Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа өндөрлөлөө. Одоогоор дараах аймгийн цолтнууд тав давж, "Улсын начин" цолны болзол хангаад байна.
- Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр
- Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, аймгийн арслан М.Бэлгүтэй
- Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат, аймгийн арслан Ш.Отгонтөгс
- Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, аймгийн арслан М.Бямбадорж
- Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, аймгийн Хурц арслан О.Наранбаатар