“Урлагийн олон төрөл зүйлийг жигд хөгжүүлж, иргэд, олон нийт болон гадаадын жуулчдад сурталчлан таниулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор “Гэгээн муза-18” театрын наадмыг 2025 оны 05 дугаар сарын 16-24-ний өдрүүдэд зохион байгуулах юм.
Тус наадмын II шатны шалгаруулалтад өрсөлдөх уран бүтээлчдэд “Нэр дэвшигчийн гэрчилгээ” гардуулах хэвлэлийн бага хурал 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Даваа гаригийн 11:00 цагт Улсын Хүүхэлдэйн театрт болно. Хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид, уран бүтээлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.