Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Энхцэцэг: Бид дулаанаа хэмжиж чадахгүй бол хянаж, хэмнэж чадахгүй

2025-9-10
0
ЖИРГЭХ

Улсын их хурлын гишүүн, Эрчим хүчний салбарын шинэтгэлийн хүрээнд Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч М.Энхцэцэгтэй Дулаан хангамжийн тухай анхдагч хуулийн төслийн талаар ярилцлаа.


-Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг өргөн барихад бэлэн болчихсон гэж ойлгосон. Тус хуулиар гол ямар зохицуулалтыг хийх вэ?

-Дулаан хангамжийн асуудал ер нь хүнд болчихоод байгааг бүгд л мэдэж байгаа байх. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрчим хүчний тухай хуулиар дулаан, цахилгаан хоёрын үйл ажиллагааг давхар зохицуулдаг. Гэхдээ дулаан хангамж талдаа зохицуулалт нь бараг хаягдчихсан. Ердөө 9 заалт байдаг. Хоёрдугаарт, эрчим хүчний хууль маш ерөнхий товчхон, 6 бүлэг 18 хуудастай. Гэтэл хуулийнх нь бараг 40-өөд хувь нь зөвхөн гол хүндрэл бэрхшээлийг үүсгээд байдаг тусгай зөвшөөрөлтэй холбоотой байдаг. Үүнээс болоод амьдрал дээр 800 гаруй журмаар энэ дулаан, цахилгааны салбарын үйл ажиллагааг зохицуулж байна. Журмыг тогтвортой зохицуулалт гэж үзэхэд хүндрэлтэй. Яагаад гэхээр маргааш гэхэд л нэг шинэ журам гардаг, нэг сайд ирээд журмыг өөрчилдөг. Дээрээс нь нөгөө журмууд нь хүний эрхийг зөрчсөн, хуультай зөрчилдсөн, давсан байгаа юм. Тэгэхээр энэ салбарт болохгүй байгаа олон зүйлийн нэг шалтгаан нь хууль эрх зүйн орчны тогтворгүй байдал гэж үзэж байгаа. Бид тус хуулийн төслийг боловсруулахдаа манайхтай ижил төстэй Дани, Унгар, Казахстан зэрэг улсын эрх зүйн орчныг судалсан. Энэ улсууд харилцаагаа журмаар биш аль болох хуулиар зохицуулдаг юм билээ. Тэгж байж тогтвортой болдог юм байна гэсэн дүгнэлтэд хүрээд Дулаан хангамжийн анхдагч хуулийн төслийг тавдугаар сар гэхэд боловсруулж, 8 удаагийн хэлэлцүүлэг хийсэн. Мөн энэ салбарын оролцогч талууд болох 159 компанид саналаа өгөөч гээд албан бичгээр хандсан. Ингэхэд 47 байгууллагаас 800 гаруй санал ирсэн. Эдгээр саналыг боловсруулж ангилаад хуулийн төсөлд тусгасан. Энэ хуулийн төслийн гол давуу тал нь тоолуур, орон нутгийн оролцоо, дулаанд холбогдох процессыг маш ил тодоор тусгаж өгсөн. Ингэснээр элдэв хүндрэл бэрхшээл арилна гэж тооцоолж байгаа.

-Дулааныг тоолуураар хэмждэг болох тухай ярьж байна. Энэ нь манайд шинэ зүйл үү. Ингэж тоолуураар хэмжсэнээр ямар давуу тал бий болох вэ?

-Энэ бол шинэ зүйл биш. Сүүлийн үед ашиглалтад орж байгаа барилгууд ер нь дулааны тоолууртай болж эхэлж байгаа. Харин хуучин барилгуудыг дулааны тоолууртай болгоход техник талаасаа хүндрэлтэй гэж ярьдаг. Гэхдээ систем талаасаа одоогийн хуулиар дулааны тоолууртай байх ёстой гэсэн шаардлага тавигддаггүй. Тиймээс хойшдоо үүнийг заавал байлгах талаас нь тусгаж өгч байгаа юм. Одоо чинь дулааны мөнгийг талбайн хэмжээг үржүүлээд л гаргачихдаг. Ингэснээр хэрэглэгч яг ямар хэмжээний мөнгө дулаандаа зарцуулж байгаагаа хянаж чаддаггүй. Хоёрдугаарт, хэрэглэгч дулаанаа багасгаж, нэмэх ямар ч тохируулга байхгүй. Эцэст нь цонхоо нээж л үүнийг зохицуулж байна. Тэгэхээр хэмжиж чадахгүй бол хянаж, хэмнэж чадахгүй. Харин тоолууртай болчихвол айлууд дулаанаа хэмнээд эхэлнэ. Магадгүй үүний үр дүнд дулааны эх үүсвэрийн хэмнэлт хийгдэх боломжтой.

-Дулааны бие даасан эх үүсвэрийг иргэн, аж ахуйн нэгжүүд хийе гэхээр төр нь тээг саад болдог тухай ярьдаг. Энэ тухай хуулийн төсөлд тусгаж өгсөн үү?

-Бид энэ хуулийн төсөлдөө дулаан хангамжийн системийг гурван төрлөөр ангилж байгаа. Төвлөрсөн дулаан хангамж, хэсэгчилсэн, бие даасан гэж хувааж байгаа юм. Бие даасан гэдэг нь та гэр орноо, эсвэл үйлдвэр, аж ахуйн нэгжээ дулаанаар хангах гээд эх үүсвэр барихыг хэлж байгаа юм. Үүнд төр оролцох ямар ч шаардлага байхгүй. Харамсалтай нь одоогийн хуулиар төр тусгай зөвшөөрөл ав, ТЭЗҮ хийлгэ, үнэ тарифаа батлуул гээд тасралтгүй оролцдог. Уг нь иргэн өөрөө мөнгөө гаргаад өөрийнхөө орон байрны дулааныг хангаж байхад төр оролцох ямар ч шаардлагагүй. Нөгөө талдаа хэсэгчилсэн дулаан хангамж гэдэг нь та эргэн тойрны хэдэн айлаа, эсвэл төвлөрсөн системд холбогдох боломжгүй хол хотхоныг дулаанаар хангахыг хэлээд байгаа юм. Үүнд ч төр орох хэрэггүй гэж зохицуулж байгаа. Харин хэсэгчилсэн дээр 50-иас дээш хувь нь гомдол гаргасан тохиолдолд төр оролцож зохицуулалт хийж өгнө гэж оруулсан.

-Өргөн барихаар бэлдэж байгаа хуулийн төсөлд тусгай зөвшөөрлийн талаар хэрхэн тусаж байгаа вэ?

-Одоо байгаа хуулийн 40-өөд хувь нь тусгай зөвшөөрлийн тухай байгааг би хэлсэн. Яагаад ийм байна гэхээр иргэн хүн өөрийн гэр сууц, үйлдвэрээ халаах гээд эх үүсвэр барихад ч тусгай зөвшөөрөл гээд байгаатай холбоотой. Үүнийг одоо бие даасан, хэсэгчилсэн дулаан хангамж дээр байхгүй болгож байгаа. Ер нь цаашдаа тусгай зөвшөөрлийн шаардлагыг нь зөөллөж өгнө. Өнөөдөр Улаанбаатарт дулаанаар хангаж чадахгүй маш их хэсэг байгаа. Харин тусгай зөвшөөрлийг байхгүй болгочихоор хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэнэ. Энэ хэрээрээ салбарт орох хөрөнгө оруулалт өснө.

-Төр-Хувийн хэвшлийн түншлэл гэж их яриад байгаагийн хуульчилсан хэлбэр энэ үү?

-Яг тийм, энэ дотроо төр боломжтой бүх дэмжлэгээ үзүүлэх ёстой. Тэр дэмжлэг нь хууль эрх зүйн орчноо л тодорхой болгох хэрэгтэй. Энэ тодорхойгүй байснаар хүн хөрөнгө оруулах, үгүйдээ эргэлзээд байгаа юм. Мөн энэ хуулийн төслөөр процессын зохицуулалттай болж өгч байгаа.

-Энэ хуулийн төсөл хэлэлцэгдээд батлагдсан тохиолдолд дулааны үнэ багасах боломжтой юу?

-Дулаан хангамжийн үнэ тариф тооцох аргачлал, ил тод байх гээд бүтэн нэг бүлэг орж ирж байгаа. Энэ хуулийн төсөл батлагдсанаар дулааны үнэ багасна, өснө гэж хэлж мэдэхгүй. Яагаад гэхээр үнэтэй холбоотой шийдвэр гаргах бус энэ хоорондын харилцааг л зохицуулж өгөх юм.

-Ажлын хэсэгт хэчнээн гишүүн багтаж байна. Та бүхэн хэзээ өргөн барьж эхэлцүүлэхээр төлөвлөж байна вэ?

-Ажлын хэсгийг миний бие ахалж байгаа. Гишүүдээр УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Ц.Сандаг-Очир, З.Мэндсайхан, Б.Заяабал, Ч.Анар, Б.Жаргалан, С.Цэнгүүн, Д.Энхтуяа, Ж.Золжаргал, Б.Найдалаа гэсэн 11 гишүүн ажиллаж байна. Дээрээс нь бид хажуудаа бүтэн цагаар ажиллах Ажлын хэсэг, дэмжих баг ажиллуулсан. Ингэж байж бодитой, алдаа мадаг багатай хуулийг гаргана гэж хичээсэн. Ер нь Дулаан хангамжийн болон Цахилгаан хангамжийн тухай хуулиудыг хамтад нь өргөн барих ёстой.

-Сүүлд нь нэг зүйл асууя. Та МАН-ын гишүүний хувиар улс төрийг яаж харж байна. Намын даргын асуудлаар таны байр суурийг сонирхож болох уу?

-Би улс төрд шинэ хүн, суралцаад л явж байна. Намайг эрчим хүчний салбарын мэргэжлийн хүний хувиар намын жагсаалтад оруулсан учраас чадах мэдэх зүйлээрээ улсдаа, салбартаа хувь нэмрээ оруулчих юмсан гээд энэ хуулиудын төслийг санаачлаад, Ажлын хэсгийг ахлаад, боловсруулаад, салбарын хамт олонтойгоо нягт хамтран ажиллаж байгаа. Над шиг улс төрд шинэ ч салбар, салбарын олон судлаач, эрдэмтэн, инженер, эмч нарыг нэр дэвших боломж олгосонд талархаж байгаа. Сонгогчид ч итгэж, ихийг хүлээж байгаа нь ойлгомжтой. Сүүлийн үед намын асуудал янз бүрээр ярьж байгааг хэвлэлээр л харж байна. Нийгэм манай намыг шинэчлэгдэж, намын гишүүдэд болон олон нийтэд нээлттэй болоосой гэсэн хүлээлт байгаа харагддаг. Улс төрийн намын тухай хуулиар ч тэр, намын дүрмээр ч тэр манай намын гишүүн бүр тэгш эрхтэй бөгөөд дотоод ардчилалтай байх ёстой юм байна лээ. Тиймээс намын Бага болон Их хурал энэ зарчмыг бариасай л гэж хүсэж байна. Нэгийгээ нийгмийн сүлжээгээр хэт их харлуулах өнгө аяс бас харагдах боллоо. Үүнийгээ болиод шударга, тэгш, бодлогын өрсөлдөөн өрнүүлж намын удирдлагаа сонгоосой л гэж би иргэн хүнийхээ, намын гишүүний хувиар хүсэж байгаа.

-МАН-ын Бага хурал хэзээ болох вэ?

-Энэ талаар надад одоогоор мэдээлэл алга.

Эх сурвалж: Өдрийн сонин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Электрон тамхийг зохицуулж өгөхийг хүүхдүүд өөрсдөө шаардаж байна
А.Ганбаатар: Төрийн өмчийн ашиглалт, хамгаалалт, бүтээмжийг сайжруулах, нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллана
ТАНИЛЦ: Хаврын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд
Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Байнгын хороод хуралдана
    3 мин
  • ӨНӨӨДӨР: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний явц, гарц, шийдэл хэлэлцүүлэг болно
    9 мин
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
    12 мин
  • Г.Дамдинням: Шатахууны үнэ нэмэгдэх асуудал тодорхойгүй хэвээр байна
    15 цаг 3 мин
  • Ч.Лодойсамбуу: Номын хавтасны тухайд мэдээгүй байсан. “Nepko” хэвлэлийн газрын гаргаж өгсөн шинэ постероор номоо хэвлэлтэд өгсөн
    15 цаг 35 мин
  • "Улаанбаатар-хөрөнгө оруулалт" арга хэмжээ эхэллээ
    15 цаг 52 мин
  • Монголын анхны Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо
    16 цаг 30 мин
  • “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна
    16 цаг 45 мин
  • Төрийн банк хүүхэд, залуусын шинжлэх ухаан болон санхүүгийн боловсролыг дэмжин “Science Play” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ
    16 цаг 48 мин
  • Электрон тамхийг зохицуулж өгөхийг хүүхдүүд өөрсдөө шаардаж байна
    17 цаг 26 мин
  • А.Ганбаатар: Төрийн өмчийн ашиглалт, хамгаалалт, бүтээмжийг сайжруулах, нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллана
    20 цаг 13 мин
  • Онцгой байдлын байгууллагаас зургаан хурандаа цолтон төрлөө
    21 цаг 2 мин
  • “ТҮҮНИЙ БУРУУ” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин ГУРАВХАН УДАА тоглоно
    21 цаг 8 мин
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
    21 цаг 34 мин
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
    21 цаг 51 мин
  • ФОТО: УИХ-ын хаврын чуулган нээлээ
    22 цаг 50 мин
  • Oscar 2026: Оскарын шагналтнуудын бүрэн жагсаалт
    23 цаг 26 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    23 цаг 49 мин
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
    23 цаг 51 мин
  • ТАНИЛЦ: Хаврын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд
    Өчигдөр 09 цаг 29 мин
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Монголд бензиний үнэ өсөх үү?
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Чансааг тэргүүлж буй шилдэг 24 аймгийн цолтон
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Үе тэнгийн дээрэлхэлтийн талаар бөхчүүд ЮУ гэв?
  • Танилц: Нийслэлээс 2026 онд шинээр 52 км зам барих 13 байршил
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Б.Энхтүвшин: Ойрын гурван сарын хугацаанд АИ92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Танилц: Нийслэлээс 2026 онд шинээр 52 км зам барих 13 байршил
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хошууч генерал Б.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
24 баримт
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК