-
2022 оны 8 сарын 26
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл сонсов.
-
2022 оны 8 сарын 26
Нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтнуудын ялыг зорилгод нийцүүлж, үр нөлөөг дээшлүүлэх хүрээнд нийтийн ашиг сонирхолд нийцсэн, хүрээлэн байгаа орчинд ээлтэй, ногоон хөгжлийг дэмжсэн ажлуудыг хийлгэхээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тушаал гаргажээ.
-
2022 оны 8 сарын 26
“Фантастик продакшн" "Зура 2: Цурам Ажиллагаа” уран сайхны киногоороо үзэгч та бүхэнтэйгээ уулзахад тун цөөхөн хоног үлдээд байна. Ийнхүү киноны албан ёсны постероо танилцуулжээ.
-
2022 оны 8 сарын 26
Тэмцээний төлөвлөгөөний дагуу өнөөдөр гардан тулаан болон жагсаалын үзүүлэх тоглолт болж байна. 21 аймаг, 9 дүүргийн шилдэг тасгууд сугалааны гарааны дагуу жагсаалын үзүүлэх тоглолтоо шалгуулж, үргэлжлүүлэн гардан тулааны үзүүлэх тоглолтоо шүүгч, бусад оролцогч нөхдийнхөө өмнө толилуулж байна.
-
2022 оны 8 сарын 26
Монгол үндэсний болон олон улсын хоолны соёлыг нийтэд түгээх, танин мэдэхүйн мэдлэг олгох зорилготой “Lemon Spice” хамгийн том хоолны фестиваль яг одоо Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдаж байна. Дэлхийн улс орнуудын хоолыг нэг дороос амтлах боломжийг олгож буй “Lemon Spice” фестивальд Голомт банк ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж буй юм.
-
2022 оны 8 сарын 26
20 жилийн өмнө Сүхбаатар аймгийн наадамд морь цоллож байсан тэр хүү өнөөдөр "Дэлхийн шилдэг баритон дуучин" болжээ. Харин өнөөдөр тэрбээр Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртэж байна. 36 насандаа Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртэж буй дуурийн дуучин Э.Амартүвшингийн тухай 24 баримтыг хүргэж байна.
-
2022 оны 8 сарын 26
Хуш модны самрыг болц гүйцсэн үед буюу есдүгээр сарын 10-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны өдрийн хооронд түүхийг зөвшөөрдөг. Албан газрын зөвшөөрөлгүйгээр самар түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол Эрүүгийн хуулийн хариуцлага хүлээнэ.
-
2022 оны 8 сарын 26
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 102 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ. Үүнээс 56 нь нийслэлд, 46 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
-
2022 оны 8 сарын 26
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 26-ны өдрийн байдлаар Хэрлэн, Туул, Улз, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-15 см, Улз голын адгаар үерийн аюултай түвшинг 15 см даван үерлэж байна.
-
2022 оны 8 сарын 26
Улсын хэмжээнд он гарсаар энэ сарын 22-ны өдрийн байдлаар Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв, Ховд, Хөвсгөл, Увс, Завхан зэрэг 14 аймгийн 51 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 97 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна.
-
2022 оны 8 сарын 26
Энэтхэгийн Ченнай хотод болсон дэлхийн шатрын олимпиадад амжилттай оролцсон баг тамирчдыг Биеийн тамир, спортын хороо хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Их мастер С.Билгүүн үг хэлж, сэтгэгдлээ хуваалцлаа.
-
2022 оны 8 сарын 26
Үндэсний шигшээ баг, "Кайсса" клубийн тамирчин, олон улсын мастер, шатарчин Төрмөнхийн Мөнхзул эмэгтэй Их мастер цолны 3 дахь нормоо Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад биелүүлснээр эмэгтэй Их мастер цолны болзол хангасан билээ.
-
2022 оны 8 сарын 26
Энэтхэгийн Ченнай хотод болсон дэлхийн шатрын олимпиадад амжилттай оролцсон баг тамирчдыг Биеийн тамир, спортын хороо хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
-
2022 оны 8 сарын 26
Олимпиадыг зохион байгуулсан БНЭУ-ын хувьд өндөр зохион байгуулалттай хүлээж авсан. Улс орны хувьд бахархах зүйлүүд ажиглагдаж байлаа. Өмнө нь кемпээр нь байрлуулдаг байсан бол Ази тивээс зөвхөн Монголын шигшээ багийг Голланд, Швейцар, Испани гэх зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай хамт байрлуулсан нь содон байлаа.
-
2022 оны 8 сарын 26
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны нэг өдрийн хүрээнд дараах албаны хүмүүсээс байр суурийг нь тодрууллаа.
-
2022 оны 8 сарын 26
Олон Улсын Мэдээлэл зүйн 34 дэх удаагийн олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцсон “Нэст Эдүкэйшн” сургуулийн сурагч Б.Бат-Эрдэнэ, Э.Жангар нар хүрэл медаль хүртэж, Голомт банканд ажиллах урилга авлаа.
-
2022 оны 8 сарын 26
Байнгын хороо, чуулганы хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
-
2022 оны 8 сарын 26
Алба хаагчид байр зүйн хичээлээр сургалтад хамрагдаж, луужин, GPS ашиглан байршуулсан координатаар цэг олох, өгөгдсөн цагийн байдлын дагуу хэрэгжүүлсэн арга хэмжээг газрын зурагт оруулан, оновчтой шийдвэр гаргах зэргээр дадлага хийлээ.
-
2022 оны 8 сарын 26
Агропаркт гүний худаг гарган, мод нэг бүрт жигд хүргэх зорилгоор дуслын усалгааны системийг ашиглаж, арчилгааг цаг тухай бүрт тогтмол хийснээр 90 гаруй хувийн ургалттай байна.
-
2022 оны 8 сарын 26
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр есдүгээр сард Алтайн өвөр говиор олон жилийн дунджаас бага, Дорнод Монголын тал нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй. Сарын эхний хагаст ихэнх нутгаар хур тунадас орох буюу уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна.