Казахстаны Астана хотод болж буй пара жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг нэг хүрэл медаль хүртлээ. Өчигдөр болсон J1 эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Л.Туруунаа хүрэл медаль хүртэж, тус тэмцээний хошой медальтан боллоо.
Л.Туруунаагаас гадна J1 ангиллын эрэгтэйчүүдийн +95 кг-д Л.Эрдэнэбилэг хүрэл медалийн төлөө барилдан ялагдал хүлээсэн байна.
Дөрвөн жилд нэг удаа болдог пара жүдо бөхийн ДАШТ-д манай улсаас “Рио 2016” паралимпын наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Ууганхүүгийн удирдлага дор гурван дасгалжуулагч, нэг эмч, найман тамирчин оролцож байна. Багийн ахлах дасгалжуулагчаар дэлхийн хараагүйчүүдийн наадмын алт, мөнгөн медальт А.Мөнхбат, туслахаар С.Ядамдорж сонгогдон ажиллаж байна. Мөн пара жүдо бөхийн зөвлөхөөр гавьяат тамирчин Г.Жамсран томилогдсон аж.