Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөлөөр толгой хийсэн Монголын хөлбөмбөгийн холбоо

2026-6-24
0
ЖИРГЭХ

Хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн шатны сүүлийн тойрог өнөө шөнө эхэлнэ. Гурван улс хамтран зохион байгуулж, түүхэн хамгийн их 48 баг оролцож байгаа болоод ч тэр үү, энэ удаа ДАШТ дуулиан ихтэй, хөлбөмбөг үздэггүй хүний ч анхаарлын төвд ороод байна. 

Дэлхийн домогт хөлбөмбөгчдийн нэг Лионел Месси хоёр тоглолтод таван гоол оруулж дэлхий нийтийг алмайруулсан бол түүнтэй үргэлж жишигдэж ирсэн өөр нэг домог Кристиано Роналду эхний тоглолтдоо гоолгүй байсан бол өнгөрсөн шөнө манай Ази тивийн төлөөлөл Укбекистаны шигшээгийн эсрэг хоёр гоол оруулж хүлээлтийг тас цохив. 

Хөлбөмбөг бол хэл, шашин, үндэстэн ялгаагүйгээр дэлхийг нэгэн зэрэг догдлуулж чаддаг цорын ганц спорт юм. Дэлхийн аваргын шигшээ тоглолтыг хэдэн тэрбум хүн үздэг нь хөлбөмбөг спорт бус, дэлхийн хэмжээний эв нэгдлийн бэлгэдэл болсныг батална. 90 минутын тоглолт улс орныг баярлуулж, эсвэл уйлуулж чаддаг хүчтэй нөлөөг өөр ямар ч спорт үзүүлдэггүй. Дэлхийн хамгийн алдартай тамирчид, хамгийн өндөр үнэлгээтэй клубүүд, хамгийн том үзэгчдийн зах зээл бүгд хөлбөмбөгийн эргэн тойронд байдаг. 

Гэвч манай улс энэ том эв нэгдэл, бэлгэдлийн хаагуур нь тойроод байна вэ? 

Монголын хөлбөмбөгийн холбоог санхүүгийн тайлангаа ил болгохыг шаардав |  News.MN

Нэгэн цагт бид өөрсдийгөө багийн спортын хөгжил муутай, нэгдэж чаддаггүй, амжилт үзүүлдэггүй гэж шүүмжилдэг байлаа. Гэвч сүүлийн жилүүдэд сагсанбөмбөг, бүжиг, е-спорт, хоккей зэрэг төрлүүдээр амжилт үзүүлж эхэллээ. Гэвч дэлхий дээр хамгийн олон үзэгчтэй хөлбөмбөгийн төрлөөр л амжилт гэдэг үгний "А" үсэггүй сууна. Гэхдээ асуудал зөвхөн талбай дээрх тоглолтоор хэмжигдэхгүй. Систем, удирдлага, бодлого гэсэн гурван тулгуур дээр л спорт хөгждөг гэдгийг дэлхийн жишээнүүд харуулсаар байна.

Манай үндэсний шигшээ баг 1998 оны Азийн наадамд хамгийн анх Кувейтын шигшээгийн эсрэг тоглож 11:0 харьцаатай ялагдаж байв. Тухайн наадамд мөн Укбекистаны шигшээд 15:0-ээр ялагджээ. Энэ нь манай хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн том ялагдлуудын нэг байлаа. Энэ цагаас хойш манай баг 90 орчим олон улсын хэмжээний тоглолтыг хийсний 65 тоглолтод ялагдаж, 17 удаа ялж, 8 удаа тэнцсэн үзүүлэлт байна. 

2010 оноос өөр орны багуудын хаалганд гоол оруулахтайгаа болж ирсэн манай хөлбөмбөгийн амжилт Ц.Анандбазар гэх хүнийг холбооныхоо хойморт залснаас хойш өөдлөхөө байжээ. Муу муухай зүйлстэй нэр холбогдож явсан Анандбазар гэх эрхэм энэ холбооны төлөө юу хийв. Холбооны ерөнхийлөгчөөр сонгогдоод жил гаран болохдоо түүнд "май гээд үзүүлчих ажлаас" илүү нэрээ хутгаж явсан муу хэрэг нь олон. Муу хэрэг нь яах вэ гэхэд дорвитой үйл хийгээд, хөлбөмбөгийг хөгжүүлээд байвал хэн л муу хэлэх вэ дээ. Гэвч таг чиг, юу хийж, "хаана явдаг буян" юм бол?

Ц.Анандбазар машингүй, байргүй, оффиссгүй гэж мэдүүлжээ

Эргэн дурсахад, 2021 оны хавар нэр бүхий эмэгтэйчүүд олон нийтийн сүлжээгээр Ц.Анандбазарыг бэлгийн дарамт, хүчирхийлэл үйлдсэн гэх мэдээлэл тарааж байв. "MeToо" хөдөлгөөний хүрээнд энэ асуудал Монголд хүн болгоны чихээр орсон. Хууль хяналтын байгууллагууд тодорхой шалгалт хийсэн ч тэр аргалаад л өнгөрсөн. 

Тухайн үед Ц.Анандбазар УИХ-ын гишүүн байсан тул түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал улс төрийн хүрээнд хэлэлцэгдэж байв. Иргэний нийгмийн байгууллагууд болон эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх бүлгүүд шалгалтыг ил тод явуулах шаардлага тавьж байлаа. Энэ дуулиан ингэсгээд л мартагдсан. 

Ц.Анандбазар 2025 оны дөрөвдүгээр сарын 28-нд Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон. Сонгуулийн үеэр зарим клуб, тоглогчдын төлөөлөл түүний нэр дэвших эрх болон сонгуулийн үйл явцын шударга байдалд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн. Жагсаал хийж, эсэргүүцлээ илэрхийлсэн боловч сонгуулийн дүнгээр тэр ялалт байгуулж, холбооны ерөнхийлөгч болсон. 

Үүнээс ч өмнөх жилүүдэд холбооны нэр бүхий удирдлагуудтай холбоотойгоор олон нийтийн анхаарал татсан янз бүрийн мэдээлэл, дуулиан гарч байсан нь спортын байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлж ирснийг үгүйсгэх аргагүй. Эдгээр асуудлууд хуулийн байгууллага, холбогдох шалгалтын түвшинд яригдаж байсан ч олон нийтэд тодорхой, эцсийн хариулт өнөөдрийг хүртэл бүрэн ойлгомжтой болоогүй хэвээр байна.

Where to watch Uzbekistan vs Portugal? – Zamin.uz, 23.06.2026

Өнгөрсөн шөнө дэлхийн домогт хөлбөмбөгчдийн нэг Кристиано Роналдугаар ахлуулсан Португалын шигшээ багийн эсрэг Ази тивийн төлөөлөл Узбекистаны шигшээ баг туллаа. 1991 онд ЗХУ-аас салж, тусгаар тогтнолоо зарласан энэ улсыг Ислам Каримов гэх эрхэм 24 жил дарангуйлсан гэхэд хилсдэхгүй. Улмаар тэр 2016 онд насан эцэслэж, Шавкат Миромонович Мирзиёев өнөөг хүртэл Ерөнхийлөгчөөр нь ажиллаж байна. Энэ цагаас тус улсын хөлбөмбөгийн хөгжил эхэлсэн гэж хэлж болно. Мирзиёевийн засаг захиргаа улс даяар олон зуун сургуулийн хөлбөмбөгийн талбайг шинэчилж, олон мянган хүүхдүүдийг үе шаттайгаар хөлбөмбөгийн сургалтад хамруулж, системтэй ажилласны үр дүнд тус улс өнөөдөр шигшээ багаа дэлхийн домогт тоглогчдийн эсрэг сойж байна. Энэ бол нэг өдөрт бий болсон амжилт биш, харин хэдэн арван жилийн тогтвортой бодлогын үр дүн юм.

FIFA Headquarters in Zurich. - Cinkciarz.pl

             Хөлбөмбөгийн холбоо бол Монголын хамгийн баян холбоодын нэг гарцаагүй мөн. Энэ холбоо Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос (ФИФА) жил бүр 1 сая 250 мянган ам.доллар, Азийн хөлбөмбөгийн холбооноос жил бүр 500 мянган ам.доллар авдаг. Энэ мөнгө лигийн багуудад санхүүжилт болж очихгүй 2 жил өнгөрснийг энэ хүрээнийхэн бүгд хэлж байгаа. Монгол мөнгөөр 6.25 тэрбум төгрөгөөр холбоо яг юу хийдэг вэ. Босгож, бүтээсэн зүйлгүй байгаа энэ холбооны толгой Ц.Анандбазарыг АТГ шалгах цаг нь ирсэн биш үү. 

Энэ хөрөнгө бодит хөгжил, дэд бүтэц, хүүхдийн сургалт, лигийн чанарт хэрхэн шингэж байгаа нь өнөөдөр хамгийн том асуултын тэмдэг. 

Тоо нь тодорхой ч үр дүн нь бүрхэг хэвээр. Энэ бүхэн эцэстээ нэг л асуултад тулж ирнэ. Монгол улс дэлхийн хамгийн том спортын нэгийг зөвхөн үзэгчийн байр сууринаас харсаар байх уу, эсвэл бодит тоглогч болох уу? Хөлбөмбөг дэлхийг нэгтгэж байна. Харин Монгол тэрхүү эв нэгдлийн гадна үлдсээр байх уу?

Л.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Х.Бат-Эрдэнийн 74 тэрбум, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • THE ONLY LEGITIMATE BITCOIN RECOVERY EXPERT // HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (185.238.28.70)
    THE ONLY LEGITIMATE BITCOIN RECOVERY EXPERT // HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER I had the most terrible moments of my life, a few weeks back when I lost all my savings to a self acclaimed bitcoin investment platform which promised me a massive return on my investment. I was so confused about these scammers, I had to do what everyone in my situation would do, I did some research and came across a lot of Testimonials about WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I got to reach out to the expert. It took them 48 hours to help me recover my funds. Bitcoin recovery is very much real. I am a living testimony. Hope this helps as many people who have lost their hard earned money to scammers out of trust, you can reach them through the contact below for help to recover your scammed funds. Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp +1 ( 318 ) 203-3657 Telegram: @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2026 оны 08 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    29 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    34 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    1 цаг 5 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    1 цаг 30 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    1 цаг 32 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    1 цаг 47 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    1 цаг 53 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    2 цаг 1 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    3 цаг 11 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    3 цаг 17 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    19 цаг 2 мин
  • Н.Учрал: Улстөрчид бид маскаа тайлах нь зүйтэй
    19 цаг 46 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч ажиллана
    20 цаг 35 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн байгууллагууд хар тамхитай хатуу тэмцэх ёстой
    21 цаг 35 мин
  • УИХ: ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэж байна
    22 цаг 0 мин
  • Японд “Дужуан” хар салхины улмаас хоёр сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхийг уриалав
    22 цаг 18 мин
  • Их Британи Саудын Арабт “хамгаалалтын” цэргийн дэмжлэг үзүүлнэ
    23 цаг 46 мин
  • Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    23 цаг 48 мин
  • Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
    Өчигдөр 12 цаг 24 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1445 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    Өчигдөр 12 цаг 22 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК