БАРИМТ 1
1989 оны 12 дугаар сарын 29-нд Увс аймгийн Тэс суманд мэндэлжээ.
БАРИМТ 2
"Увс Нуур" дэвжээ, "Сүлд" спорт хороо, ШШГЕГ-ын бөх.
БАРИМТ 3
174 см өндөр, 102 кг жинтэй.
БАРИМТ 4
2009 оны зун найм хоногийн зайтай хоёр цол авч байсан. Тодруулбал, 2009 оны долдугаар сарын 01-нд тойргийн барилдаанд Аймгийн начин, долдугаар сарын 09-нд Увс аймгийн баяр наадамд "Аймгийн заан" болж байв. Тэгэхдээ тэр өөрийн төрсөн ах Т.Мягмаржавд өвдөг шороодож байв.
БАРИМТ 5
Аймгийн заан цолтой гурван жил явсан тэрбээр 2012 онд Өмнөговь аймгийн баяр наадамд улсын начин Ш.Дарханбатаар найм даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн.
БАРИМТ 6
Дараа жил нь 2013 онд Улсын начин болсон. 2013 оны АХ-ын 92 жилийн ойн баяр наадамд улсын гарди Н.Ганбаатараар дөрөв, улсын арслан Б.Ганбатаар тав давж "Монгол улсын начин" цолыг хүртсэн.
БАРИМТ 7
Улмаар 2016 онд АХ-ын 95 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Б.Тайвангаар дөрөв, улсын начин Л.Лха-Очироор тав, аймгийн арслан (улсын начин) Д.Амарсайханаар зургаа давж "Монгол улсын харцага" цолыг хүртсэн.
БАРИМТ 8
Үндэсний бөхөөс гадна самбо, жүдо бөхөөр хичээллэдэг бөгөөд самбо бөхийн 2009 оны залуучуудын УАШТ-ийн хүрэл, жүдо бөхийн оюутны УАШТ-ийн хүрэл медальтай.
БАРИМТ 9
Том ах Т.Даваажав нь сумын цаан цолтой, дунд ах Т.Мягмаржав нь аймгийн арслан цолтой, улсад 3 давж байсан.
БАРИМТ 10
Аймаг, цэргийн цолтны барилдаанд хоёр удаа түрүүлж байжээ. Мөн хоёр удаа их шөвөгт шалгарсан. Нэгэн түрүү нь 2012 оны Наурызын баярт зориулсан аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан байв.
БАРИМТ 11
Т.Баасанхүү Улс, аймагт таван удаа түрүүлсэн. Мөн хоёр удаа үзүүрлэжээ.
БАРИМТ 12
Хамгийн сүүлд тэр одоогоос найман жилийн өмнө Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойд зориулсан Чансаа өндөр бөхийн барилдаанд , Улсын гарди Ө.Бат-Орших, Улсын аварга Ч.Санжаадамба, Улсын заан Н.Жаргалбаяр нарыг хаян түрүүлж байв.
БАРИМТ 13
Хамгийн сүүлд тэр 2024 онд болсон Увс аймгийн Тэс сумын 100 жилийн ойд зориулсан барилдаанд Улсын заан Б.Бат-Өлзийд унан үзүүрлэсэн. Энэ нь түүний бөхийн өргөө дахь долоо жилийн дараах үзүүр байжээ.
БАРИМТ 14
Бөхийн өргөөнд 12 их шөвөгтэй.
БАРИМТ 15
Түүнийг Монголчууд "дөрвөн гартай", "Гутал дотроо гартай" гэх зэргээр хочлон аргагүй л төрмөл бөх гэлцдэг.