Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдааж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин санал хэлэв.
Тэрбээр "Тусгай хяналтын дэд хороо бол хүний эрхийн асуудал, хуулийн засаглалын асуудал, Хууль зүйн хороо өөрийнхөө эрхлэх асуудалд илүү үр дүнтэй ажиллах явдал. Нөгөөтэйгүүр, парламентын толгой дээр гараад суучихсан хууль сахиулагчгүй байх нь чухал. Парламентын бие даасан, дархлааны тухай асуудал бол ерөөсөө л гүйцэтгэх эрх мэдэл буюу Засгийн газрын хамгийн хүчтэй арга хэрэгслээс айхгүй, айдасгүй байх тухай яриа. Энэ бол монголын парламентын өнгөрсөн 30 жил, дараагийн 30 жил гээд 60 жилийн түүхийг илэрхийлэх том шийдэл шүү. Энэ хоёр асуудал дээр ойлголцолд хүрэхгүй бол чуулганаас АН албан ёсоор завсарлага авна" гэв.
Сэтгэгдэл (1)