зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт

2025-6-25
0
ЖИРГЭХ

Counter-Strike-ын түүхэн дэх хамгийн тааварлашгүй "Мэйжор"-ын нэг өндөрлөж, мартагдашгүй финалыг бидэнд бэлэглэлээ. Финалын шатны нээлтийн үеэр тэмцээнийг зохион байгуулагчид тэмцээний цомыг танилцуулсан нь BLAST-ын лого хэлбэртэй цом болон оролцогч бүх багийн логогоор чимэглэгдсэн (Bestia багийн логог Legacy-ийнхээр солиогүй хэвээр байсан) нэг бүрчлэн металл сийлбэрлэн хийсэн, 35 килограмм жинтэй гайхамшигт бүтээл байлаа. 


Шөвгийн найм: Гэнэтийн үр дүн ба ширүүн тулаанууд

MOUZ vs. Team Spirit (2-1) Плей-оффын эхний тоглолт дэлхийн хоёр, гуравдугаар байрт эрэмбэлэгдэх багуудын хооронд боллоо. Энэ тоглолтын өмнө Spirit хэсгийн шатыг 3-0 харьцаатайгаар давсан тул ялалт байгуулах өндөр магадлалтай байв. Харин MOUZ эхний хоёр тоглолтоо хожигдож, тэмцээнээс хасагдах дөхсөн ч хэсгийн шатыг 3-2 амжилттайгаар өндөрлүүлсэн. Гэсэн хэдий ч тэд 2025 онд Team Spirit-ийн эсрэг хийсэн хоёр тоглолтонд ESL Pro League Season 21-ийн хагас шигшээд, дараа нь BLAST Open Lisbon 2025-ын хэсгийн шатанд ялалт байгуулж байв.

Эхний мап болох MOUZ-ийн сонгосон Mirage нь маш удаан үргэлжилсэн тулаан болон хувирав. MOUZ 12:8-аар тэргүүлж байсан ч итгэмээргүй байдлаар дөрвөн мап оноог дараалан алдаж, тоглолт ннэмэлт цаг руу шилжсэн. 15:14 харьцаатай шийдвэрлэх 1v3 нөхцөл байдалд MOUZ мапыг ялах бүрэн боломжтой нөхцөл байдалд ирсэн байв. Гэвч zont1x хоёрыг хөнөөж, тэсрэх бөмбөг дээр утаат гранат шидэж, дэлбэрэхээс нэгхэн секундын өмнө "нинжа дифуз" хийн, гайхалтай тоглолт үзүүлсэн! Мап хоёр, дараа нь гурав дахь нэмэлт цаг руу шилжиж, дөрөв дэхэд нь л Team Spirit 25:21-ээр ялалт байгуулсан.

Энэ мөчид бүх тоглолтын үр дүн урьдчилан тодорхой болсон мэт санагдсан. Өөрсдийнх нь халаасанд орсон байсан ялалтаа алдсан MOUZ сэтгэл зүйн хүнд байдалд орсон бөгөөд дараагийн мап болох Dust2 нь Spirit-ийн хамгийн хүчирхэг мапуудын нэг байв. Гэвч чухам энд л Team Spirit асуудалтай тулгарч эхэлсэн. Тэд эхний хагаст 4:8-аар хожигдож, оноог тэнцүүлж чадалгүй, эцэстээ 9:13-аар ялагдал хүлээсэн. Залуу райфлер donk шилдэг тоглолт үзүүлж (жишээлбэл, хонгилоос В сайт руу гарах үед M4A1-S-ээр утаан дунд хийсэн эйс), Dust2-ыг 1.67 гэсэн өндөр үнэлгээтэйгээр дуусгасан ч багаа ялалтад хөтлөхөд хангалттай байсангүй.

Бүх зүйл гурав дахь мап болох Nuke дээр шийдэгдсэн бөгөөд Spirit эхнээсээ тэргүүлж, эхний хагасыг 8:4 харьцаатай дуусгасан. Гэсэн хэдий ч MOUZ пистол болон эко раундыг ялж CT талыг амжилттай эхлүүлснээр тоглолтыг өөрсдийн хяналтад бүрэн авсан. Дашрамд дурдахад, зөвхөн энэ үед л MOUZ-ийн ахлагч Brollan мап дээр анхны фрагаа хийж, 1/14 гэсэн KD статистиктай байв. Дараа нь Team Spirit-ийн хувьд удаан хугацаанд хар даран зүүдлэх үйл явдал болсон ба тэд зургаан раундыг дараалан алдсан юм!

Ингэснээр дэлхийн хамгийн хүчирхэг багуудын нэг бөгөөд өнгөрсөн Perfect World Shanghai Major 2024-ийн одоогийн аварга баг шөвгийн наймын шатанд хасагдлаа. Хамгийн их сэтгэл дундуур үлдсэн нь donk байсан нь гарцаагүй. Тэрбээр 1.30 гэсэн үнэлгээгээр энэ тоглолтын шилдэг тоглогч болсон ч бүх Major-ын MVP цолыг авах боломжоо алдсан юм. Энэ тоглолтыг 1.42 сая хүн зэрэг үзэж байсан нь гранд финалийн дараах хоёрдугаарт орох  хамгийн их үззэгчтэй тоглолт болж бүртгэгдлээ.

paiN Gaming vs. FURIA (2-1) SK Gaming болон Immortals гэх Бразилын хоёр баг плей-оффт сүүлчийн удаа 2017 онд тулгарч байсан. Сонирхолтой нь, SK-ийн бүрэлдэхүүнд тухайн үед 26 настай FalleN байсан бөгөөд тэр одоо FURIA-г төлөөлж дахин нэг удаа Major тэмцээн дээрх Бразилчуудын тулааны нэгэн хэсэг болж байна. Тоглолтын өмнө FURIA Valve-ийн өндөр чансаатай (9-р байр vs. 17-р байр), мөн сүүлчийн хэсгийн шатанд 3-0 амжилттай байсан бол paiN тэмцээний хоёрдугаар хэсгийн шатанд FURIA-г ялсан амжилттай байлаа.

Эхний хоёр шөвгийн наймын мап эхний хагаст давуу байдал олж авсан баг бүх мапыг ялалтаар дуусгасан гэх ижил үйл явцтай өрнөлөө. Үүний үр дүнд Nuke FURIA-гийн талд 13:6 (8:4) харьцаатай, Anubis paiN-ийн талд 13:8 (9:3) харьцаатайгаар тус тус өндөрлөв. Тоглолтын хувь заяа Inferno мап дээр шийдэгдсэн бөгөөд paiN 12:8 гэсэн бараг ялах оноонд хүрсэн ч дөрвөн раундыг дараалан алдсан хэдий ч нэмэлт цагт ялалт байгуулж, мапыг 16:12 харьцаатайгаар дуусгасан.

paiN Gaming-ийн ялалт нь снайпер nqz болон райфлер dav1deuS наргүйгээр боломжгүй байх байсан. Nqz нь гурван удаа эсрэг багийн дөрвөн тоглогчийг устгасан бол, хоёр дахь нь хэд хэдэн чухал клатч тоглолт үзүүлсэн ба үүний дотор хоёр удаагийн 1v3 нөхцөл байдлаас ялалт байгуулсан! Үүний үр дүнд баг нь 14 жилийн түүхэндээ анх удаа зөвхөн Major-ийн плей-оффт төдийгүй хагас шигшээд шууд шалгарлаа.

Vitality vs. NAVI (2-0) Энэ тоглолтын өмнө Vitality-ийн ялах магадлал 1.2, харин NAVI-ийнх 5.0 байсан нь хоёр удаагийн "Мэйжор"-ын аваргуудын хувьд нэлээд доромжтой үзүүлэлт юм. Тоглолт Mirage дээр эхэлсэн бөгөөд эхний хагаст хоёр баг ижил тооны раунд авсан. NAVI дараа нь хоёр удаа тэргүүлсэн (8:6, 9:8) ч мапын төгсгөлд Vitality таван раундыг дараалан авч, өрсөлдөгчөө 13:9-ээр буулган авсан.

Хоёр дахь мап болох Nuke дээр NAVI амжилттай гараагаар эхэлсэн ч эхний бүтэн зэвсэгтэй раунд Vitality-ийн эдийн засгийг өсгөж, Vitality мапыг 13:11-ээр ялалтаар дуусгасан. Энэ үр дүнд дасгалжуулагч B1ad3 болон байгууллагын удирдлагууд аль аль нь сэтгэл хангалуун байгаагүй тул NAVI бүрэлдэхүүнээ шинэчлэх нь гарцаагүй

The MongolZ vs. FaZe Clan (2-0) Энэ тоглолтод хоёр баг хожих байгуулах ижил түвшний боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байсан. FaZe Clan NAVI-аас зээлээр авсан од снайпер s1mple-ийг бүрэлдэхүүндээ багтаасан бөгөөд багийг CS2-ын хамгийн туршлагатай ахлагч болох 35 настай karrigan энэ шат хүртэл багаа удирдан авчирсан. Харин гол түнш нь олон улсын 1xBet брэнд болох The MongolZ залуу тоглогчдын авьяас чадвар, мөн 2023 оноос хойш өөрчлөгдөөгүй тогтвортой бүрэлдэхүүнийхээ үр дүнг харах мөч ирээд байлаа.

Эхний Mirage мап дээр FaZe Clan тэргүүллийг гартаа авч (4:1) эхэлсэн ч эхний хагасын төгсгөлд тоглолтын хяналтыг алдаж (6:6) оноог тэнцүүлсэн. The MongolZ хоёрдугаар хагасыг CT талаас эхлүүлсэн бөгөөд энд снайпер 910 өрсөлдөгчдөө амьсгалах ч зай өгсөнгүй. Тэрбээр дахин дахин өрсөлдөгчдийнхөө довтолгоог нурааж, сайт руу орох замыг хааж, 1.98 гэсэн гайхалтай үнэлгээ авсан! The MongolZ оноог 12:6 байх үед, өрсөлдөгчдөдөө бага зэрэг найдвар төрүүлсэн (12:9) ч s1mple снайпер буугаараа бараг л ойрын зайнаас хоёр удаа буудалтаа алдсаны дараа The MongolZ сүүлийн раундад (13:9) ялалт байгууллаа.

FaZe Clan өөрсдийн Anubis мап дээр ч ижил байдлаар тоглолтыг эхлүүсэн. Эхний раундуудыг ялж (3:0), дараа нь өрсөлдөгчдөдөө таван удаа хожигдсон ч бага зэрэг илүү (7:5) оноогоор хагасыг дуусгасан. Багууд хоёрдугаар хагаст ээлж дараалан ялалт байгуулсаар 11:11 гэсэн чухал оноонд хүрсэн. FaZe Clan-ийн ганцхан ялалт багийг нэмэлт цаг руу, магадгүй гурав дахь мап руу ч түлхэх байсан ч The MongolZ хоёр сүүлчийн раундыг өөрсдийн талд (13:11) ялж, тоглолтыг 2-0 харьцаатайгаар хаалаа.

Харамсалтай нь, FaZe Clan-ийн шийдвэрлэх мап дээр хожигдсон гол шалтгаан нь s1mple-ийн муу тоглолт байсан юм. Mirage-ийн төгсгөлд AWP-ээр буудалтаа хоёр удаа алдсан нь Саша Костилевийг сэтгэл зүйн хувьд маш их унагаж, серверт эргэж ирж чадаагүй бололтой. Тоглолтын үр дүнгээр FaZe Clan-ийн шилдэг тоглогч ахлагч karrigan (рейтинг 1.07) байсан бол хамгийн муу нь од снайпер s1mple (рейтинг 0.80) байлаа. Ийм гүйцэтгэлийн дараа FaZe Clan-ийн s1mple-ийн гэрээг NAVI-аас худалдаж авах хүсэл нь талаар болсон ч байж болох юм.

Хагас шигшээ: 3-0-ийн хараал

Энэхүү "Мэйжор"-оос CS2-ын шинэ "хараал" гарч ирлээ – хэсгийн шатыг 3-0 харьцаатайгаар дуусгасан баг шөвгийн наймд хасагдсан. Энэ хандлага өмнөх "Мэйжор"-уудаас үргэлжилсэн бөгөөд PGL Major Copenhagen 2024-т Team Spirit болон MOUZ; Perfect World Shanghai Major 2024-т The MongolZ болон Team Vitality, мөн одоогийн BLAST.tv Austin Major 2025-д Team Spirit болон FURIA-д нөлөөллөө. Шөвгийн наймаас ялгаатай нь хагас шигшээ тоглолтууд нэлээд таамаглахуйц байлаа.

Team Vitality vs. MOUZ (2-1) NAVI-г харьцангуй хялбархан хожсоны дараа тэмцээний гол фаворитууд MOUZ-тай тулгарлаа. Team Spirit болон Team Falcons байхгүй байхад MOUZ нь Team Vitality-д хамгийн том аюул заналхийлж байв. Тэд үүнийгээ хоёр дахь мап болох Inferno дээр нотолж, эхний хагаст 11:1-ээр давамгайлж, 13:4-өөр ялалт байгуулсан. Гэсэн хэдий ч үүнээс өмнө баг Mirage дээр хожигдсон (8:13) тул финалд тоглох тасалбарын хувь заяа Train дээр шийдэгдсэн юм. Энэ мап дээр Team Vitality илт илүүрхсээр (13:6) харьцаатай ялалт байгуулж финалд тоглох эрхээ баталгаажуулсан. Сонирхолтой нь, ахлагч Brollan өөрийгөө ч, багийнхаа тоглогчдыг ч биш, харин... Vitality-г хожигдсондоо буруутгасан. Хэрэв Францчууд байгаагүй бол MOUZ хэд хэдэн том цом хүртэх байсан гэж тэр тоглолтын дараа өгсөн ярилцлагынхаа үеэр хэлсэн юм.

The MongolZ vs. paiN Gaming (2-0) Шөвгийн наймд FURIA-г буулган авснаар Бразилын paiN Gaming баг хүлээлтээс аль хэдийн давсан байсан тул хагас шигшээд тэдний ялалат байгуулан хэмээн тийм ч олон хүн хүлээгээгүй. Энэ тоглолт The MongolZ-ын хувьд Major-ын туршид хамгийн хурдан бөгөөд хялбар тоглолтуудын нэг болсон. Хоёр мап хоёулаа хамгийн богино хугацаанд, ижилхэн оноогоор дууссан. Бразилчууд зөвхөн Mirage дээр эхний таван раундыг ялж өзэгчдин сонирхлыг татаж чадсан ч The MongolZ дараагийн 13 раундад ямар ч боломж олгоогүй. Anubis дээр тэд илт давамгайлж, оноог маргаангүй 9:1 болгож, дараа нь эргэн ирэх оролдлогыг тасалдуулж (9:5) мапыг өөрсдийн талд (13:5) дуусгасан юм.

Гранд финал

Хагас шигшээ тоглолтуудын үр дүнд Team Vitality-ийн илт фаворитууд болон залуу баг болох The MongolZ нар BLAST.tv Austin Major 2025 гранд финалд шалгарлаа. Сонирхолтой нь, Монголчууд тэмцээний өмнө мэргэжилтнүүдийн үзэж байснаар аварга авах магадлалаараа Vitality, Falcons, Spirit, MOUZ, NAVI гэх багуудын ард бичигдэж байв. 

Монголд The MongolZ баг "Мэйжор"-ын финалд шалгарсан нь жинхэнэ улс даяар баяр болж хувирсан. Тоглолтын үеэр нийслэл Улаанбаатар хотод хэд хэдэн дэлгэц байрлуулж, финал шууд дамжуулагдсан. Тоглолт орон нутгийн цагаар шөнө орой болж байсан ч олон мянган хөгжөөн дэмжигчид цэцэрлэгт хүрээлэн, цэнгэлдэх хүрээлэн, хоккейны талбай болон бусад олон нийтийн газар цуглаж, хайртай багийнхаа тоглолтыг үзэж байсан юм. Дэлхий даяар 1.77 сая гаруй үзэгч финалыг шууд үзжээ!

Финал The MongolZ-ын сонгосон Mirage мап дээр эхэлсэн бөгөөд Vitality пистол раундыг, мөн дараагийн хэдэн раундыг ялсан. Гэсэн хэдий ч эхний бүтэн зэвсэгтэй раунд Монголын багт ялалт авчирч, оноог хоёр удаа тэнцүүлж (3:3, 5:5), дараа нь эхний хагаст (7:5) харьцаатай Монголын баг ялалт байгууллаа.

The MongolZ хоёрдугаар хагасыг хамгаалалтын тал дээр эхлүүлсэн бөгөөд тэр үед тэдний снайпер 910 жинхэнэ "цуст аллага" эхлүүлсэн. Тоглогч Францчуудыг сайт руу оруулалгүй, өөрийн тав тухтай зайнаас буудаж байв. Түүний хоёрдугаар хагасын үнэлгээ 3.57 байсан бөгөөд зургаахан раундад 13/3 KD гэх тоглолт үзүүлжээ. 11:5 байх үед тэрбээр ace (эсрэг багийн таван тоглогчийг үгүй хийх) хийж, AWP-ээр дөрвөн фраг авч, сүүлчийн өрсөлдөгчөө Dual Berettas-аар дуусгасан. Senzu мөн мап дээр сайн тоглож (рейтинг 2.33, KD 8/1) The MongolZ эхний мапыг 13:5 харьцаатайгаар ялсан.

Хоёр дахь мап болох Dust2 дээр Team Vitality яагаад дэлхийд #1 гэдгээ харуулсан юм. Завсарлагааны үеэр ахлагч apEX багтайгаа маш сайн ажиллаж, Vitality өрсөлдөгчдөдөө нэг ч боломж олголгүй 13:4 харьцаатайгаар өндөрлөж, цувралын оноо тэнцсэн. Харамсалтай нь The MongolZ-ын хөгжөөн дэмжигчдийн хувьд Inferno мап ижил байдлаар  үргэлжилсэн. Пистол раундыг ялсан хэдий ч баг дараагийн раундыг алдаж, Vitality-д тэргүүлэх боломж олгосон (5:1). Өөртөө итгэлтэй болсон Team Vitality улам урагшлан, эхний хагасыг 9:3-аар дуусгаж, хоёрдугаар хагаст төгс тоглолтоо үргэлжлүүлсээн 12:6 харьцаатай ялалт байгууллаа.

Улирлын эхний хагаст гайхалтай амжилт үзүүлж зургаан тэмцээнд дараалан түрүүлж, ESL Grand Slam Season 5-ын цомыг хүртсэнийхээ дараа Team Vitality өөрсдийн анхны Counter-Strike 2 Major-т зүй ёсоор түрүүллээ. BLAST.tv Paris Major 2023-ыг оролцуулаад Францын баг CS-ийн хоёр хувилбарын Major тэмцээнүүдэд тус тус түрүүлээд байна. Тэд 500,000 ам.долларын шагналын мөнгө хүртсэн бөгөөд ZywOo HLTV x 1XBET-ийн Хамгийн Үнэ Цэнэтэй Тоглогч (MVP) шагналыг, шерифийн одоны медаль хэлбэрээр хүртжээ. Энэ нь ZywOo-гийн энэ жилийн долоо дахь дараалсан MVP цол бөгөөд карьерийнх нь 27 дахь нь юм. Тэрбээр 2021 оны Саша Костилевийн 8 MVP-ийн улирлын рекордод маш ойрхон байгаа бөгөөд Саша Костилевийн карьерийн 21 MVP-ийн рекорд хэдийнэ эвдэгдсэн байна. Vitality-ийн ноёрхол үргэлжилж байгаа бөгөөд тэд энэ жилийн хоёр дахь "Мэйжор" болох StarLadder Budapest Major 2025-ыг зорих болно.
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
“The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
Сонсголын бэрхшээлтэй тамирчдын дэлхийн наадамд Монголоос 25 хүнтэй баг оролцоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Тоглук (202.126.91.212)
    Дараагийн хошууч нь илүү сонирхолтой байх болно - Vitality амжилтаа давтах бодолтой байна
    2025 оны 07 сарын 01 | Хариулах
  • Сорхахтани (66.181.160.104)
    Их финалыг 1.77 сая хүн үзсэн - Би сэтгэл хөдлөлийг төсөөлж байна!
    2025 оны 07 сарын 01 | Хариулах
  • Нокаджин (66.181.160.40)
    FaZe болон s1mple илүү ихийг хүлээж байсан ч MongolZ-д бэлэн биш байсанм
    2025 оны 07 сарын 01 | Хариулах
  • Тимур (66.181.161.236)
    910-ийн TheMongolZ зүгээр л бөмбөг!
    2025 оны 07 сарын 01 | Хариулах
  • Алулат (122.201.31.205)
    Vitality үнэхээр ялсан, ZywOo бол энэ хошуучийн MVP нь гарцаагүй
    2025 оны 07 сарын 01 | Хариулах
  • Яйлак (66.181.160.36)
    paiN Gaming ч бас ямар нэг шалтгаанаар дамжсан
    2025 оны 07 сарын 01 | Хариулах
  • Suzan Franco (138.199.31.8)
    HIRE THE BEST CRYPTO ASSET RECOVERY EXPERT THE HACK ANGELS I just have to testify about this here and let everyone know how much better I feel right now. I was devastated when I learned I had been scammed over $860,O00 worth of bitcoin to a fake investor online that I came across just last three mouths, before this happened, i tried reaching the team but i did not get any feedback, for several weeks, at some point I thought about getting a hacker to see if that will help and then I read about a team called THE HACK ANGELS RECOVERY EXPERT. They helped people retrieve their lost funds. I reached out to them without hesitating and the outcome was wonderful. The Hack Angels is the best bitcoin recovery expert to carry out your request and provide solutions to your bitcoin recovery problems. If you ever find yourself in a similar predicament. I highly recommend THE HACK ANGELS RECOVERY EXPERT to everyone out there, contact him through Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com WhatsApp +1(520)2 0 0-2 3 2 0 They are truly a Godsend. Thank you for the heroic work you do for the helpless
    2025 оны 06 сарын 29 | Хариулах
  • Хулан (202.126.89.48)
    donk маш сайн тоглосон ч Team Spirit хожигдсон хэвээрээ... Тэднийг ичээч
    2025 оны 06 сарын 26 | Хариулах
  • Эбускун (66.181.160.60)
    Zont1x-ийн Ninja Diffuse үнэхээр гайхалтай! Айсандаа хөл минь чичирнэ
    2025 оны 06 сарын 26 | Хариулах
  • Шибан (202.55.188.105)
    35 кг-ын металл цом бол ноцтой юм! Олон хүмүүс үүнийг өргөж чадахгүй
    2025 оны 06 сарын 26 | Хариулах
  • Джочи (66.181.160.62)
    Хөөх, финалд шалгарсан TheMongolZ бол жинхэнэ үйл явдал, ялангуяа Монголын хувьд!
    2025 оны 06 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Иргэн, олон талт оролцоог нэмэгдүүлэх нь үндэсний хөтөлбөр хэрэгжихэд сайн нөлөөтэй гэв
    8 цаг 16 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
    Уржигдар 19 цаг 57 мин
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
    2025-08-22
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    2025-08-22
  • Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ
    2025-08-22
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
    2025-08-22
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
    2025-08-22
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
    2025-08-22
  • Энэтхэг улсын Матеран хотод 382.5 мм хур тунадас оржээ
    2025-08-22
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
    2025-08-22
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
    2025-08-22
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
    2025-08-22
  • Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ
    2025-08-22
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
    2025-08-22
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
    2025-08-22
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
    2025-08-22
  • Үерийн үед болон дараа сахих эрүүл ахуйн зөвлөмж
    2025-08-22
  • Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх замыг хааж шинэчилнэ
    2025-08-22
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13378 болжээ
    2025-08-22
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    2025-08-22
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Эмгэнэл
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Хөдөө аж ахуйн салбарын 2025–2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах тогтоол батлагдлаа
24 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК