Зүүн Азийн Волейболын эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн Хятадын Хонг Конгд энэ сарын 26–31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Монголын шигшээ баг өчигдөр буюу наймдугаар сарын 26-нд болсон эхний тоглолтдоо БНХАУ-ын Тайванийн шигшээ багтай хүч үзэж, 0:3 (16:25, 22:25, 22:25)-аар ялагдал хүлээлээ.
Харин өнөөдөр 17:30 цагаас Монголын шигшээ баг талбайн эзэн Хонг Конгийн багтай учраа тааран тоглоно.
Хонг Конгийн багийн хувьд эхний тоглолтоо Солонгосын шигшээ багтай өчигдөр хийн 3:0 хожигдол хүлээсэн ба өнөөдрийн тоглолт хоёр багийн хувьд шийдвэрлэх тоглолт юм.
1998 оноос хойш зохиогдож буй уг тэмцээнд Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг тус 11 дэх удаагаа оролцож байгаа бөгөөд өмнө нь 2000 онд мөнгөн медаль, 2008 онд хүрэл медаль хүртэж байсан билээ.
О.Удвал