Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн төслийг танилцууллаа. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт "Төрийн өмчит компаниудын захирлын цалин маш өндөр. Маш өндөр урамшуулалтай. Алдагдалтай ажилласан ч, ашигтай ажилласан ч, төлөвлөгөө биелээгүй ч тэр цалингаа авдаг. Үүнийг УИХ гишүүн, сайд нарын цалинтай дүйцүүлж, үр дүнгээр нь урамшуулдаг тогтолцоонд шилжүүлэхээр ажиллаж байна" гэдгийг дурдлаа.