Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Тэрбээр "Үндсэн чиглэлийн төсөл дээр нийт 20 компанийг оруулахаар санал боловсруулсан. Эрчим хүчний 11 компани, МИАТ, Эрдэнэс Тавантолгой, Төрийн банк, Үндэсний Давхар даатгал зэрэг 20 компаниудын 10-66 хүртэлх хувийг олон нийтэд нээлттэй болгох хувьцаа гаргах зэргийг боловсруулсан. Үндсэн чиглэлийг хэрэгжүүлж ажилласнаар 3,74 их наядын орлого төвлөрүүлэх боломж байна гэж үзсэн. Наймдугаар сарын 20-ны өдөр Засгийн хуралдаанаар оруулахаар болсон.
Мөн 9 компани дээр бүтцийн өөрчлөлт хийж, татан буулгаж нэгдэн нийлүүлэх чиглэлээр санал гаргаж, өнөөдрийн хуралдаанд танилцуулсан. Нэр бүхий 9 компанийг татан буулгаж, нэгтгэх ажлыг зохион байгуулна" гэв.