Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ТББХ: Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2025-7-01
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.07.01/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ.” гэж заасныг байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир танилцуулаад, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл бүрээр санал хураалт явууллаа.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Б.Уянга нарын УИХ-ын хоёр  гишүүнээс 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газраас мөн өдөр өргөн мэдүүлсэн “Барбадос Улстай дипломат харилцаа тогтоох тухай”, “Бүгд Найрамдах Боствана Улстай дипломат харилцаа тогтоох тухай”, “Эсватинийн Хаант Улстай дипломат харилцаа тогтоох тухай”, “Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Дараа нь Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан танилцууллаа.

Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэнтэй холбоотой эдийн засаг, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг авах зорилгоор нийслэл рүү чиглэсэн хүн амын шилжих хөдөлгөөн эрчимтэй нэмэгдэж, 1990 онд 560.6 мянган хүн амтай байсан нийслэл Улаанбаатар хот 2000 онд 747.1 мянга, 2010 онд 1.112.3 мянга, 2025 онд 1.768.1 мянган хүн амтай болж өссөн бөгөөд үүнтэй холбоотой авто замын түгжрэл, агаар, орчны бохирдол, гэр хорооллын тэлэлт гэх мэт үр дагаврыг бий болгоод байгааг сайд онцолсон

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг баталсан бөгөөд тус хуулийн зорилт нь иргэдийн саадгүй зорчих нөхцөл, нийтийн тээврийн төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, авто зогсоолын ашиглалтыг сайжруулах, хотын төвлөрлийг сааруулж, гэр хорооллыг орон сууцжуулах, түгжрэл, орчны бохирдлоос үүсэх нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах асуудал юм.

Хуулийг хэрэгжүүлж эхэлсэн 1 жил 6 сарын хугацаанд нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэл, авто зогсоолын менежмент, нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх асуудал, гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагаа шинэ шатанд гараад байна.

Судалгаанаас харахад Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг батлагдах хүртэл хугацаанд буюу 2015 онд 72, 2016 онд 145, 2017 онд 253, 2018 онд 924, 2019 онд 576, 2020 онд 354, 2021 онд 138, 2022 онд 744, 2023 онд 202 нэгж талбарыг чөлөөлсөн бол хууль батлагдсаны дараа буюу 2024 онд 2082 нэгж талбарыг чөлөөлөөд байна гэлээ

Нийслэлийн агаар, хөрс, орчны бохирдлын асуудлуудыг шийдвэрлэх, авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн амьдрах таатай орчин нөхцөлийг сайжруулах үндсэн шийдэл, оновчтой гарц нь гэр хорооллыг инженерийн дэд бүтцээр хангах, дахин төлөвлөж барилгажуулах гэдгийг сайд тодотгосон.

Ирэх жилүүдэд “20 минутын хот” үзэл баримтлалын хүрээнд нийгмийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, агаар, орчны бохирдлыг бууруулах, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор үндэсний хэмжээний дэд бүтцийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртөж байгаа иргэн, хуулийн этгээдийн газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дан ганц орон нутгийн төсвөөс шийдвэрлэх боломжгүй нөхцөл үүсээд байгаа бөгөөд газрыг өөрийг нь эргэлтэд оруулж асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 86 дугаар тогтоолоор нийслэлийн “Теле хяналтын камерын нэгдсэн төв” байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгасан бөгөөд нийслэлийн “Теле камерын нэгдсэн төв” болон 9 дүүргийн Засаг даргын дэргэд Теле камерийн хяналтын дэд төвүүдийг байгуулаад байна. Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, авто замд 2606 камер суурилуулж, 10 төрлийн зөрчлийг хиймэл оюунд суурилсан систем ашиглан илрүүлэх нөхцөл бүрдсэн гэв.

Хуулийн төсөлд нийслэл хотын газрыг дахин төлөвлөх, гэр хорооллыг орон сууцжуулах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлтийг дэмжих, орон сууцны санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх зориулалттай Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн зохицуулалт, мэдээллийн систем, хиймэл оюун ашиглаж замын хөдөлгөөний урсгалыг оновчтой зохион байгуулах, түгжрэлийг бууруулах, аюулгүй байдлыг хангах, зөрчил илрүүлэх, ослын хяналтыг сайжруулах зохицуулалт, гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд баригдсан орон сууцыг газар чөлөөлөлтийн болон Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор борлуулах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг хуулийн төслийн үзэл санааг дэмжиж байгаагаа илэрхийлээд, Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн тайлан, зарцуулалтыг хэрхэн ил тод, нээлттэй байлгахыг тодруулсан юм.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Газрын дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн санг орон нутгийн төсөв, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд бий болсон орон сууцуудыг худалдан борлуулснаас орох орлого, газрыг дуудлага худалдаагаар худалдан борлуулсны орлого, хуулиар хориглоогүй бусад хандиваар бүрдүүлэхээр төлөвлөж байгаа. Дэнжийн мянга орчимд баригдаж байгаа 1008 айлын орон сууцыг Монгол Улсын Засгийн газарт БНХАУ-ын Засгийн газраас буцалтгүй тусламж байдлаар олгож, орон сууц борлуулсны орлогыг дээрх санд зориулахаар тусгасан. Азийн хөгжлийн банкны Уур амьсгалын өөрчлөлтийн ногоон сангийн санхүүжилтээр Баянхошуу, Шар хаданд 800 гаруй айлын орон сууц ашиглалтад орох гэж байна. Өмнө нь ийм орон сууцыг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд буцалтгүй тусламж байдлаар өгөөд, сангаа бүрдүүлж чадахгүй явсаар ирсэн. Сандаа мөнгөгүй, газар чөлөөлөлтийн эх үүсвэргүй учраас Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг яаралтай горимоор хэлэлцүүлэн батлуулсан. Одоо гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж байгаа орон сууцуудыг олон жилийн хугацаатай эргэн төлөгдөх нөхцөлтэй зарж борлуулсан орлогоороо газар чөлөөлөлтийн сан үүсгэхээр төлөвлөж байна. Үүсгэсэн сангийн дүрмийг Нийслэлийн Засаг дарга батална. Харин санг захиран зарцуулах, түүнд хяналт тавих тэр журмыг Нийслэлийн ИТХ батлах юм. Сангийн хөрөнгийг газар чөлөөлөлтөд зарцуулна. Чөлөөлсөн газар дээрээ инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц байгуулахад сангийн хөрөнгөөс зарцуулна. Мөн ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн орон сууцыг дахин барилгажуулах ажлыг сангаас санхүүжүүлнэ. Өөр ямар нэгэн зориулалтаар зарцуулахгүй. Нийслэлийн ИТХ энэ журмыг батлахаар ХЗДХЯ-ны дэргэдэх Захиргааны актын бүртгэлд бүртгүүлнэ. Энэ журмын хүрээнд хөндлөнгийн хяналт, аудитын хороод давхар ажиллана. Зөвхөн хуульд заасан үндэслэл журмаар сангийн хөрөнгийг зарцуулна. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд бид том алдаа гаргасан байна. Газрын дуудлага худалдааг хөгжүүлж чадаагүй. Бид Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 3100м2 газрыг саяхан дуудлага худалдаанд оруулж, 9.3 тэрбум төгрөгөөр худалдсан. Цаашид бид өөрийн өмчлөлийн болон ашиглалтын шаардлага хангахгүй газруудаа дуудлагаар худалдаж, санд тодорхой хэмжээний орлого хуримтлуулна гэсэн хариулт өглөө. Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Мөн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдал танилцууллаа.

Тэрбээр, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд 7 дугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд Үндэсний их баяр наадам-Ардын хувьсгалын ойн баярыг, Цагаан сарыг билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд, Шинэ жил, Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр, Хүүхдийн баяр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баяр, Их Эзэн Чингис хааны өдөр, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр, Бурхан багшийн Их дүйчин өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр тус тус тогтоосон байна.

2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийтээр амрах баярын өдөр нь долоо хоногийн амралтын өдөртэй давхацсан тохилдолд хэрхэн тэмдэглэж өнгөрүүлэх нь тодорхойгүй байх тул уг асуудлыг ойлгомжтой болгож, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд шаардлагатай зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэж үзжээ.

Нийтээр тэмдэглэх баярын өдөр нийтээр амрах өдөртэй давхацсан бол дараагийн ажлын өдөрт шилжүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг, Б.Пүрэвдорж нар үг хэлж, төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир, Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
БАЙР СУУРЬ: Монголчуудын бүтээн байгуулалтыг АНУ өндрөөр үнэлж байна
Электрон тамхийг зохицуулж өгөхийг хүүхдүүд өөрсдөө шаардаж байна
А.Ганбаатар: Төрийн өмчийн ашиглалт, хамгаалалт, бүтээмжийг сайжруулах, нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллана
ТАНИЛЦ: Хаврын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • DR. ADITY (197.211.63.100)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000.00USD (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00USD
    2025 оны 10 сарын 03 | Хариулах
  • DR. ADITY (197.211.63.100)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000.00USD (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00USD
    2025 оны 10 сарын 03 | Хариулах
  • MY INVESTMENT FUNDS WAS RECOVERED BY FORENSICHACKERSTECH RECOVERY TEAM (197.211.52.194)
    I was devastated when I lost all my family funds to a cryptocurrency investment platform, I couldn’t withdraw my profits and my initial investment. I thought I had lost all my savings until I did some research and stumbled upon Forensichackerstech Recovery. After falling victim to a cryptocurrency investment scam, my family and I were left with nothing after these swindlers stole $212,000 total in USDT and Bitcoins from us. We were so lucky to come across a post about a Forensichackerstech Recovery company with plenty of experience in cyber security. Forensichackerstech Recovery was able to recover all of our funds, and with the information we provided, they were tracked down and reported to the appropriate authorities. I highly recommend Forensichackerstech Recovery for your cryptocurrency recovery. You can reach out to them on Email : Forensichackerstech@gmail.com
    2025 оны 07 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
    1 цаг 43 мин
  • У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг
    1 цаг 48 мин
  • У.Отгонбаяр: Өвөл, хаврын морин уралдааныг хориглох бус, зохицуулалтыг сайжруулах шаардлагатай
    2 цаг 13 мин
  • УБТЗ ХНН-ийн парк шинэчлэл, транзит тээврийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ
    2 цаг 27 мин
  • Б.Бямбасайхан: 100 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр халиа тошингийн эрсдэлээс сэргийлж ажиллаж байна
    3 цаг 59 мин
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    4 цаг 4 мин
  • Энэ онд батлагдсан зураг, төсөвтэй 8664 нэгж талбарт газар чөлөөлөх ажил үргэлжилж байна
    4 цаг 8 мин
  • Иран Афганистаны нийслэл дэх эмнэлгийг бөмбөгдсөн үү?
    4 цаг 32 мин
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
    5 цаг 13 мин
  • Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    5 цаг 54 мин
  • 2018 оноос хойш барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо
    6 цаг 13 мин
  • “Дроны инновац ба эдийн засгийн шинэ боломж” сэдэвт арга хэмжээ зохион байгуулагдана
    6 цаг 53 мин
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
    7 цаг 5 мин
  • Мөнхдэмбэрэл: Хүчтэй бай!
    7 цаг 25 мин
  • БАЙР СУУРЬ: Монголчуудын бүтээн байгуулалтыг АНУ өндрөөр үнэлж байна
    7 цаг 34 мин
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
    7 цаг 43 мин
  • “Magical Mongolia” дуу Монголын байгаль, соёлыг дэлхийд сурталчилж байна
    8 цаг 10 мин
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
    8 цаг 15 мин
  • Байнгын хороод хуралдана
    8 цаг 38 мин
  • ӨНӨӨДӨР: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний явц, гарц, шийдэл хэлэлцүүлэг болно
    8 цаг 44 мин
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Б.Энхтүвшин: Ойрын гурван сарын хугацаанд АИ92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо
  • “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
24 баримт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК