Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Зоригтбаяр: Ирээдүйн Эрдэнэт хүн төвтэй, бүх зүйл нь ойр, хүүхдэд ээлтэй хот болно

2025-5-06
0
ЖИРГЭХ

“Хойд бүс-Эрдэнэт 2025” эдийн засгийн форум эхэллээ. Орхон аймаг, Эрдэнэт хотын ирээдүйн хөгжлийн үзэл баримтлалыг олон нийтэд танилцуулах, ирэх жилүүдэд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хэлэлцүүлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор  “Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форумыг зохион байгуулж байна. Энэ үеэр Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр Ирээдүйн Эрдэнэтийн талаар илтгэлээ танилцууллаа. 


Тэрбээр "Манай Эрдэнэт хот 1976 онд Эрдэнэт үйлдвэрийг дагаж байгуулагдсан. Удахгүй 50 нас хүрэх гэж байна. 50 жилийн хугацаанд Зууны манлай бүтээн байгуулалт болсон Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хот сүндэрлэлээ. Эрдэнэтчүүд олон жилийн хугацаанд улсын төсвийн 30 орчим хувийг, орон нутгийн төсвийн 90 орчим хувийг дангаараа бүрдүүлж ирсэн.

Манай хот уул уурхай дагасан үндэсний эдийн засгийн өсөлтийн гол төв мөн. Өнөөдрийн байдлаар бид 105.3 мянган хүн амтай. Хүн амын нягтаршилаар Улаанбаатар хотын дараа улсад 2 дугаарт ордог. Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 40 орчим сая төгрөг, үүгээрээ бид улсад мөн 2 дугаарт орж байна. Нийт 30 мянган өрхийн ойролцоогоор тал хувь нь орон сууцанд, мөн тал хувь нь гэр хороололд амьдарч байна. Та бүхэн энэ 2 тоо ямар учиртай гэж бодож байна. 

Бидний бүх зүйл асуудалгүй, сайхан бас биш. Ажилгүйдэл 7.9 хувьтай байна. Хэрвээ бид уул уурхайн орлогыг тооцохгүй бол эдийн засгийн үзүүлэлтээрэ улсад сүүлийн байруудад буюу 19 дүгээрт орж байна. Бид нэг салбараас хамааралтай эдийн засагтай байгаа нь урт хугацаанд эрсдэлтэй.Иймээс бидэнд хөгжлийн шинэ үзэл баримтлал, бодлого хэрэгтэй байна.

Хөгжлийн шинэ үзэл баримтлалаа холбогдох хууль, үндэсний, бүсийн, орон нутгийн болон олон улсын хөгжлийн бодлогын баримт бичиг, стандартууд, шинжлэх ухааны судалгаануудад үндэслэн боловсрууллаа.Өнөөдрийн арга хэмжээг нээж морин хуур тоглосон хүүхдүүд 2036 онд насанд хүрсэн залуучууд болно. Бид 12 жилийг хөгжлийн нэг үеийг төлөвлөх бодит хугацаа гэж харж байна. Ингээд ирээдүйн Эрдэнэтийн хөгжлийн үзэл баримтлалыг хамтдаа тодорхойлъё. Бид хөгжихийн тулд бүтээлч байх хэрэгтэй. Бүтээлч байна гэдгийг шинийг санаачлагч, санаачилсан бүхэн маань байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл буюу нөхөн сэргээгдэх баялаг байна. Мөн бид хамтдаа амьдрах таатай орчноо бүтээнэ.

Эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг биотехнологийн үйлдвэрлэл гэж тооцож байна. Биотехнологиийг энгийнээр тайлбарлавал байгалийн болон хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд материалыг боловсруулан үнэ цэнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбар юм. Жишээ нь гоо сайхны бүтээгдэхүүн, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд гээд олон зүйлсийг нэрлэж орно. Биотехнологийн бүтээгдэхүүний зах зээл дэлхий дахинд өссөөр байна. Бидний эргэн тойронд хангалттай хэмжээнийнөхөн сэргээдэх органик түүхий эд байна. Энэ нь бидний байршлын давуу тал болж байна.

Бас бид өөрсдийн жижиг газар нутаг дээр үйлдвэрлэлийн аргаар үнэ цэнэтэй түүхий эд үйлдвэрлэж чадна. Өөрөөр хэлбэл бид төмс тарих, үнэ цэнэтэй ургамал тарих хоёрын эдийн засгийн үр өгөөж ялгаатай байна. Ингээд байгалийн болон таримал түүхий эдээр үнэ цэнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох боломжтой. Биотехнологийн бүтээгдэхүүн жин, овор багатай, үнэлэгээ өндөртэй тул тээвэр логистикийн хүндрэлд орохгүй.

Энэ салбарыг хөгжүүлсэнээр Эрдэнэтчүүд бид технологи, ур чадвар, үйлдвэрлэлийн төв болно. Бидний хамгийн сайн мэддэгээр Булганы айраг гэдэг шиг Эрдэнэтийн шинэ баялаг бий болно.

Төрийн зүгээс биотехнологитой холбоотой бизнесийг татварын хөнгөлөлттэй орчин, парк, бүсчлэлээр дэмжинэ. Мөн технологи зохион бүтээх, бараа бүтээгдэхүүнээ сайжруулах судалгааны төв, хүний нөөц, суурь судалгаа бэлтгэх их сургууль байгуулна. Бизнес эрхлэгчдийн борлуулалтыг дэмжих зорилгоор гадаад, дотоодын хамтын ажиллагааг өргөжүүлнэ. 2025 оны орон нутгийн төсөв батлагдахад нэг хүнд ноогдох хөрөнгө оруулалт 300 мянган төгрөг байна.

Бид бага төсвөөр хөгжил ярих боломжгүй, зөхөн асуудлуудаа бага, багаар шийдэх л боломжтой харагдаж байна. Төсвийн хүрэлцээгүй байдлаас нэг сургуулийг 3 жил барьж байна. 2025-2028 онд хэрэгжүүлэх 3 төслийг нийт 978 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж миний илтгэлийн эхэнд танилцуулсан ажилгүйдлийг 3 хувь хүртэл бууруулах, уул уурхайгаас бусад салбарын эдийн засгийн үзүүлэлтээр улсад тэргүүлэх томоохон зорилго дэвшүүлээд байна. Долоо хоногийн өмнө Булган баймагт болсон бусийн анхдугаар зөвлөгөөн, Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд Ерөнхий сайд бонд буюу Эрдэнэт үнэт цаас гаргах, хөрөнгө оруулалтаар хөгжлийг хурдасгах санаачлагыг дэмжсэн. Мөн шат шатны шийдвэрүүд гарч хөгжлийн төслүүд боловсруулагдлаа.

Ирээдүйн Эрдэнэт хүн төвтэй, бүх зүйл нь ойр, хүүхдэд ээлтэй хот болно. Төр хөгжлийн төслүүдээ хэрэгжүүлэхдээ гадаад, дотоодын хамтын ажиллагаа, төр хувийн хэвшлийн түншлэл, иргэний оролцоог эрхэмлэн ажиллана. 5 дахь удаагийн эдийн засгийн форумын үндсэн зорилго ч үүнд чиглэж байгааг дахин тэмдэглье" гэв. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
БАЙР СУУРЬ: Монголчуудын бүтээн байгуулалтыг АНУ өндрөөр үнэлж байна
Электрон тамхийг зохицуулж өгөхийг хүүхдүүд өөрсдөө шаардаж байна
А.Ганбаатар: Төрийн өмчийн ашиглалт, хамгаалалт, бүтээмжийг сайжруулах, нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллана
ТАНИЛЦ: Хаврын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (197.211.63.57)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 05 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
    12 цаг 35 мин
  • У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг
    12 цаг 40 мин
  • У.Отгонбаяр: Өвөл, хаврын морин уралдааныг хориглох бус, зохицуулалтыг сайжруулах шаардлагатай
    13 цаг 6 мин
  • УБТЗ ХНН-ийн парк шинэчлэл, транзит тээврийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ
    13 цаг 19 мин
  • Б.Бямбасайхан: 100 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр халиа тошингийн эрсдэлээс сэргийлж ажиллаж байна
    14 цаг 51 мин
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    14 цаг 57 мин
  • Энэ онд батлагдсан зураг, төсөвтэй 8664 нэгж талбарт газар чөлөөлөх ажил үргэлжилж байна
    15 цаг 0 мин
  • Иран Афганистаны нийслэл дэх эмнэлгийг бөмбөгдсөн үү?
    15 цаг 25 мин
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
    16 цаг 6 мин
  • Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    16 цаг 47 мин
  • 2018 оноос хойш барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо
    17 цаг 5 мин
  • “Дроны инновац ба эдийн засгийн шинэ боломж” сэдэвт арга хэмжээ зохион байгуулагдана
    17 цаг 46 мин
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
    17 цаг 57 мин
  • Мөнхдэмбэрэл: Хүчтэй бай!
    18 цаг 17 мин
  • БАЙР СУУРЬ: Монголчуудын бүтээн байгуулалтыг АНУ өндрөөр үнэлж байна
    18 цаг 26 мин
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
    18 цаг 35 мин
  • “Magical Mongolia” дуу Монголын байгаль, соёлыг дэлхийд сурталчилж байна
    19 цаг 2 мин
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
    19 цаг 8 мин
  • Байнгын хороод хуралдана
    19 цаг 30 мин
  • ӨНӨӨДӨР: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний явц, гарц, шийдэл хэлэлцүүлэг болно
    19 цаг 36 мин
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Б.Энхтүвшин: Ойрын гурван сарын хугацаанд АИ92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо
  • “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
24 баримт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК