
Монгол Улсын Засгийн газар хүн төвтэй бодлого хэрэгжүүлэхдээ иргэдийн оролцоог хангах D-GOV.MN цахим системийг өнөөдрөөс ажиллуулж эхэллээ.
D-GOV.MN систем бол иргэдийн санал, санаачилга, шийдэл олонхийн дэмжлэг авч чадвал Засгийн Газрын хурлаар хэлэлцэж, шийдвэр гаргах замаар төрийн бодлогод иргэдийн оролцоог бодитоор хангах талбар юм.
- 20 мянгаас дээш иргэний санал - төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах асуудлыг Засгийн газар хэлэлцэнэ.
- 50 мянгаас дээш санал - бодлого, шийдвэрт тодорхой өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ.
- 100 мянгаас дээш санал - хууль тогтоомж, үндэсний бодлого, стратегийн түвшний асуудлыг хэлэлцэнэ.
ИРГЭД ЗАСАГЛАХ ИНДЭР D-GOV.MN





















































