Улаанбаатар
Өнөөдөр / 2026.01.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томиллоо

2025-6-13
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн /2025.06.12/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Төрийн ордны “Их хуралдай” танхимд 14 цаг 17  минутад эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танилцуулсан.

Тэрбээр,  Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр УИХ-д олонхын суудал авсан МАН-аас Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг 06 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт УИХ-д олонхын суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч 5 хоногийн дотор УИХ-д оруулна гэж заасны дагуу Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг танилцуулж байна гэв.

Гомбожавын Занданшатар нь 1970 онд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн. Эхнэр 4 хүүхэдтэй. 1987 онд Улаанбаатар хотын 10 жилийн 77 дугаар дунд сургууль, 1987-1992 онд ОХУ-ын Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургуульд суралцаж, санхүү-эдийн засагч мэргэжил эзэмшсэн. Эдийн засгийн ухааны магистрын зэрэгтэй. Г.Занданшатар нь ажлын гараагаа Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн багшаар эхлүүлж, 1995-1998 онд Хөдөө аж ахуйн банканд эдийн засагч, хэлтэс, газрын захирал, 1998-2000 онд Монголбанкны сургалтын төвийн менежер,  Хөдөө аж ахуйн банканд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч, 2000-2003 онд “Хаан” банкны дэд захирал, 2003-2004 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд,  2005-2010 онд МАН-ын дэргэдэх Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгч,  2004-2012 онд УИХ-ын гишүүн, 2009-2012 онд Гадаад харилцааны сайд, 2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал, хуулийн засаглалын хүрээлэнд судлаач, 2016-2024 онд УИХ-ын гишүүн, 2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, 2019-2024 онд УИХ-ын дарга, 2024 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байна. Г.Занданшатар нь 1992 оноос хойш эрдэм шинжилгээ, судалгаа, эдийн засаг, гадаад харилцааны чиглэлээр болон төрийн хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын түвшинд ажилласан төрийн албаны туршлагатай иргэд, олон нийтийн итгэл, улс төрийн манлайлал, бодлогын тогтвортой байдлыг хангах чадвартай хэмээн үзэж Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулахаар санал болгож байна гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайдыг томилохтой холбогдуулан Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо мөн өдөр хуралдсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд илтгэсэн юм.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3.7 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны 06 дугаар сарын 10,12-ны өдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас 1 цагийн завсарлага авсныг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ санал, дүгнэлтдээ дурдаад Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжсэн гэдгийг онцолсон.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын 68 гишүүн асуулт асууж, хариулт авсан.

Гишүүд 2022-2023 онд Монгол Улсын ядуурлын түвшин 29 хувь буюу 3.5 сая хүнээс  920 мянга нь 420 мянган төгрөгөөс доош орлоготой, ядуурлын шугамаас доогуур амьдарч байгаа тул иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх, эдийн засгийг сайжруулахад баримтлах бодлого, чиглэлийг тодруулахын зэрэгцээ дэлхийн зах зээл дээр уул уурхайн түүхий эдийн үнэ ханш буурснаас төсвийн орлого тасалдах нөхцөл үүссэн энэ үед  улсын нэгдсэн төсөвт тодотгол хийх эсэх, түүнчлэн эрүүл мэндийн салбарт ажиллагсдын цалин хөлс, улмаар  иргэдийн эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг сайжруулахад төсвийн зарцуулалтыг нэмэгдүүлэх чиглэлд ямар бодлого баримтлахыг тодруулж байлаа.

Нэр дэвшигч Г.Занданшатар, “Эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй байлгах, иргэн бүрд хүргэхийг эн тэргүүний зорилтоо болгож ажиллана. Монгол Улсын ядуурлын индексийн судалгааг  2022 оноос хойш гаргаагүй бөгөөд 2022 оны байдлаар ядуурлын түвшин 27.1 хувь буюу 913 мянган хүн ядуурлын шугамаас доогуур орлоготой амьдарч байна. Ядуурал буурахгүй байгаа шалтгаанд эдийн засгийн тогтворгүй байдал, үнийн өсөлт, гадаад дотоод нөхцөл байдал сөрөг нөлөө үзүүлж байгаа тул цаашид эдийн засгийн өсөлтийг шударга, хүртээмжтэй байлгахад анхаарч ажиллана. Эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хийж, татварын шинэчлэлийг хэрэгжүүлэх, иргэдэд үзүүлж буй татварын дарамтыг багасгах, тансаг хэрэглээний болон хэт өндөр орлоготой хэсгийн татварыг нэмэгдүүлэх замаар дундаж давхаргаа дэмжих бодлогыг хэрэгжүүлнэ. Мөн төрийн оролцоог хязгаарлаж, хувийн хэвшлийг дэмжих замаар эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хийнэ. Халамжаас хөдөлмөр гэсэн уриаг хэрэгжүүлж, хөдөлмөр хийж буй бүхнийг дэмжинэ” хэмээн хариулж байлаа.

Мөн тэрбээр, “Монгол Улсын 2025 оны төсөвт тодотгол хийхээр холбогдох төслийг ирэх долоо хоногт өргөн мэдүүлнэ. Гэхдээ эл тодотгол төсвийн хэмнэлтрүү чиглэнэ. Төсвийн зарлагыг 2.3 их наяд төгрөгөөр бууруулахгүй бол энэ хэрээр төсвийн орлого тасарч байгаа тул тодотгол хийх зайлшгүй шаардлага тулгарч байна. Үргүй зардлыг 2.3 их наяд төгрөгөөр танахгүй бол цаашдаа улсын төсөв эдийн засгаа дэмжих биш, инфляцид нөлөөлөх хэмжээнд хүрээд байна” гэв. Түүнчлэн  “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг дотоодын нийт бүтээгдэхүүний 6.0 хувь, Засгийн газрын нэгдсэн төсвийн 12 хувьд хүргэх, дотоодын нийт бүтээгдэхүүний 1.0 хувийг эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэхэд зарцуулахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн байдаг.  Энэ хүрээнд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг сайжруулах бодлогыг боловсруулж байгаа бөгөөд анхан шатны тусламж, үйлчилгээг үе шаттайгаар сайжруулж байж хүн амын эрүүл мэнд сайжирна. Гэхдээ эл салбарын ажилтнуудын цалин хөлсийг хоёр дахин нэмэгдүүлэх боломж, бололцоо одоогоор байхгүй гэдэг үнэнийг хэлэх нь зүйтэй” гэсэн тайлбарыг нэр дэвшигч өглөө.

Мөн гишүүд эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед хөдөө орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, татвар төлөгч бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжихэд томоохон шинэчлэлийг хэрхэн хийх, төрийн өмчит компани, үндэсний хороо, зөвлөл, агентлаг байгуулах замаар хувийн хэвшлийн гүйцэтгэдэг ажил, үйлчилгээ, бизнестэй өрсөлддөг байдлыг халах, эдийн засгийг уул уурхайн салбараас хэт хамааралтай байдлыг зогсоож, солонгоруулах, данхгар төрийн бүтцийг цомхотгох, Засгийн газрын хэрэгжүүлж байсан 14 мега төслийг үргэлжлүүлэх эсэх асуудалд баримтлах бодлогын талаар илүүтэй сонирхож байлаа.

Нэр дэвшигч Г.Занданшатар, “Төрийн өмчит 129 компанид 12.9 мянган хүн ажиллаж байна. Төрийн өмчит компанийн үр ашгийг сайжруулах, шинэчлэл хийж, төрийн өмчит компанийн тоог хоёр дахин бууруулах чиглэлээр хувьчлал зохион байгуулах, гэрээний үндсэн дээр ашиглах, зарим ашиггүй компанийг татан буулгах, ажил үүргийг нь хувийн хэвшилд шилжүүлэх замаар төрийн хэт оролцоог хязгаарлах бодлогыг хэрэгжүүлнэ” гэв. Түүнчлэн “Эдийн засгийг солонгоруулах, уул уурхайн бус салбар тэр дундаа жижиг, дунд бизнесийг дэмжих хамгийн зөв шийдэл нь бизнесийн орчныг сайжруулах явдал. Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, татвар зээлийн бодлогоор дэмжих шаардлагатай. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрлөж буй иргэд, ажлын байр бий болгож байгаа баялаг бүтээгчдээ дэмжсэн бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үздэг. Засгийн газраас хэрэгжүүлж буй 14 мега төслийг амжилттай хэрэгжүүлийн тулд тогтвортой, залгамж халаатай бодлогыг эрх зүйн болоод институтын түвшинд баталгаажуулах шаардлагатай. Ер нь хэрэгжиж байгаа болон хүндрэлтэй байгаа төслүүдээ санхүүжилт, боломж, шаардлагаар нь эрэмбэлнэ” хэмээн нэр дэвшигч хариулав.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл, Б.Бейсен, Н.Наранбаатар, Б.Пүрэвдорж, Б.Түвшин, Г.Лувсанжамц, Д.Рэгдэл, Д.Пүрэвдаваа, С.Эрдэнэболд, Л.Соронзонболд, Ц.Идэрбат, Ц.Баатархүү, Н.Батсүмбэрэл, С.Замира, Б.Батбаатар, Б.Жаргалан, Х.Тэмүүжин, Э.Болормаа, П.Наранбаяр, Л.Мөнхбаясгалан, Х.Баасанжаргал, О.Саранчулуун, Б.Заяабал, О.Цогтгэрэл, Д.Ганбат, Р.Эрдэнэбүрэн, Ж.Баярмаа нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүд Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжиж байгаагаа илэрхийлж, ажлын амжилт хүсэхийн зэрэгцээ богино хугацаанд олон ажлыг амжуулж, асуудал бүрийг шийдвэрлэх боломжгүй ч нэн тэргүүнд нийгмийн даатгалын шимтгэл, татварын хувь хэмжээг багасгах, ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, авлига, хээл хахуулийн эсрэг зоримог, шийдмэг, үр дүнтэй тэмцэх, эрүүл мэнд боловсрол, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд онцгойлон анхаарч ажиллахыг хүслээ.

Мөн цомхон чадварлаг танхимыг бүрдүүлж, үр дүнд суурилсан нэгдсэн удирдлагыг бодитоор хэрэгжүүлэх, ингэхдээ төрийн бүтцээс гадна төсөл, арга хэмжээний давхардлыг тодорхойлж, нэгдсэн зохион байгуулалтад оруулж, үр дүнтэй ажиллах, нийгмийн тодорхой асуудалд зарцуулж байгаа хөрөнгө оруулалт, татаас, төсөл, арга хэмжээний зардлыг салбар салбараар нь нэгтгэж олон нийтэд ил болгох, хот байгуулалтын салбарыг ч нэгдсэн төлөвлөлтийн тогтолцоонд шилжүүлэх, нийслэлийн утааг бууруулахад бодлогын томоохон өөрчлөлтийг хийх шаардлагатай байна гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

Түүнчлэн төрийн албыг цомхон болгож, төсвийн зарлагыг нэмэгдүүлэхгүй байхад анхаарах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдээ дэмжих, шинэ Засгийн газар салбар бүрийн нэгдсэн мастер төлөвлөгөө боловсруулж санаачилгатай, хурдтай ажиллахыг захиж байв.

Улсын Их Хурлын гишүүд үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхий сайдаар Гомбожавын Занданшатарыг томилох саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 117 гишүүний 108 нь буюу 92.3 хувь нь дэмжлээ. 

Ингэснээр “Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдаж, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан тогтоолын эцсийн найруулгыг уншиж танилцуулсан юм. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд томилогдсонтой холбогдуулан Улсын Их Хурлын дарга үг хэллээ.  /бүрэн эхээр нь эндээс/

Тэрбээр хэлсэн үгэндээ, гадаад улс төрийн орчин, эдийн засгийн тодорхойгүй байдлаар нөхцөлдүүлсэн шинэ нөхцөл байдалд, шинэ сорилт, шийдэл хүлээсэн бодлогын түвшний асуудлууд тулгарч байгааг дурдаад макро эдийн засгийн нөхцөл байдал, гадаад худалдаа, ханшийн асуудал, үнийн өсөлт, зээлийн хүүг эрүүл зохистой түвшинд хүргэх, төрийн албаны  болон татварын татварын реформ, дотоодын бизнесийг дэмжих,  эрчим хүчний найдвартай байдлыг хангах, хөдөө аж ахуйн салбарын хүндрэлийг даван туулах бодлогод онцгойлон анхаарч, бодит үр дүнтэй шийдлүүдийг хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн эдийн засгийн тогтвортой байдал, нийгмийн шударга ёс, төрийн хэмнэлттэй, үр ашигтай бүтэц, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх бодлогууд нь шинэ Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэл байх ёстой гэдгийг онцлон тэмдэглэсэн.

Дараа нь Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсон Г.Занданшатар үг хэлсэн. Тэрбээр өндөр үүрэг хариуцлага, итгэл хүлээлгэж Монгол Улсын Ерөнхий сайдаар тохоон томилсонд талархал илэрхийлээд эдийн засгаа тогтворжуулж, иргэдийнхээ орлого, амьжиргааг тамиржуулах, эрчим хүчний гэнэтийн доголдол зэрэг тулгамдсан асуудлуудыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлага үүссэнийг дурдав. Эрсдэл, сорилтыг даван туулах, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бүх түвшинд төлөвшүүлэх нь шинэ Засгийн газрын үндсэн зорилт байх болно гэдгийг мэдэгдэв.

Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно. Шинэ Засгийн газар монгол хүний хөгжлийг бодлогынхоо цөмд нь, иргэдийнхээ эрхийг шийдлийнхээ голд нь тавьж асуудалд ханддаг, ард түмний Засгийн газар байхыг эрхэм зорилгоо болгож ажиллана. Чадварлаг, бүтээмжтэй, эрүүл саруул, дэлхийд өрсөлдөх чадамжтай монгол хүний хөгжилд чиглэж, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын цогц реформыг эрчимжүүлнэ. Бүтээмж, гүйцэтгэл, үр дүнд суурилсан цалин хөлсний бодлогыг салбар бүрд нэвтрүүлнэ. Халамжийн тогтолцоонд шинэчлэл хийж, хамгийн сайн халамж бол хөдөлмөр эрхлэлт байх зарчмыг удирдлага болгоно. Тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулж, удирдлага менежментийг шударга, ил тод, мэргэжлийн хөрөнгийн удирдлагын тогтолцоонд шилжүүлнэ гэдгийг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ тодотголоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Авлигын хэргээр АТГ-д шалгагдаж буй Д.Тогтохсүрэнгийн ХОМ
Д.Амарбаясгалан: Засгийн газарт хариуцлага тооцох акцыг албан ёсоор өрнүүлнэ
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
Монголын эдийн засгийн гагнаас нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн гангийн үйлдвэр болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • В.Путин цочир хүйтэн байгаа өдрүүдэд "Украинд халдлага хийхгүй" гэж Д.Трампад амлажээ
    4 мин
  • Барилгын салбарын тулгамдсан асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэхээр тохиролцов
    15 мин
  • Хаврын саруудын цаг агаарын ерөнхий ТӨЛӨВ
    35 мин
  • А.Баяр: Гал, гааз, газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулна
    53 мин
  • Гарал үүсэл тодорхойгүй 10.558 литр архи, согтууруулах ундаа хурааж, устгалд оруулжээ
    1 цаг 10 мин
  • Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
    1 цаг 28 мин
  • Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана
    1 цаг 46 мин
  • ГХЯ: Нипах вирус дэгдсэн бүс нутгаар зорчихгүй байхыг анхааруулж байна
    1 цаг 58 мин
  • Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ
    2 цаг 20 мин
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
    2 цаг 21 мин
  • BBC: Газад зэвсэгт бүлэглэлийнхний "харц дор" ТАРЧИЛСАН 500 хоног
    2 цаг 36 мин
  • Авлигын хэргээр АТГ-д шалгагдаж буй Д.Тогтохсүрэнгийн ХОМ
    2 цаг 36 мин
  • ӨНӨӨДӨР: Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болно
    3 цаг 5 мин
  • Улаанбаатарт 15 градус хүйтэн байна
    3 цаг 8 мин
  • "Аа"-тай явсан Улсын заан Ц.Мягмарсүрэнгийн тухай сонирхолтой 16 баримт
    4 цаг 35 мин
  • Байгаль орчны салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг хүсэв
    18 цаг 59 мин
  • АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫГ ХӨГЖЛИЙН НЭГДСЭН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТТЭЙ НИЙЦҮҮЛЭН ХӨГЖҮҮЛНЭ
    19 цаг 1 мин
  • Голомт банк “Ногоон арилжааны банкны зөвлөл”-д нэгдлээ
    20 цаг 4 мин
  • Амжилттай зохион байгуулсан “СОР17”-оос л эерэг үр дүн хүлээнэ
    21 цаг 22 мин
  • "Насны хишиг" анх удаа авах болон өмнө нь хамрагдаагүй ахмадуудын бүртгэл эхэллээ
    21 цаг 47 мин
  • Л.Хосбаяр: Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцдэг алба хаагчдын тоо хангалтгүй байна
  • Дэлхийн бөх гэдгээ батлан харуулсан МУГТ Ц.Цогтбаатарын тухай 20 баримт
  • Эрчим хүчний талаар Ерөнхий сайд юу хэлэв?
  • “Single’s inferno” шоуны оролцогч Чой Мина Сүгийн тухай баримтууд
  • Гиннесийн дээд амжилтын эзэн "Төмөр хүн" хочит Тамаваши Б.Мөнх-Оргилын тухай сонирхолтой түүхэн баримтууд
  • Албан ёсоор ДОМОГ болсон Деррик Роузын тухай 24 баримт
  • Эрчим хүчний сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • О.Гүндэгмаа: Спортоос өөр авьяас байдаг шүү гэдгээ харуулахыг зорьж, гэнэтийн бэлэг бэлдсэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай VS Улсын харцага Б.Зоригтбаатар
  • АЛТАН ЦОМ: Манлай заан Б.Пүрэвсайхан VS Улсын заан Б.Бат-Өлзий
  • Ардчилсан намын мэдээллээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал тойрогтоо ажиллаж байна
  • ФОТО: ”Тэмээн дээрээс наран ойрхон байна”
  • УИХ-ын дарга Н.Учрал Сүхбаатар аймгийн ахмад малчин Ч.Энхбат гуайн хаваржааг зорьж очлоо
  • ТАНИЛЦ: Сар шинийн цуврал барилдаануудын ХУВААРЬ
  • Зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 52 сум цагаан зудтай байна
  • Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг шинээр барих тендерийг зарлалаа
  • Дэлхий тэдний ичгүүрийг үеийн үед мартахгүй
  • Танилц: Жүдо бөхийн УАШТ-нд түрүүлсэн тамирчид
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Эрчим хүчний талаар Ерөнхий сайд юу хэлэв?
  • Гиннесийн дээд амжилтын эзэн "Төмөр хүн" хочит Тамаваши Б.Мөнх-Оргилын тухай сонирхолтой түүхэн баримтууд
  • Эрчим хүчний сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
  • "Насны хишиг" анх удаа авах болон өмнө нь хамрагдаагүй ахмадуудын бүртгэл эхэллээ
  • Амжилттай зохион байгуулсан “СОР17”-оос л эерэг үр дүн хүлээнэ
  • АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫГ ХӨГЖЛИЙН НЭГДСЭН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТТЭЙ НИЙЦҮҮЛЭН ХӨГЖҮҮЛНЭ
  • Байгаль орчны салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг хүсэв
  • УИХ-ын дарга Н.Учрал Сүхбаатар аймгийн ахмад малчин Ч.Энхбат гуайн хаваржааг зорьж очлоо
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай VS Улсын харцага Б.Зоригтбаатар
  • ФОТО: ”Тэмээн дээрээс наран ойрхон байна”
  • “Single’s inferno” шоуны оролцогч Чой Мина Сүгийн тухай баримтууд
  • Танилц: Жүдо бөхийн УАШТ-нд түрүүлсэн тамирчид
  • СОР17-гоос Монголд юу үлдэх вэ?
  • Ж.Энхбаяр: Манай улсын аж үйлдвэрлэлийн суурь потенциал дээд түвшиндээ тулчхаад байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарт толилуулж буй "Монгол орон: Хоёр цаг хугацаа" үзэсгэлэнгээр зочлов
  • Дэлхий тэдний ичгүүрийг үеийн үед мартахгүй
  • Монголын эдийн засгийн гагнаас нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн гангийн үйлдвэр болно
24 баримт
  • "Аа"-тай явсан Улсын заан Ц.Мягмарсүрэнгийн тухай сонирхолтой 16 баримт
  • Ардчилсан намын мэдээллээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • Эрчим хүчний сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Гиннесийн дээд амжилтын эзэн "Төмөр хүн" хочит Тамаваши Б.Мөнх-Оргилын тухай сонирхолтой түүхэн баримтууд
  • Албан ёсоор ДОМОГ болсон Деррик Роузын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК