УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Электрон тамхийг электрон бараа гэдэг кодоор оруулж ирж байгаа нь хэрэглээний орчин нөхцөлийг бүрдүүлчихжээ. Донтчихсон хойно нь эмчлэх, өөрчлөх, болиулах маш хэцүү. Зардал мөнгөний хувьд ч, ар гэрийн хувьд ч, сэтгэл санааны хувьд ч хэцүү. Бага залуу наснаасаа ийм зүйлд донтчихвол болиход хэцүү. Тиймээс томчууд бид ирээдүй хойчоо эрүүл байлгая гэвэл энэ асуудалд анхаарах цаг болжээ. Хуулинд зохицуулалт оруулах зайлшгүй шаардлагатай. Электрон тамхи татахыг эрс эсэргүүцэх ёстой юм" гэдгийг дурдлаа.
М.Гал