Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд дүүргийн 34-р хорооны 80 гаруй айлын газрыг чөлөөлөн 1, 2, 34 хороодыг дамнасан 2,5 км авто зам тавьж байна. Авто замыг Азийн хөгжлийн банк, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тавьж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр “Набсан Ижө” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Мандах оройн товгор” ХХК тус тус ажиллаж байна. Авто замыг дугуйн зам, явган хүний зам, ногоон байгууламж, гэрэлтүүлгийн хамт иж бүрнээр нь тохижуулж байна. Энэ сард багтаан авто замыг дуусгахаар төлөвлөж байна.






ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ

















































