Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Б.Чинбүрэн дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Монгол Улсад зүрх судасны өвчлөл бол үхлийн гол шалтгаан. Үүнтэй холбоотой тусламж үйлчилгээг орон даяар авч чаддаг байх нь чухал. Улсын гуравдугаар эмнэлгийн дэргэд зүрх судасны бие даасан төв байгуулахаар шийдвэрлэлээ. Нийт өртөг нь 56.3 сая ам.доллар. Үүнээс 32.9 сая ам.доллар нь Европын Сэргээн босголт, Хөгжлийн банкны зээл, 22.4 сая ам.доллар нь Люксембургийн Вант улсын буцалтгүй тусламж юм" гэв.