зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: ОХУ-ын иргэд манайд визгүй зорчихоос үүсэх эрсдэл ба боломж

2014-11-19
0
ЖИРГЭХ
Манай улс ОХУ-тай харилцан визгүй зорчиж эхэлснээс хойш хэдхэн хонож байна. Визгүй зорчих асуудлыг мэргэжилтнүүд янз бүрээр хүлээн авч байгаа. Тэгвэл ОХУ-ын иргэд манайд визгүй зорчих болсны сайн, муу талуудыг 24tsag.mn нэрлэж байна.

   88d9018c70c64cf0originalМанай улс ОХУ-тай харилцан визгүй зорчиж эхэлснээс хойш хэдхэн хонож байна. Визгүй зорчих асуудлыг мэргэжилтнүүд янз бүрээр хүлээн авч байгаа. Тэгвэл ОХУ-ын иргэд манайд визгүй зорчих болсны сайн, муу талуудыг 24tsag.mn нэрлэж байна.

1.    Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарахад ихээхэн түлхэц үзүүлнэ.

2.    Хоёр талын хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт нэмэгдэхэд бодитой хувь нэмэр оруулна.

3.    ОХУ-аас Монгол Улсад ирэх жуулчдын тоо нэмэгдэж, аялал жуулчлал хөгжинө. Өмнө нь ОХУ-аас Монгол Улсад жилд 70-80 мянган иргэн ирдэг байсан бол энэ тоо хэд дахин  нэмэгдэнэ гэж тооцож байгаа.

4.    Хил орчмын бүс нутгийн иргэдийн зорчих урсгал өсөн нэмэгдсэнээр соёл хүмүүнлэгийн харилцаа өргөжих сайн талтай.

5.    Визгүй зөрчих эхний өдөр л манай улсын 503 иргэн Оросыг зорьсон гэсэн мэдээлэл байна. Мөн манай хилийг давах Оросын иргэдийн тоо 50 хувиар нэмэгдсэн гэсэн статистик тoo гарсан байгаа юм. Ердөө л эхний өдрийн үр дүнгээс харахад, хоёр орныг чиглэсэн иргэдийн урсгал огцом нэмэгдэж байна.

6.    Мэргэжилтнүүдийн тооцолж байгаагаар ойрын жилүүдэд ОХУ-аас манайд ирэх жуулчдын тоо огцом өсөн 200 мянгад хүрнэ гэж харж байгаа.

7.    Орос визгүй болсноор тийшээ явж худалдаа наймаа хийх хүний тоо олширно. Чанартай бараа бүтээгдэхүүн орж ирэх боломж нэмэгдэнэ гэсэн үг.

8.    Барааны эргэлт нэмэгдэнэ.

9.    Манайд ирэх Оросуудын тоо нэмэгдсэнээр Монголд орох орлого нэмэгдэнэ.

10.    Оросын том хотууд руу нислэг үйлдэх боломжтой болно.

11.    Гэмт хэрэгтнүүд хяналтгүй олноор орж ирнэ, орж ирсэн хойно хяналтаас гарна.

12.    Оросын мафиуд орж ирэх боломжтой.

13.    Буриадууд визгүй зорчих шийдвэрийг хамгийн их баяртайгаар хүлээж авсан.  ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлоөгч В.Наговиц: Бид гаалийн шалган нэвтрүүлэх цэгүүдийн хүчин чадлыг олон хүнд зэрэг үйлчлэх боломжтой болгон өөрчилж байна гэж мэдэгджээ.

14.    ОХУ-аас импортоор авч байгаа Монголын бараа бүтээгдэхүүний нийт хэмжээ 1.0 тэрбум долларыг давж байхад ОХУ-д нийлүүлж буй экспорт дөнгөж 40 сая доллар. Энэ байдлыг тэнцвэржүүлэхэд визгүй бизнес чухал үүрэг гүйцэтгэнэ гэж ОХУ-ын Монголч эрдэмтэн М.Гольман дүгнэжээ.

15.    Орос бизнесийг татахын тулд УБ хотын захиргаанаас "ОХУ-ын жуулчид ба УБ хот" эгэсн арга хэмжээ зохион байгуулж эхэлжээ.

16.    Анх Монгол Улсын хүсэлтээр 1995 онд хоёр улс хоорондоо визтэй болж байсан Учир нь тухайд Монголд эрэн сурвалжлагдаж байсан гэмт хэрэгтнүүд ОХУ-аар дамжин Европруу гарах магадлалтай байсан учир үүнээс сэргийлж визтэй болж байсан.

17.    Гэхдээ энэхүү шийдвэр нь хоёр орны иргэдийн хувьд, хөрш зэргэлдээ улсын хувьд буруу шийдвэр байжээ гэдгийг бодолцоод 1998 оноос Монголын талаас визгүй болох санал анх тавигдаж байсан. Энэ асуудал маш олон жил нийтдээ 19 жил яригдаж байж өнөөдөр хүчин төгөлдөр визгүй зорчдог боллоо.

18.    Монгол Улс Интерпол буюу Олон улсын цагдаагийн байгууллага, Олон улсын агаарын тээврийн байгууллагын гишүүн орон. Эдгээр байгууллагуудаас олон улсад эрэн сурвалжилж байгаа, хар дансанд орсон этгээдүүдийн мэдээллийг өгдөг. Эдгээр мэдээллүүд манай хилийн шалган нэвтрүүлэх бүх газарт бий. Иймээс гэмт этгээдүүд Монголд орж ирэх боломж бага гэж Оросын тал үзжээ.

19.    ОХУ одоогийн батлагдсан судалгаагаар, зургаан сая хар тамхи хэрэглэгчтэй. Тэнд 2010 оноос хойш 90 мянган хүн мансуурч нас бараад байгаа.

20.    ХЗЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын хэлтсийн дарга, В.Бямбасүх “ОХУ олон сая хар тамхи хэрэглэгчтэй. Үүнтэй тэмцэж ирсэн тэдэнд туршлага байгаа. Анх визгүй зорчих бэлтгэл ажлын хүрээнд хүн хүч, техник хэрэгслээ бэлдэх, агентлаг, аймаг, орон нутгийн албадын дарга нартаа үүрэг даалгавар өгсөн байгаа. Бидэнд энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх хэмжээний арга ажиллагаа, техник, хүн хүчний нөөц хангалттай бий” гэв.

21.    Тоо баримтаас үзэхэд, 2004 оноос хойш манай долоон иргэн ОХУ-д хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байжээ. Тэндээ 2004 онд нэг эмэгтэй 14 жил, 2009 онд нэг залуу зургаан жилийн ял шийтгүүлсэн тохиолдол бий. 10 жилийн хугацаанд Монголын дөрвөн иргэн хорих ял шийтгүүлсэн юм байна. Харин Монголд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдуулан шалгасан оросууд байхаас биш ял шийтгэсэн нь сүүлийн 10 жилд үгүй.

22.    НҮБ-ын Хар тамхи, мансууруулах бодисын тайланд Монголыг “тээвэрлэгчийн статустай орон” гэж бичсэн байдаг. Нэг ёсондоо хар тамхины транзит улсаар Монголыг нэрлэчихжээ. Одоо ОХУ руу гарц нээгдчихлээ. Амар хялбар аргаар мөнгө олохыг хүссэн иргэд Непаль, Бангладеш, Малайз, БНХАУ-аас ОХУ руу мансууруулах бодис зөөх эрсдэлтэй.

23.    Монголын гаальд хүний ачаа тээш шалгадаг л рентгэн бий. Хар тамхины, галт зэвсгийн зэрэг бусад улсад байдаг шиг төрөлжсөн рентгэнүүд байхгүй.

24.    Галт тэрэгний рентгэн боомт дээр тавина гэж ярьж байгаад хөрөнгө мөнгө нь шийдэгдээгүй байтал визгүй зорчих өдөр эхэлчихлээ.



24tsag.mn



image

Манай улс ОХУ-тай харилцан визгүй зорчиж эхэлснээс хойш хэдхэн хонож байна. Визгүй зорчих асуудлыг мэргэжилтнүүд янз бүрээр хүлээн авч байгаа. Тэгвэл ОХУ-ын иргэд манайд визгүй зорчих болсны сайн, муу талуудыг 24tsag.mn нэрлэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • zochin (112.72.13.82)
    Orosiin baraa manaihaas iluu unetei shuu dee nogoo heden naimaachid n odoo unetei yum awchirch ard tumnee bur elgeer n molhuuleh n dee
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • hm (202.131.236.154)
    1. нефть болон бусад барааны импорт экспорт бол визтэй ямар ч холбоогүй. 2-Жилийн хугацаанд оросуудаас илүү Монголчууд илүү их оросын хил гарч мөнгө их өгдөг. тэгэхээр виз Монголд ашигтай гэсэн үг. Хар тамхи зөөхөө хүрвэл визтэй визгүй зөөж л байгаа. Виз, гаалийн шалгадаг аппарат 2 хамааралгүй. Мафи Мафи л гэх юм Тухайн үеийн үлгэрийг тухайн үед нь үлдээх хэрэгтэй. Харин олноороо бурят орос залуучууд орж ирэхэд шоу цэнгээн, хувцас дэлгүүр гээд манайд ашигтай ч хүүхнүүд маань биеээ үнэлдэг ханшаа өсгөхгүй бол замбараагүйтэж байгаад өвчин гаарах магадлал өндөр байх даа.
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.5.194.92)
    1995 онд визтэй болгосон асуудлыг дахин нягтлан шалгах хэрэгтэй. Тухайн цаг үед Монгол орны эдийн засагт тун хэрэгтэй чухал цаг үе байхад визтэй болгосон нь манай оронд асар их хохирол учруулсан. Үүнд хариуцлага тооцох ёстой.
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.21.106.154)
    ОХУ-с бид нефтийн бүтээгдэхүүн авсан нь 1 тэрбум доллар болчихгүй юу даа. Түүнээс өргөн хэрэглээний бараа юу шальтай юм байхав дээ. Тэгээд ч ОХУ-с бид юу худалдаж авах юм бэ өөр? Хэрэглээнээс бараг гарчихсан цайр, хөнгөн цагаан эдлэл хэрээс хэтэрсэн үнээр авах уу? Малчид л авах байх. Харин яахав ОХУ-н иргэд манайхаас Хятад бараа арай хямдаар авч болох юм. Хувцас ч юмуу. Тэгвэл гадаад худалдаанд нөлөөлөх ч юм билүү.
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • Иргэн (202.126.89.178)
    Сайн бодолцох хэрэгтэй. Орос дугаартай машин ороод ирсэн явж байна лээ. Машинтай орж ирж байгаа хүмүүсийг хязгаарлах нь зөв. Загас дэлбэлээд алт ухаад гарах хангалттай хугацаа шүү.
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • 76 luiwarchid (202.179.27.232)
    Tom gvrentei vizgvi bolj bga bolxoor xil gaaliinxaa shalgaltiig mash ondor tvwshind bailgaxgvi bol ayulgvi bdal aldagdaj gemt xereg xar tamxi osox magadlal ondor bolj bgaa 76n luiwarchid bolon ene toriin tergvvn gex ene tervvgeer tenej yavdag noxdvvd medmeer yum
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.55.191.76)
    За даа одоо оросоос хар тамхичид ДОХ-той нөхдүүд цувах нь л дээ хэрэггүй л байсан юм
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • Мгл (150.129.140.175)
    Унаатай орж ирж байгаа аялагчдыг хязгаарлах хэрэгтэй.Тэд монголд ямарч мөнгө үлдээхгүй, хоол унд хар тамхи янхнуудаа авчираад төвөг удахаас гадна загас дэлбэлж алт ухаад тэнэж явахаас сиихгүй
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    mash buruu shiidel
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • irgen (124.158.111.8)
    Ayultai bdal vvseh n har tamhi cholootei orj garah n erhemvvdee hil gaaliinhaa shalgaltiig saijriilchihaad neelttei bvs boloosoi
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • ДоХ-ын аюул (202.179.23.46)
    Буриад Улсад ДоХ тархац гамшигийн түвшин хүрсэн байдаг учир манайд халдварлах аюулаас сэргийлэн энэ талыг сайн сурталчилан таниулах ажлыг эрчимтэй явуулах хэрэгтэй бна шоо нам засаг төрийн нөхдөө
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дугуйтай өдөрлөгтэй холбоотойгоор автобусны 42 чиглэлд өөрчлөлт оруулжээ
    15 цаг 13 мин
  • Хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжлээрэй
    15 цаг 30 мин
  • Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана
    15 цаг 38 мин
  • "Дугуйтай Улаанбаатар – 2025" өдөрлөг тохиож байна
    15 цаг 41 мин
  • Амралтын өдрийн жор: Алфредо паста
    15 цаг 50 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
    15 цаг 53 мин
  • Энэрэх сэтгэлийг хөгжүүлэх сургалт болно
    16 цаг 0 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    16 цаг 5 мин
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
    Уржигдар 23 цаг 22 мин
  • Төрийн банк харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа
    Уржигдар 18 цаг 08 мин
  • Олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20:00 цагт эхэлнэ
    Уржигдар 17 цаг 41 мин
  • Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна
    Уржигдар 17 цаг 39 мин
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 16 цаг 56 мин
  • Л.Мөнхбаясгалан: Засгийн газар “Онтрэ” ХХК-тай яаралтай хэлэлцээр хийх ёстой
    Уржигдар 15 цаг 34 мин
  • ГЯЛСБАНК “УЛИРАЛ БҮР УРАМШУУЛАЛТАЙ”
    Уржигдар 15 цаг 22 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Уржигдар 14 цаг 00 мин
  • Ази тивээс анх удаа Монгол Улс “Хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс”-тэй болно
    Уржигдар 13 цаг 14 мин
  • Голомт банк “Mongolia Investment Forum: New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа
    Уржигдар 12 цаг 23 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав
    Уржигдар 12 цаг 16 мин
  • Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна
    Уржигдар 12 цаг 13 мин
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • "Харанга" хамтлагийн ХАЙРЛАМ дуунууд
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
24 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК