
Дүүргийн 1-р хороонд хуучин жалга байсан газрыг битүүлж хүүхдийн тоглоомын талбай байгуулж байна. Тоглоомын талбайд ногоон байгууламж, 3x3, 5x5 сагсан бөмбөгийн талбай, бага насны хүүхдүүдэд зориулсан тоглоом, гүйлтийн болон дугуйн зам, камерын цогцолбор барилга, 2,7 метр өндөртэй түшиц хана, үерийн сувагчлал байгуулж байгаа бөгөөд ажлын явц 80 хувьтай үргэлжилж байна.



















































