
НЦУГ-аас хүүхэд өртөж хохирсон болон үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөл байдал, тоон мэдээлэл болон үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр ЦЕГ-ын урьдчилсан сэргийлэх албаны Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга Д.Будзаан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "2025 онд хүүхэд хохирсон гэмт хэрэг 2300 орчим бүртгэгдлээ. Өмнөх мөн үетэй харьцуулахад 530 орчим хэргээр буурсан. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна. Иймд урьдчилан сэргийлэх ч чиглэлээр Цагдаагийн байгууллагаас "365 хоног өдөр бүр хүүхдээ анхаарч хайрлая" төслийг 2025 онд хэрэгжүүлсэн. Үүнийг үргэлжлүүлэх "Эвдрээгүй ирээдүйг бүтээе" гэсэн тавдугаар сарын 6-ны өдрийг хүртэл мэдээлэл нөлөөллийн ажлыг зохион байгуулж байна. Мөн энэ оныг дуустал нөлөөллийн ажлыг үе шаттай хийгээд явна" гэв.
























































