Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Жанцан: Улсын Бага Хурал Монгол Улсад олон намын тогтолцоотой хууль тогтоох байгууллага үйл ажиллагаа явуулж болно гэдгийг үлгэрлэж чадсан гавьяатай

2025-9-10
0
ЖИРГЭХ

Улсын Бага Хурал 1990 оны есдүгээр сарын 13-нд анхдугаар чуулганаа хуралдуулснаар манай улсад байнгын ажиллагаатай парламент хэмээх төрийн байгууллын шинэ тогтолцоо үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн  ойн босгон дээр Улсын Бага Хурлын гишүүн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Н.Жанцантай уулзаж, зарим зүйлийг асууж, тодрууллаа.

-Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурлыг Ардын Их Хурлаас анх бүрдүүлэхдээ ямар суурь зарчмыг баримталсан бол… Тухайн цаг үед Улсын Бага Хурлыг байгуулж ажиллуулахад нийгэм, улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй хүнд байсан уу?

-Улсын Бага Хурлыг байгуулах болсон асуудлыг хөндөхийн тулд нэгэн түүхэн  баримтыг сөхөх  нь зүйтэй. 1990 оны тавдугаар сарын 5-нд Ардын Их Хурлын тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөл, улс төрийн намуудын төлөөллийг оролцуулсан хэлэлцээр хийсэн юм. Тэр үед байгуулагдсан улс төрийн бүх намуудын төлөөллийг хангасан энэхүү хэлэлцээр, ярилцлага маш чухал түүхэн асуудлуудыг шийдвэрлэсэн. Тухайлбал, Улс төрийн намын тухай хууль боловсруулахдаа улс төрийн намуудын төлөөллийг оролцуулаад Зөвлөлдөх зөвлөлийг анх байгуулсан. Энэ зөвлөл нь улс төртэй холбоотой хууль тогтоомжийг боловсруулахдаа гишүүдийнхээ саналыг сонсож, дараа нь Ардын Их Хурлын тэргүүлэгчдэд саналаа өгдөг болсон юм. Энэ нь тун чухал зүйл болсон. Мөн Улсын Бага Хурал байнгын ажиллагаатай анхны парламентыг байгуулах дэг, журмыг энэ хэлэлцээрээр эхэлж хийсэн байдаг.

-Тэрхүү хэлэлцээрээр асуудлыг илүү  нарийвчлан хөндсөн байна, тийм үү?

-Улсын Бага Хурал байгуулъя, байнгын ажиллагаатай анхны парламентыг босгоё гэдгээс эхлээд гишүүдээ хэрхэн,  яаж сонгох талаарх олон асуудлыг тэрхүү тавдугаар сарын 5-ны өдрийн хэлэлцээрээр ярилцаж, тогтсон. Энэ талаар хэлэлцээрийн протокольд тодорхой тэмдэглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Улсын Бага Хурлын гишүүдийг улс төрийн намуудын квотоор, мөн Ардын Их Хурлын депутатаар сонгогдоогүй хүнийг сонгож, бүрдүүлэх онцлог заалтыг оруулсан. Тийм ч учраас Улсын Бага Хурлын 51 гишүүний 11-ийг депутат бус гишүүнээр бүрдүүлсэн. Учир нь шинээр байгуулагдсан улс төрийн жижиг намуудаас Ардын Их Хурлын депутатаар сонгогдсон төлөөлөл цөөн байсан тул депутат бус хүнийг Улсын Бага Хурлын гишүүнээр сонгох нь олон намын тогтолцоог бий болгоход хамгийн чухал, ач холбогдолтой шийдвэр байсан. Энэ нь тухайн цаг үед өнөөдрийн пропорциональ системийг хэрэгжүүлсэн явдал байгаа юм.

Мөн тэрхүү хэлэлцээрээр сонгууль явуулах, улс төрийн олон намын төлөөллийг  хэрхэн, яаж оруулах зэргээр сонгуулийн хуулийн зарчмыг тогтоож чадсан нь түүхэн үйл явдал болсон. Энэ бүхнийг ийн тодорхой санаж, ярьж байгаагийн учир нь МАХН-ыг төлөөлж тэрхүү хэлэлцээрт сууж байсан юм, би.

Хэлэлцээрээр хөндсөн энэ асуудлаас уламжлаад Ардын Их Хурлаас шинэ Үндсэн хуулийг батлах зорилгын хүрээнд Улсын Бага Хурлыг байгуулсан юм. Үүнийг тухайн цаг үеийн түүхэн томоохон үйл явдал гэж судлаачид үздэг.

-Улсын Бага Хурлыг Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн байгууллыг шинэтгэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд түүхэн гавьяа байгуулсан парламент гэж үздэг. Ингэж тэмдэглэх болсны шалтгаан гэвэл…?

-Улсын Бага хурал улс төр, эдийн засаг, нийгмийн байгууллыг шинэтгэх эрх зүйн үндсийг бүрдүүлсэн гээд байгаа нь түүхэн үүргийнхээ дагуу шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулж, түүнийгээ батлуулж чадсан явдалтай холбоотой. Шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах үйл явцад тухайн Үндсэн хуулийн үзэл баримтлалтай нийцэхгүй хуулиудад маш олон нэмэлт, өөрчлөлт хийсэн юм. Түүнчлэн шинэ Үндсэн хуультайгаа нийцүүлж Банкны тухай, Сонгуулийн тухай, Улс төрийн намуудын тухай гээд хамгийн гол, суурь хуулиудаа боловсруулж, баталсан. Шинэ санаа, шинэ үзэл бодлын үндсэн дээр тулгуурлан боловсруулсан тэрхүү хуулиудын гол  үндэс нь өнөөдрийг хүртэл Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байна.

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг монголын сэхээтнүүд, ард түмний төлөөллийн оюун санаагаар хийсэн. Нөгөөтээгүүр, шинэ Үндсэн хуулийг боловсруулахад тухайн үеийн нийгмийн сэтгэлгээ нь өөрчлөлт, шинэчлэлтэд бэлэн болчихсон байсан үе. Энэ нь Улсын Бага Хурлын гишүүдийг ажлаа хийх, хуулиа батлахад маш том түлхэц үзүүлсэн. Мөн тухайн үеийн эрх баригч нам ч Улсын Бага Хурлын үйл ажиллагааг дэмжиж, ямар нэгэн байдлаар тээг саад болж байгаагүй. Бусад улс төрийн шинэ намууд ч Монгол Улсынхаа хөгжин цэцэглэлт, сэргэн мандлын төлөө  нэгэн зорилго, нэгэн санаатай зүтгэдэг байсан учраас  Улсын Бага Хурлын ажил их сайхан бүтдэг, түүхэн цаг үе байлаа.

Энэ бүхнийг нэгтгэн дүгнэхэд, Улсын Бага Хурал парламентын түүхэнд хоёр том гавьяатай. Нэгдүгээрт, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулж, түүнийгээ батлуулж чадсан явдал. Хоёрдугаарт, Монгол Улсад олон намын тогтолцоотой хууль тогтоох байгууллага үйл ажиллагааг явуулж болно гэдгийг үлгэрлэж чадсанд байгаа юм. 

-Монголд парламентын засаглалыг бэхжүүлэх, төлөвшүүлэхэд Улсын Бага Хурлын гишүүдийн ёс зүй, хандлага, хэр байсан бол…?

-Миний бодлоор Улсын Бага Хурлаас өвлөгдөхөөр үнэт зүйл их байсан. Тухайлбал, парламентын анхны ардчилсан сонгууль нь мөнгө нэхдэггүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч, сурталчилгаанд ажилладаг хүмүүсдээ таван төгрөг ч өгдөггүй, бүгд л сэтгэлийн дуудлагаараа оролцдог тийм сайхан цаг үе байсан. Мөн аливаа нэгэн хуулийг батлахдаа  гишүүд бид цаанаа ямар нэгэн бодол санаа агуулалгүй, Монгол Улсын хөгжил, дэвшлийн төлөө гэсэн нэгэн санаагаар олон ургальч үзлээр асуудлыг тал талаас нь шүүн хэлэлцэж,  шөнө өдөргүй ажилладаг байсан. Бүр шөнийн 01 цагт хуралдаанаа дуусгаад гэр лүүгээ алхаад явдаг байсан. Ийм учраас Улсын Бага Хурлын энэ сайхан жишгийг цааш, цаашдын парламентуудад хэрхэн төлөвшүүлэх вэ гэдэг нь их чухал асуудал байгаа юм.

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар

0
ЖИРГЭХ
Санал болгох
Электрон тамхийг зохицуулж өгөхийг хүүхдүүд өөрсдөө шаардаж байна
А.Ганбаатар: Төрийн өмчийн ашиглалт, хамгаалалт, бүтээмжийг сайжруулах, нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллана
ТАНИЛЦ: Хаврын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд
Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • MY INVESTMENT FUNDS WAS RECOVERED BY FORENSICHACKERSTECH RECOVERY TEAM (102.90.99.55)
    I fell victim to rippers posing as crypto influencers and traders who stole millions of USDT from my company. Despite pleading with them and involving the authorities, I couldn’t recover the funds. I then turned to “asset recovery specialists,” but they only demanded endless fees without results. Eventually, I came across discussions about Trustwavehackerstech (TWHT) on a forum where people from different countries shared how they recovered their stolen money. Though hesitant at first, I contacted them via Trustwavehackerstech2 @ gmail com. After multiple assurances and proof, I agreed to their terms. To my relief, TWHT successfully recovered every penny I lost. They were professional, trustworthy, and time-efficient. I’m writing this review to help others avoid scams and know that there’s real help out there. Sharing this may save someone else from financial ruin.
    2025 оны 09 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Байнгын хороод хуралдана
    5 мин
  • ӨНӨӨДӨР: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний явц, гарц, шийдэл хэлэлцүүлэг болно
    11 мин
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
    14 мин
  • Г.Дамдинням: Шатахууны үнэ нэмэгдэх асуудал тодорхойгүй хэвээр байна
    15 цаг 5 мин
  • Ч.Лодойсамбуу: Номын хавтасны тухайд мэдээгүй байсан. “Nepko” хэвлэлийн газрын гаргаж өгсөн шинэ постероор номоо хэвлэлтэд өгсөн
    15 цаг 37 мин
  • "Улаанбаатар-хөрөнгө оруулалт" арга хэмжээ эхэллээ
    15 цаг 54 мин
  • Монголын анхны Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо
    16 цаг 32 мин
  • “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна
    16 цаг 47 мин
  • Төрийн банк хүүхэд, залуусын шинжлэх ухаан болон санхүүгийн боловсролыг дэмжин “Science Play” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ
    16 цаг 50 мин
  • Электрон тамхийг зохицуулж өгөхийг хүүхдүүд өөрсдөө шаардаж байна
    17 цаг 28 мин
  • А.Ганбаатар: Төрийн өмчийн ашиглалт, хамгаалалт, бүтээмжийг сайжруулах, нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллана
    20 цаг 15 мин
  • Онцгой байдлын байгууллагаас зургаан хурандаа цолтон төрлөө
    21 цаг 3 мин
  • “ТҮҮНИЙ БУРУУ” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин ГУРАВХАН УДАА тоглоно
    21 цаг 10 мин
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
    21 цаг 36 мин
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
    21 цаг 53 мин
  • ФОТО: УИХ-ын хаврын чуулган нээлээ
    22 цаг 52 мин
  • Oscar 2026: Оскарын шагналтнуудын бүрэн жагсаалт
    23 цаг 28 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    23 цаг 51 мин
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
    23 цаг 53 мин
  • ТАНИЛЦ: Хаврын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд
    Өчигдөр 09 цаг 29 мин
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Монголд бензиний үнэ өсөх үү?
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Чансааг тэргүүлж буй шилдэг 24 аймгийн цолтон
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Үе тэнгийн дээрэлхэлтийн талаар бөхчүүд ЮУ гэв?
  • Танилц: Нийслэлээс 2026 онд шинээр 52 км зам барих 13 байршил
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Б.Энхтүвшин: Ойрын гурван сарын хугацаанд АИ92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Танилц: Нийслэлээс 2026 онд шинээр 52 км зам барих 13 байршил
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хошууч генерал Б.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
24 баримт
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК