
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц үг хэллээ.
Тэрбээр "Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдийг төөрүүлсэн худал мэдээлэл явж байна. Өнөөдөр ирээгүй гишүүд болон Боловсролын сайдад хандан үг хэлмээр байна. УИХ бол Засгийн газарт хяналт тавих үүрэгтэй. УИХ тар гэдэг зүйлийг хэдэн гишүүд хэлж байна. Ингэж ярьж байгаа гишүүд өнгөрсөн жил ирцдээ ороогүй гишүүд шүү. Монголын иргэд тийм амархан мартахгүй шүү.
УИХ тарвал төсвөө баталж чадахгүй, ирэх оноос эмч, багш, цагдаа нар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжина. Ахмадын тэтгэврийг тавьж чадахгүй нөхцөл бүрдэнэ.
УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна лээ. Ирцэндээ орохгүй байгаа УИХ-ын гишүүдийг ашиг хонжоо харж байна л гэж бодож байна. Жилийн жилд төсөв хэлэлцэх болохоор энэ намынхан ингэдэг" гэв.





















































