УИХ-ын чуулганы хуралдаан 16.00 цагт хуралдахаар болжээ. Тухайлбал, МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Г.Занданшатарын Засгийн газарт багтах сайд нарыг хэлэлцээд байна.
- Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн хэвээр үлдэнэ
- ХҮН нам, ИЗНН, Үндэсний эвсэлд нийт дөрвөн суудал өгнө
- Ерөнхий сайдыг хасаад үлдсэн 15 суудлын долоод нь өмнөх танхимын сайд нарыг улирааж, наймд нь шинээр томилох тохироо яригдаж байгаа аж.
Иймд өнөөдөр УИХ-ын чуулганаар сайд нарыг томилохоор болжээ.