УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн үг хэлж, гишүүдийн асуултад хариулаа.
Тэрбээр "Улаанбаатар хот төлөвлөлт муутай явснаас шалтгаалаад нэг хэрэглэгчийн нэг тоолуурын гэрээгээр 2,3 хэрэглэгч явдаг. Манай хяналтын байцаагч нар яваад байгаа боловч заримдаа энэ ажлыг дйилж чадахгүй байна. Шаардлага тавиад буцаад очиход өмнөх хэвэндээ байдаг. Үнэнийг хэлэхэд муур, хулгана болсон тоглоом явсаар байгаа" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)