Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны тав, ой, хээрийн түймэр нэг, объектын гал түймрийн 105 дуудлага бүртгэгджээ. Алба хаагчид 178 иргэний аюулгүй байдлыг ханган, 11 тэрбум 633 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан байна.
Нийслэлийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” А/373 дугаар захирамжаар нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялгийг ашиглах, аялал зугаалга, ууланд алхах, төгсөлтийн баярын арга хэмжээ зохион байгуулах болон ил задгай гал гаргахыг хориглосон.
Нийслэлийн ногоон бүс хуурайшлын нэн их зэрэгт ой, хээрийн гал түймрийн эрсдэл өндөр байгаа тул ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлж аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.