
Үндэсний “Алтан цом”-ын барилдаан шувтарах шатандаа орж маргааш тэргүүн байрын төлөөх өрсөлдөөн болно.
Нийт 1.5 тэрбум төгрөгийн шагналын сантай энэхүү барилдааны тэргүүн байр 500 сая, дэд байр 250 сая, гуравдугаар байр 150 сая, дөрөвдүгээр байр 100 сая, тавдугаар байр 65 сая, зургаадугаар байр 60 сая, 7-8 дугаар байрт шалгарсан баг тус бүр 50 сая төгрөг гардах юм.

Тэргүүн байрын төлөө маргааш “Хатант интернэшнл”-“М-Си Эс энержи” багтай өрсөлдөх бол өнөөдөр гуравдугаар байрын төлөөх өрсөлдөөнд “Хамаг Монгол” баг ялалт байгуулав.
Маргаашийн барилдааны дундуур МҮБХ-ноос “Алтан цом”-ын барилдааны шагналын 5 хувь буюу 75 сая төгрөгийн Эх нялхасын эмнэлэгт хандивлаж, бяцхан үрсийнхээ эрүүл мэндийн төлөө гараа сунгах үйл явдал мөн болох нь ээ.

















































