Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Мартин Чунгон: НҮБ-ын хүний эрхийн механизмд парламентын оролцоо нэн чухал

2025-6-23
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлаас Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-той хамтран зохион байгуулж буй Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын хүний эрхийн механизмуудад парламентын оролцоог бэхжүүлэх асуудлаарх уулзалт-хэлэлцүүлэг өнөөдөр /2025.06.23/ Төрийн ордонд эхэллээ.

Энэ удаагийн уулзалтаар хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр талуудын хамтын ажиллагааны туршлага болон нийтлэг зорилгод тулгуурлан хүний эрхийн олон улсын гэрээ, механизмын талаар хэлэлцэх юм.

Талуудын хооронд 2022 онд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны 2024-2025 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөнд багтсан тус уулзалт-хэлэлцүүлгийн зорилго нь НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, тэр дундаа түүний Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR) мөн Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн хорооны (CEDAW хороо) үйл ажиллагаан дахь парламентын оролцоонд оршиж буйг хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр ажилласан УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг тодотгосон.

Тэрбээр, Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR)-ийн талаарх 2025 оны 03 дугаар сард зохион байгуулсан цахим уулзалт-хэлэлцүүлгийн үргэлжлэл болгож UPR механизмын ерөнхий танилцуулга, түүний ач холбогдлын талаар хэлэлцэхээр төлөвлөөд буйг танилцуулсан. Мөн уулзалт-хэлэлцүүлгээр Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд Монгол Улсын Их Хурлын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байгааг илэрхийлээд, UPR-ийн зөвлөмжийн мөрөөр арга хэмжээ авах, мөн хэрэгжилтийг хангахад идэвхтэй оролцох боломжоор хангана гэдгийг онцолсон юм.

Уулзалт хэлэлцүүлгийг нээж Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар нар үг хэлж, Олон улсын парламентын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгон мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь нийгмийн бүх түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангахад чухал үүрэгтэй гэж үзэж байна.

Монгол Улсын Их Хурал, Олон улсын парламентын холбоо 2022 онд хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Монгол Улсын Их Хурал болон Түүний Тамгын газрын үйл ажиллагаанд хүний эрхийн болон жендэрийн  мэдрэмжтэй байдлын үнэлгээг 2023 онд хийж, үнэлгээний үр дүнд Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газраас авч хэрэгжүүлбэл зохих хүний эрхийн асуудлаар 36, жендэрийн асуудлаар 64, нийт 100 арга хэмжээний талаарх санал, зөвлөмж гарсан ба өөрийн үнэлгээний үр дүнг 2024 оны I улиралд Улсын Их Хуралд танилцуулсан нь Монгол Улсын Их Хурлын хувьд хүний эрхийн асуудлаар өөрийн үнэлгээг хийсэн анхны парламент болсон. Өнгөрсөн хугацаанд хүний эрх, жендэрийн асуудлаар өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр цөөнгүй ажлыг Улсын Их Хурлаас хууль тогтоомж, бодлогын түвшинд хийж хэрэгжүүлж эхлээд байна гэлээ.

Тэрбээр, Тухайлбал, хүний эрхийн олон улсын гэрээний хэрэгжилтийг сайжруулах, түүнд тавих парламентын хяналтыг тогтмолжуулах үүднээс “Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг 2024 онд баталлаа. Мөн 2024 онд шинэчлэн баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиудад "Олон Улсын гэрээний тухай хуулийн  8.1.1 дэх хэсэгт заасан олон улсын гэрээний биелэлтийн талаарх Засгийн газрын тайланг хоёр жил тутам", "Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн биелэлтийн талаарх Монгол Улсын ээлжит тайланг тухай бүр" Улсын Их Хурлаар хэлэлцэх зохицуулалтыг тусгаад байна хэмээсэн.

Энэхүү хэлэлцүүлгийг Олон улсын парламентын холбоо (IPU) Монгол Улсын Их Хурал хамтран зохион байгуулж буй нь парламентын хүний эрхийн үүргийг илүү гүнзгий, бодит түвшинд авч үзэх, улс орнуудын сайн туршлага, арга зүйг харилцан хуваалцах үнэт боломжийг бидэнд олгож байна хэмээн Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар онцолсон.

Тэрбээр, Хоёр өдрийн энэхүү хэлэлцүүлгийн хүрээнд бид дараах гурван тулгуур асуудлыг хөндөж байна. Үүнд:

Нэгдүгээрт, Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR)-ийн талаарх ойлголт, оролцоог тэлэх тухай. Монгол Улс 2025 оны 11-р сард UPR-ын үндэсний илтгэлээ хамгаалах гэж байгаатай холбогдуулан парламентын оролцоог идэвхтэй болгож, хяналт, төлөөлөл, шийдвэр гаргалтдаа тусгахаар ажиллаж байгаа нь шинэ шатанд гарч байна.

Хоёрдугаарт, Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенц (CEDAW)-ийн хэрэгжилтийг хангах парламентын үүрэг. Монгол Улс CEDAW-ийг 1981 онд соёрхон баталсан анхдагч улсуудын нэг бөгөөд манай улс хамгийн сүүлийн байдлаар 2022 оны тайлангаа хамгаалаад байна. Тус конвенцийн хэрэгжилтийг хянахад парламентын оролцоо хязгаарлагдмал байсаар ирсэн тул энэ тал дээр бид шинэчлэл, хариуцлагын механизм, бодлогын нэгдмэл байдлыг хангах шаардлагатай.

Гуравдугаарт, 2023 онд Монгол Улсын Их Хурлаас хийсэн парламентын өөрийн үнэлгээний зөвлөмжийг хэрэгжүүлэх асуудал. Монгол Улсын Их Хурал нь НҮБ болон Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн зөвлөмж, дүгнэлтүүдийг судлан үзэж, тэдгээрийг хууль тогтоох үйл ажиллагаандаа бодитойгоор тусгах, хэрэгжилтэд нь хяналт тавих чиглэлээр тууштай ажиллаж ирсэн. Тухайлбал, Хууль зүйн байнгын хорооноос олон улсын байгууллагуудтай хамтран “Хүний эрхийн мэдрэмжтэй парламент”-ын үнэлгээг хийж, жендэрийн мэдрэмжтэй хууль тогтоох орчин бүрдүүлэхэд анхаарал хандуулсан нь бидний хувьд чухал ахиц болсон билээ.Тус үнэлгээ нь парламентын хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлын талаарх чадавх, оролцоог сайжруулах олон талт зөвлөмж гаргасан. Энэ бол бидний өөрсдийн тогтолцоонд хийсэн дотоод толь байсан. Харин одоо бид тэр толинд туссан ойлголтыг бодит ажил хэрэг болгох үүрэгтэй гэлээ.

Хууль зүйн байнгын хороо Хүний эрхийн төлөв байдлын ээлжит хэлэлцүүлэг (UPR)-ийн хүрээнд Монгол Улсын Их Хурлаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, гишүүн орнуудаас ирүүлсэн зөвлөмжүүдийн хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр олон улсын хамтын ажиллагааны сайн жишээ болсон цахим хэлэлцүүлгүүдийг амжилттай зохион байгуулсан гэдгийг тэрбээр дурдаад, Монгол Улсын парламентын зорилго бол хүний эрхийг хууль тогтоомж, бодлого, төсвийн шийдвэрээр дэмжих, жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог институцийн түвшинд хангах, олон улсын гэрээ, хүлээсэн үүргээ бодитой хэрэгжүүлэх хяналтын тогтолцоог бүрдүүлэх явдал хэмээсэн.

Олон улсын парламентын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгон мэндчилгээндээ, Монгол Улс ардчилалд шилжих замналаар замнаж, сүүлийн гуч гаруйхан жилийн хугацаанд ард түмний хүсэл зоригт нийцсэн институцийг байгуулан бэхжүүлж, хүртээмжтэй, хариуцлагатай, хүний эрхэд суурилсан засаглалын үнэт зүйлсийг дээдэлдэг парламенттай болсон. Өнөөдөр Монгол Улсын Их Хурал нь хууль тогтоох байгууллага байхаас гадна Монгол Улс хүний эрх, ардчилсан засаглалыг тууштай эрхэмлэж байгаагийн илэрхийлэл болж байна. 2024 оноос хойш Монгол Улсын Их Хурал  ард түмнийхээ  төлөөллийг илүү хангах болсны зэрэгцээ дөрвөн гишүүний нэг нь эмэгтэй гишүүн байна. Мөн та бүхэн цаашид энэ тоог нэмэгдүүлэхийг зорьж ажиллах гэж байгаад баяртай байна гэлээ.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурал 2023 онд хүний эрх болон жендэрийн мэдрэмжтэй байдлын талаарх өөрийн үнэлгээг хийсэн нь чухал ахиц дэвшил болсон бөгөөд ОУПХ-ны хүний эрхийн асуудлаарх өөрийн үнэлгээний шинэ аргачлалыг ашигласан дэлхийн анхны парламент болсон юм. Уг үнэлгээг жендэрийн мэдрэмжтэй парламентын үнэлгээний аргачлалтай хамт хэрэгжүүлсэн. Өөрийн үйл ажиллагааг эргэцүүлэн дүгнэсэн нь зөвхөн үнэлгээ хийхээс гадна парламентын бүтэц, үйл ажиллагаа, бодлого нь тэгш байдал, хүртээмжийн өндөр стандартыг хангаж байх чин эрмэлзэлтэй байгааг илэрхийлсэн юм. Энэ санаачилгыг үргэлжлүүлэн оны эхээр Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR)-ийн асуудлаарх семинарыг амжилттай зохион байгуулсан бөгөөд энэ удаагийн  уулзалт-хэлэлцүүлэг нь эдгээр үндэс суурьд тулгуурлан цаашид Хүний эрхийн төлөв байдлын илтгэл (UPR) болон Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн хорооны (CEDAW) үйл ажиллагаанд  Монгол Улсын Их Хурал хэрхэн оролцох талаар хэлэлцэх зорилготой юм хэмээсэн.

Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR) болон Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенц (CEDAW) зэрэг НҮБ-ын хүний эрхийн механизмд парламентын оролцоо нэн чухал гэдгийг тэрбээр тодотгоод, парламент нь олон улсын өмнө хүлээсэн үүрэг  амлалт болон улс орондоо хэрэгжилтийг нь хангах огтолцол нь болж байдгийг дурдсан.

Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR) нь парламентын гишүүдэд хүний эрхийг хангах талаарх улс орны ахиц дэвшлийг дүгнэж, бодлогын шинэчлэл санал болгох, мөн зөвлөмжүүдийг Засгийн газрын зүгээс хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавих боломжийг олгодог. Харин Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенц (CEDAW) нь бүх салбарт жендэрийн тэгш байдлыг хангаж, эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах чухал тогтолцоог бий болгодог. Аль алины хувьд парламентын манлайлал, идэвхтэй оролцоо нь ил тод байдал, хариуцлагатай, хүртээмжтэй засаглалыг дэмжихэд чухал хувь нэмэр оруулах боломжтой гэлээ.

Ноён Мартин Чунгон Монгол Улс Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн (CEDAW) хэрэгжилтийг хангах, 2026 онд ээлжит тайлангаа хүргүүлэх бэлтгэлийг хангах шаардлагатайг дурдаад, 2022 оны Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн хорооны дүгнэлтэд тодорхой тусгаснаар жендэрт суурилсан хүчирхийллийг арилгах, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, боловсрол, хөдөлмөр эрхлэлт дэх тэгш байдлыг хангах чиглэлээр цаашид дорвитой арга хэмжээ авах шаардлагатайг онцолсон юм.

Иймээс энэ боломжийг ашиглан амлалтыг бодит хэрэгжилт, төлөвлөгөөг бодит үйл ажиллагаа болгохын төлөө ажиллацгаая. Монгол Улсын Их Хурал хүний эрх, тэгш байдал, шударга ёсны төлөөх манлайлагч байж ажиллахад  ОУПХ тууштай дэмжиж хамтран ажиллах болно гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
БАЙР СУУРЬ: Монголчуудын бүтээн байгуулалтыг АНУ өндрөөр үнэлж байна
Электрон тамхийг зохицуулж өгөхийг хүүхдүүд өөрсдөө шаардаж байна
А.Ганбаатар: Төрийн өмчийн ашиглалт, хамгаалалт, бүтээмжийг сайжруулах, нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллана
ТАНИЛЦ: Хаврын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
    4 цаг 50 мин
  • У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг
    4 цаг 55 мин
  • У.Отгонбаяр: Өвөл, хаврын морин уралдааныг хориглох бус, зохицуулалтыг сайжруулах шаардлагатай
    5 цаг 21 мин
  • УБТЗ ХНН-ийн парк шинэчлэл, транзит тээврийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ
    5 цаг 34 мин
  • Б.Бямбасайхан: 100 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр халиа тошингийн эрсдэлээс сэргийлж ажиллаж байна
    7 цаг 6 мин
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    7 цаг 12 мин
  • Энэ онд батлагдсан зураг, төсөвтэй 8664 нэгж талбарт газар чөлөөлөх ажил үргэлжилж байна
    7 цаг 15 мин
  • Иран Афганистаны нийслэл дэх эмнэлгийг бөмбөгдсөн үү?
    7 цаг 40 мин
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
    8 цаг 21 мин
  • Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    9 цаг 2 мин
  • 2018 оноос хойш барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо
    9 цаг 20 мин
  • “Дроны инновац ба эдийн засгийн шинэ боломж” сэдэвт арга хэмжээ зохион байгуулагдана
    10 цаг 1 мин
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
    10 цаг 12 мин
  • Мөнхдэмбэрэл: Хүчтэй бай!
    10 цаг 32 мин
  • БАЙР СУУРЬ: Монголчуудын бүтээн байгуулалтыг АНУ өндрөөр үнэлж байна
    10 цаг 41 мин
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
    10 цаг 50 мин
  • “Magical Mongolia” дуу Монголын байгаль, соёлыг дэлхийд сурталчилж байна
    11 цаг 17 мин
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
    11 цаг 23 мин
  • Байнгын хороод хуралдана
    11 цаг 45 мин
  • ӨНӨӨДӨР: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний явц, гарц, шийдэл хэлэлцүүлэг болно
    11 цаг 51 мин
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Б.Энхтүвшин: Ойрын гурван сарын хугацаанд АИ92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо
  • “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
24 баримт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК