Эмэгтэйчүүдийн волейболын дэлхийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээн Тайланд улсын Бангкок, Пхукет, Чианг Май, Накхон Ратчасима гэсэн дөрвөн хотод энэ сарын 22-ноос эхлэн зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд дэлхийн шилдэг 32 баг өрсөлдсөн. Өчигдөр буюу 8-р сарын 27-нд хэсгийн тоглолтууд дуусч, шилдэг 16 баг шалгарсан. Өнөөөдөр хасагдах шатны дүрмийн дагуу өрсөлдөөнөө цааш үргэлжлүүлэх юм.
Энэхүү тэмцээн нь өмнө нь дөрвөн жилд нэг удаа зохиогддог байсан бол энэ оноос эхлэн хоёр жилд нэг удаа болохоор шинэчлэгдсэн нь онцлог.
Хамгийн сүүлд 2022 онд болсон энэ тэмцээнээс хойш ийнхүү улам ойрхон зохион байгуулагдаж эхэллээ. Тайланд улс нь эмэгтэйчүүдийн ДАШТ зохион байгуулж буй 14 дэх улс, Ази тивээс тэмцээнийг хүлээн авч буй 3 дахь орон, тэр дундаа Зүүн Азийн анхны улс болж байна.
Волейболын эрэгтэйчүүдийн ДАШТ 9-р сарын 12-28-ны өдрүүдэд Филиппин улсын Пасай, Кесон, Манила хотуудад болох юм.
О.Удвал