Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 11.00 цагт болохоор тов гарчээ. УИХ-аар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжээгүй тул хуулийн дагуу огцорч байгаа. Гэсэн хэдий ч дараагийн Ерөнхий сайд сонгогдож, кабинетын гишүүд шинээр бүрдэх хүртэл Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн явагдах ёстой. Иймд өнөөдөр Засгийн газар хуучин бүрэлдэхүүнээрээ хуралдах аж.