зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

BLAST.tv Austin Major 2025 тэмцээний финалд хүрсэн Азийн анхны баг болох The MongolZ

2025-6-27
0
ЖИРГЭХ

BLAST.tv Austin Major 2025 тэмцээн нь Team Vitality-ийн дахин нэг ялалтаас гадна The MongolZ баг "Мэйжор"-ын финалд хүрсэн Азийн анхны баг болсон гэх түүхэн ач холбогдолтой үйл явдлаар дүүрэн болж өндөрлөлөө. 1xBet Монголын цахим спортын мэргэжилтнүүд энэхүү амжилтын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

Энэхүү үйл явдлын ач холбогдлыг үнэлэхийн тулд хэд хэдэн сонирхолтой статистик мэдээллийг хүргэе. Valve компани бүх Counter-Strike багуудыг Европ (Европ, ТУХН), Америк (Хойд ба Өмнөд Америк), болон Ази-Номхон далай (Ази, Далайн орнууд, Ойрхи Дорнод) гэх гурван бүс нутагт хуваадаг. 2013 оноос хойш зохион байгуулагчид нийт 22 Counter-Strike "Мэйжор" тэмцээнийг зохион байгуулснаас 19 нь CS:GO, 3 нь CS2-ын тэмцээн юм. Уг тэмцээнүүдэд Европ багууд 16 удаа түрүүлсэн бол Хойд болон Өмнөд Америкийн төлөөлөгчид 6 удаа ялалт байгуулсан байна. Хамгийн амжилттай багууд нь Европын багууд бөгөөд Astralis (4 цом), Fnatic (3 цом), мөн NAVI, Vitality (тус бүр 2 цом) багтдаг. Мөн Gambit Esports баг PGL Major Krakow 2017-д түрүүлж, AVANGAR баг StarLadder Berlin Major 2019-ийн финалд хүрснийг тэмдэглэж болно. Гэсэн хэдий ч эдгээр Казахстан багууд Европын бүсийн нэг хэсэг болох ТУХН-ийн дэд бүсэд тоглодог бөгөөд тэднийг Азийн төлөөлөгчид гэж авч үздэггүй. Иймээс BLAST.tv Austin Major 2025 хүртэл Азийн нэг ч баг финалд хүрч байгаагүй юм.

Одоогийн бүрэлдэхүүн 2023 оны 4-р сард Монголын IHC Esports байгууллага олон улсын 1xBet брэндийн дэмжлэгтэйгээр үндэсний домогт баг болох The MongolZ-ыг сэргээхээр шийдсэнээр байгуулагдсан. Эхний улирлыг оновчтой бүрэлдэхүүнийг сонгоход зарцуулсан бөгөөд багийн ахлагч Гарьдмагнай "bLitz" Бямбасүрэн, снайпер Өсөхбаяр "910" Банзрагч, мөн рифлерүүд болох Содбаяр "Techno4K" Мөнхболд, Аюуш "mzinho" Батболд, болон Азбаяр "Senzu" Мөнхболд гэх бүрэлдэхүүнийг есдүгээр сард албан ёсоор бүрдүүлсэн. Сонирхолтой нь, Senzu багт нэгдэхдээ дөнгөж 17 настай байсан бол mzinho ердөө 16 настай байжээ. Энэхүү бүрэлдэхүүнтэй анхны улиралдаа The MongolZ YaLLa Compass 2024 болон Thunderpick World Championship 2024 зэрэг томоохон тэмцээнүүдэд түрүүлж, мөн Skyesports Championship 2024-т мөнгөн медаль хүртсэн. Намар гэхэд тус баг NAVI, Spirit, G2 нарын араас орох амжилттайгаар 1,000,000 ам.долларын шагналын мөнгө цуглуулсан байв. Гэсэн хэдий ч Мэйжор тэмцээн тэдний гол шалгуур байв. Тэдний өмнө нь оролцож байсан Мэйжор тэмцээнүүдийн үр дүнг танилцуулахад Paris Major 2023-т  Ази-Номхон далайн RMR-т 2-р байр эзэлж, Challengers Stage-ээс (1-3) хасагдан, 20-22-р байр эзэлж, 10,000 ам.долларын шагналын мөнгө хүртсэн. PGL Major Copenhagen 2024-т  Ази-Номхон далайн RMR-т 1-р байр эзэлж, Opening Stage-ийг (3-2) давсан ч Elimination Stage-ээс (0-3) хасагдан 15-16-р байр эзэлж, 20,000 ам.долларын шагналын мөнгө хүртсэн. Perfect World Shanghai Major 2024-т Ази-Номхон далайн RMR-т 1-2-р байр эзэлж, Opening Stage (3-0) болон Elimination Stage (3-0)-ийг давж, анх удаа плей-оффт хүрсэн ч шөвгийн наймд хасагдаж 5-8-р байр эзэлж, 45,000 ам.долларын шагналын мөнгө хүртсэн. Эцэст нь тэд BLAST.tv Austin Major 2025-т VRS Asia-ын эрхээр шууд урилгаар оролцсон бөгөөд 3-р шатыг (3-2) давж плей-оффт шалгарч, шөвгийн наймд FaZe Clan-ыг хожиж, хагас шигшээд paiN Gaming-ийг буулган авч, анх удаа гранд финалд шалгарсан ч Vitality-д хожигдсон. Ингэснээр тэд 2-р байр эзэлж, 170,000 ам.долларын шагналын мөнгө хүртсэн юм. Бидний харж байгаагаар The MongolZ сүүлийн дөрвөн "Мэйжор"-т үр дүнгээ тууштай сайжруулсаар байна. Хэрэв Монголын баг энэхүү хандлагыг үргэлжлүүлбэл, дараагийн StarLadder Budapest Major 2025-д түрүүлэх боломж тэдэнд байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ОУХМ Магнайдоржийн Отгонбаяр “Монгол Улсын гавьяат тамирчин” цол хүртэхээр боллоо
Ж.Анударь хүрлийн төлөө шалгарч, Л.Энхрийлэн дагахаар боллоо
Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
Завхан аймагт олон улсын стандартын хөлбөмбөгийн талбай байгуулах гэрээг үзэглэлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ОУХМ Магнайдоржийн Отгонбаяр “Монгол Улсын гавьяат тамирчин” цол хүртэхээр боллоо
    4 цаг 51 мин
  • Хууль бусаар 3 тонн шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна
    5 цаг 24 мин
  • "One Championship" холбооны аварга болсон Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
    9 цаг 3 мин
  • Даваа гаргаас дунд ангийнхан цахимаар, бага ангийнхан танхимаар хичээллэнэ
    9 цаг 53 мин
  • Ж.Анударь хүрлийн төлөө шалгарч, Л.Энхрийлэн дагахаар боллоо
    9 цаг 57 мин
  • Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна
    10 цаг 20 мин
  • Ойрын 10 хоног цаг агаар хэрхэх вэ?
    10 цаг 25 мин
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
    10 цаг 38 мин
  • Завхан аймагт олон улсын стандартын хөлбөмбөгийн талбай байгуулах гэрээг үзэглэлээ
    Өчигдөр 19 цаг 28 мин
  • Уран бүтээлч 290 буюу М.Төгөлдөр таалал төгсжээ
    Өчигдөр 18 цаг 28 мин
  • Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ойн барилдаанд барилдах бөхчүүд
    Өчигдөр 18 цаг 17 мин
  • “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэв
    Өчигдөр 17 цаг 43 мин
  • Ханын материал хот орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлтийн явц 98 хувьтай үргэлжилж байна
    Өчигдөр 16 цаг 50 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
    Өчигдөр 16 цаг 37 мин
  • Гадаадын иргэний оршин суух хэвлэх, олгох цэгийн тоог нэмэгдүүллээ
    Өчигдөр 15 цаг 15 мин
  • E-Geree систем “Maker in China 2025” олон улсын инноваци, стартапын тэмцээнээс "Excellence Award" хүртлээ
    Өчигдөр 14 цаг 55 мин
  • Нийслэлийн ИТХ 2026 оны төсвөө баталлаа
    Өчигдөр 14 цаг 14 мин
  • Н.Учрал: Тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо
    Өчигдөр 14 цаг 11 мин
  • Өнөөдөр дэлхийн хөрсний өдөр: Эрүүл хөрс эрүүл амьдралын үндэс
    Өчигдөр 14 цаг 03 мин
  • 2030 онд “30 хувь” зорилт
    Өчигдөр 13 цаг 59 мин
  • Сурагчдын өвлийн амралтын хуваарь
  • "One Championship" холбооны аварга болсон Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • Их дуулгын гурван алттай Б.Гончигсүрэн гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал хийж буй ИТАЛИ
  • Ирэх онд Монголд айчлах Италийн ерөнхийлөгч Сэржо Маттарэлла гэж хэн бэ?
  • ҮР ДҮН: Итали Улстай Стратегийн түншлэл тогтоолоо
  • Өнөөдөр албан ёсоор эхлэх "Counter-Strike 2"-ын ДАШТ-ий тухай бид юуг мэдэх ёстой вэ?
  • Уран бүтээлч 290 буюу М.Төгөлдөр таалал төгсжээ
  • Б.Энх-Оргилтой "ONE Championship" холбооны аваргын төлөө тулалдах Фабрисио де Андраде гэж хэн бэ?
  • УСУГ-ын 2025 оны ОНЦЛОХ 12 үйл явдал
  • Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилсан Гэгээн ширээт улсын тухай 24 баримт
  • Танилц: Энэ сард болох бөхийн барилдааны хуваарь
  • Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ойн барилдаанд барилдах бөхчүүд
  • Б.Идэр-Одын хэрэг хаагдаагүй, эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна
  • Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн асуудалгүй амьдарч чадах нийгэмд хүн бүр амар амгалан, аюулгүй амьдарч чадна
  • "Дубай 2025" боксын ДАШТ-д түрүүлсэн тамирчин "нэг тэрбум гаруй төгрөг" гардана
  • 12 дугаар сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал товлогджээ
  • Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа
  • Сурагчдын өвлийн амралтын хуваарь
  • "One Championship" холбооны аварга болсон Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • Их дуулгын гурван алттай Б.Гончигсүрэн гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал хийж буй ИТАЛИ
  • Б.Идэр-Одын хэрэг хаагдаагүй, эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна
  • С.Баяр: Оюутолгойн сонсголд би очихгүй
  • Б.Мөнхтамир: Би ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө ТУЗ-дөө өгчихсөн
  • МУГТ Л.Энхрийлэн их дуулгаас мөнгөн медаль хүртлээ
  • Х.Булгантуяа: Хүүхэдтэй айлд архидаж дараа нь хүүхэд хүчирхийлэлд өртвөл хамт архидан согтуурсан этгээд зөрчлийн хуулиар хариуцлага хүлээнэ
  • Б.Энх-Оргилтой "ONE Championship" холбооны аваргын төлөө тулалдах Фабрисио де Андраде гэж хэн бэ?
  • В.Путин: Европ бидэнтэй тулалдахыг хүсвэл бид одоо ч бэлэн байна
  • Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн асуудалгүй амьдарч чадах нийгэмд хүн бүр амар амгалан, аюулгүй амьдарч чадна
  • Уран бүтээлч 290 буюу М.Төгөлдөр таалал төгсжээ
  • " ДЦС IV” компани 1.8 тэрбум төгрөгийн алдагдал гаргасан” гэдэг нь ташаа мэдээлэл байжээ
  • Ирэх онд Монголд айчлах Италийн ерөнхийлөгч Сэржо Маттарэлла гэж хэн бэ?
  • Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн орон тооны бус зөвлөл байгуулж, анхны уулзалтаа хийлээ
  • "Дубай 2025" боксын ДАШТ-д түрүүлсэн тамирчин "нэг тэрбум гаруй төгрөг" гардана
  • Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа
  • “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэв
  • З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал товлогджээ
24 баримт
  • "One Championship" холбооны аварга болсон Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • УСУГ-ын 2025 оны ОНЦЛОХ 12 үйл явдал
  • Б.Энх-Оргилтой "ONE Championship" холбооны аваргын төлөө тулалдах Фабрисио де Андраде гэж хэн бэ?
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилсан Гэгээн ширээт улсын тухай 24 баримт
  • Өнөөдөр албан ёсоор эхлэх "Counter-Strike 2"-ын ДАШТ-ий тухай бид юуг мэдэх ёстой вэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК