УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гишүүдийн асуултад хариулаа.
Тэрбээр "Гадаад худалдааг эрхлэхэд, гадаад харилцааг эдийн засагжуулахад эрх зүйн орчин хангалтай бүрдчихсэн. Уул уурхайн салбарт бүх айл манай бараа бүтээгдэхүүнийг авъя, сонирхолтой байна гэдэг. Харин бидэнд дотоодод өөр асуудлууд зөндөө байна. Бүх асуудлыг улс төржүүлдэг, хөрөнгө оруулагчдын гомдлыг тайлаагүй, салбар яамдын бодлого тодорхойгүй зэрэг асуудлуудаа шийдээгүй" гэв.