгээж байна. Эзэн нь хэн бэ гэдэг нь тодорхой ил байна. С.Баярцогт гишүүн асантай нэг нутгийнх ч болгож байна. Тэр бүх мэдээлэл бол худал, гүтгэлэг. Бүгдийг нь тодруулахаар Цагдаагийн байгууллагад өгнө" гэв.