Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн төслийг Ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулж байна.
Тэрбээр "Боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг 2 дахин нэмэгдүүллээ. 2025 онд 513.3 тэрбум төгрөг байсан бол Боловсролыг дэмжих жилийн хүрээнд 1 их наяд төгрөг болгож нэмэгдүүллээ. Энэ хүрээнд 73 цэцэрлэг, 117 сургууль, 32 дотуур байрыг шийднэ. 66.7 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг шийднэ. Багш нарын нийгмийн асуудлыг шийдэх, боловсролыг дэмжих зэрэг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд 100 тэрбум төгрөгийг нэмж төсөвлөлөө" гэв.