УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл өглөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Төрийн өмчит компаниуд төсвөөс гадна мөнгө тараадаг, бүх л зүйлийг төсвөөс гадуур хийдэг. Төсвөөс хамаарахгүйгээр бартер хийж болдог зэрэг Монгол Улсын санхүү төсвийг тогтолцоог эвдэх зүйлүүд орж ирж байгаа. Монгол Улс хэдэн төсөвтэй болчхоод байгаа юм бэ. Гайхаж байна" гэв.