Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхий сайдын томилгоон дээр дахиад л Женко ялж байна!

2025-6-09
0
ЖИРГЭХ

Увсаас ирсэн МАН-ын гишүүн С.Анхбаяр “Женко гэдэг хүний нөлөөллөөс Ардын нам ч, Ардчилсан нам ч, Монгол Улс ч салах хэрэгтэй. Тэгэхийн тулд Женкотой хамааралгүй Ардын намын лидерүүдээсээ нэгийг нь Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх байх” гэж хэлээд Бага хурлын VII хуралдаандаа орсон юм. Гэвч түүний хүссэн шигээр улс төр өрнөхгүй нь бололтой.

МАН-ын Удирдах зөвлөлөөс “100 хувь санал нэгтэй”-гээр гэсэн тодотголтойгоор Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ. Яг л хэдэн жилийн өмнө Н.Алтанхуягийг огцруулаад Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байх үед Ц.Нямдорж гуайн хэлж байсан “Сайханбилэг бол том биетэй л болохоос Алтанхуяг” гэдэг шиг юм одоо Ардын нам дээр болж байна. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ Женко Х.Баттулгатай хамааралтай нь үнэн бол Г.Занданшатар бүр их хамааралтай юм.

Нутаг нуга гэсэн жижиг зүйл дээр тэд нэгдээд байх нь үгүй. Харин том эрх ашиг дээр бол хөтлөлцөөд алхдаг гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярьдаг.

Улс төрийн намаараа л улаан, цэнхэр гэж хоёр хуваагддаг болохоос үнэндээ Х.Баттулга, Г.Занданшатар нар өрсөлдөгчид бус, хамтрагчид юм. Тэдний хоршиж хийсэн, холбон тоглосон олон улс төрөөс ил мэдэгдсэн нь Салхитын мөнгөний орд. Энэ ордыг хувийн хэвшлээс булаах санаачилгыг Х.Баттулга гаргаж, гардан хэрэгжүүлэгчээр нь Г.Занданшатар ажилласан байдаг. 

Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар тусгай хүчнийхнийг дагуулан очиж энэ орд руу нэвтэрч байсныг Та бид бүгд харсан. Хожим нь Г.Занданшатар Салхитын мөнгөний орд дээр суурилсан “Эрдэнэс Силвер” компанийн захирлаар Х.Баттулгын хүн гэгддэг Т.Мөнхбаярыг томилуулж, Х.Баттулга нь Т.Мөнхбаяртаа Хөдөлмөрийн баатар цол хүртээж байсан удаатай.

Энэ бол Х.Баттулга, Г.Занданшатар хоёрын нэг л хоршил. Үүнээс өөр олон зүйл дээр тэдний эрх ашиг огтлолцдог гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярьдаг. Тэр өнцгөөс нь бодвол Х.Баттулгын хамааралтай Л.Оюун-Эрдэнийг УИХ огцруулж чадсан ч, дараагийн Ерөнхий сайдын томилгоон дээр дахиад л Х.Баттулга нь ялаад гараад ирж мэдэх нь.

“Мэдэх нь” гэж зориуд тодотгосон нь МАН-ын Бага хурлаас ямар ч шийдвэр гарч магадгүй. Хэдийгээр Г.Занданшатар Удирдах зөвлөл дээр дэмжигдсэн ч Бага хурал дээр танхимаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлээд байна. Өрсөлдөөн энэ хоёрын дунд өрнөх учраас бүх зүйл эцэслэгдсэн гэж дүгнэхэд арай эрт байгаа юм.

Удирдах зөвлөл нь Г.Занданшатар дээр нэгдсэн ч Бага хурал нь санал зөрөх магадлалтай гэсэн үг. Яагаад гэвэл, Г.Занданшатар УИХ-ын даргын статустай сонгуульд ороод тойргоосоо ч гарч чадалгүй унасан. Нэг тойргоос сонгогдоогүй хүн нийт улсын Ерөнхий сайд болж болохгүй гэсэн байр суурьтай хүн Бага хурал дотор цөөнгүй байгаа гэх. Өмнөх парламентад МАН-ын бүлгийг удирдаж байсан Д.Тогтохсүрэн “Улс төр гэдэг чинь сонгогдсон хүний л ажил” гэж хэлсэн нь ийм учиртай.

Нөгөөтэйгүүр эдийн засаг ингэж хүндэрчихсэн, төсвийн орлого 1.2 их наядаар тасарчихсан байгаа үед гадаад талдаа нэр цэвэр хүн томилох ёстой гэсэн байр суурь олон хүнээс гарч байгаа гэнэ. Энэ шүүмжлэл бас л Г.Занданшатарт хамаатай. 2012 онд Монгол Улсын эдийн засаг 17 хувь огцом өсөж, Азидаа төдийгүй дэлхийд гайхагдаж байх үед “Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль”-ийг Г.Занданшатар санаачилж батлуулсан.

Тэр хуулиас болж хөрөнгө оруулагчид дайжиж, Монгол Улсын эдийн засаг огцом уруудсан. Одоо ч хөрөнгө оруулагчдыг урьсан мянган чуулган, түмэн арга хэмжээ зохиогоод ч гадаадын хөрөнгө оруулалт олигтой дээшлэхгүй байна. Товчхондоо тухайн үеийн Гадаад харилцааны сайд байсан түүний батлуулсан ганц хуулийн горыг монголчууд бүтэн 13 жил нуруундаа үүрч явна. Иймээс л эдийн засаг хүндэрчихсэн үед гадна талтайгаа ойлголцоод явах хүнийг Ерөнхий сайдаар томилох ёстой гэж үзэх хүн МАН-ын Бага хурал дотор багагүй байгаа ажээ.

С.Ононтуул

0
ЖИРГЭХ
Санал болгох
БАЙР СУУРЬ: Монголчуудын бүтээн байгуулалтыг АНУ өндрөөр үнэлж байна
Электрон тамхийг зохицуулж өгөхийг хүүхдүүд өөрсдөө шаардаж байна
А.Ганбаатар: Төрийн өмчийн ашиглалт, хамгаалалт, бүтээмжийг сайжруулах, нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллана
ТАНИЛЦ: Хаврын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.212.117.181)
    AXTAI SEKSDI80955877BOOB XXNO ANUSDAAD VANXANDI80955877
    2025 оны 06 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
    7 цаг 25 мин
  • У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг
    7 цаг 31 мин
  • У.Отгонбаяр: Өвөл, хаврын морин уралдааныг хориглох бус, зохицуулалтыг сайжруулах шаардлагатай
    7 цаг 56 мин
  • УБТЗ ХНН-ийн парк шинэчлэл, транзит тээврийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ
    8 цаг 10 мин
  • Б.Бямбасайхан: 100 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр халиа тошингийн эрсдэлээс сэргийлж ажиллаж байна
    9 цаг 42 мин
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    9 цаг 47 мин
  • Энэ онд батлагдсан зураг, төсөвтэй 8664 нэгж талбарт газар чөлөөлөх ажил үргэлжилж байна
    9 цаг 51 мин
  • Иран Афганистаны нийслэл дэх эмнэлгийг бөмбөгдсөн үү?
    10 цаг 15 мин
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
    10 цаг 56 мин
  • Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    11 цаг 37 мин
  • 2018 оноос хойш барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо
    11 цаг 56 мин
  • “Дроны инновац ба эдийн засгийн шинэ боломж” сэдэвт арга хэмжээ зохион байгуулагдана
    12 цаг 36 мин
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
    12 цаг 48 мин
  • Мөнхдэмбэрэл: Хүчтэй бай!
    13 цаг 8 мин
  • БАЙР СУУРЬ: Монголчуудын бүтээн байгуулалтыг АНУ өндрөөр үнэлж байна
    13 цаг 17 мин
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
    13 цаг 25 мин
  • “Magical Mongolia” дуу Монголын байгаль, соёлыг дэлхийд сурталчилж байна
    13 цаг 53 мин
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
    13 цаг 58 мин
  • Байнгын хороод хуралдана
    14 цаг 21 мин
  • ӨНӨӨДӨР: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний явц, гарц, шийдэл хэлэлцүүлэг болно
    14 цаг 27 мин
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Б.Энхтүвшин: Ойрын гурван сарын хугацаанд АИ92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо
  • “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
24 баримт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК