-
2020 оны 6 сарын 29
- Одоо нэгэнт өнгөрсөн дөө Төрөө минь. Би чамайг хэр удаан хүлээснийг чи мэднэ. Эмэгтэй хүнд чинь бас түрүүлж хэлж чаддаггүй үг гэж байдаг юм. Тэр бол хайртай гэдэг үг шүү дээ. Чи надаас тэр үгийг хэлэхийг хүлээсэн гэж үү?
- Миний буруу байсаан. Чамайг Бүрнээтэй уулзаад эхлэхэд л би ойлгосон. Чи хажууд минь байж, би даанч сохор ....
- Одоо ийм юм яриад яахав дээ. Чи амьдралаа бод. Хожимдсон ч гэсэн хэлсэнд баярлалаа. Энхриймаа босон хаалгаар гарч зөөлөн салхинд түүний сувдан нулимс хацрыг нь дагана. Тэрбээр Төрөөд хамаг сэтгэлээсээ хайртай ч энэ үед түүний гарыг атган уруул дээр нь үнсэх зориг болоод сэтгэл хүрсэнгүй.
-
2020 оны 6 сарын 28
Ээж нь нилээд уурлангуй “Чи муу архичин л бидний амьдралд гай болж байна. Чи зайл. Ер нь чи үхлээ эрээд байгаа шүү. Уух чинь арай дэндэж байна. Төрсөн охиноо хөөдөг хүн бас байхаа. Чамайг яалтай билээ дээ хэмээн санаа алдан нүдэндээ нулимс цийлэгнүүлнэ. Энхриймаа хоолоо идэж дуусаад:
- За бид хоёр хол явна. Орой ч боллоо явъя даа. Та минь л сайн байвал болох нь тэр. Энэ жаахан юмаар эм тариагаа залгуул. Ядарсан харагдаж байна шүү. Миний дүү харин хичээлээ сайн хийгээрэй. Аавдаа ад үзэгдэх тавилантай төрсөн юм байгаа биз дээ. Эмнэлэгт хэвтэх болвол хэлээрэй охиндоо…
-
2020 оны 6 сарын 27
Энхриймаагийн найз залуу нь ... Цагдаа гэж баахан дөвчигнөлөө. Би бага сага танидаг тулдаа явууллаа. Дахиж чамтай муудалцахгүйгээр хаширсан болохоор дахиж битгий зодоорой. Ийм юмнууд гай болдог юм. Бумаа юу ч дугаралгүй машинаа асаан гэрийн зүг яваад өгөв. Харин нөгөө талд Цэцэгээ Энхриймааг тэврэн:
- Муу новш чинь хаанаас гараад ирэв ээ. Алив наашаа хар даа. Битгий уйл даа. Одоо ирдэг юм бол найз нь чамайгаа хамгаална ойлгосон уу.
-
2020 оны 6 сарын 26
Энхриймаа түүнийг хэзээ ч ийм ууртай байхыг нь хараагүй тул үнэхээр өөдгүй хүнтэй нийлж гэдэгтээ бат итгэлтэй болов. Тэрбээр нууцхан үр хөндүүлэх тухай бодсоор. Энэ явдлаас хойш хэд хоног өнгөрчээ. Арванхоёрдугаар сарын эхэн үе болоод шинэ жилийн уур амьсгал мэдэгдэхүйц орж байв.
-
2020 оны 6 сарын 26
Энхриймаа юу ч дуугарсангүй. Бүрнээ харин дуу шуу байхгүй нэг л хөндий түүртсэн байртайн дээр Цэцэгээгийн гэр рүү явдаг гэр хороололын замын мууг гайхан бухимдахгүй байх нь нэг л таалагдсангүй. Түүний машин намхан тул чулуу шороонд тулах нь сонсогдоно. Энхриймаа гэрт нь буулгаад “За, найз нь явлаа. Одоо ажлаар очиж тооцоо нийлнэ. Өө нээрээ энэ миний найз Цэцэгээ чамд яриад байдаг найз маань” ... гээд танилцуулах гэхэд Бүрнээ цааргалсан маягтай:- Аан, чиний тухай сонссоон. Харин гэртээ авч хонохоо багасагачихвал зүгээр л байна. За за явья хайраа. Надад айлд орох зав байхгүй шүү.
-
2020 оны 6 сарын 25
Тэд тус тоглолтоосоо олсон орлогоо "COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд зориулж, Улсын Онцгой комисст хандивлах юм.
-
2020 оны 6 сарын 24
- Чи минь яасан том болоов дээ. Яваад удаагүй юмсан. Бүр том болсон байна шүү. Эмээгийнхээ тэвэрт багтахгүй нь ээ хэмээн жуумалзаад Цэцэгээ рүү хялам хийн “Миний үрсийг аваад ирэхгүй дээ. Албаар үлдээчихэв үү. Лааны бүдэг гэрэлд уруул чинь гялалзаад, үнэртэн сэнгэнээд толгой өвдүүлчихлээ байна. Баярмаа ч ортой юм хэлж л дээ. Чи өөр болжээ. Ямар азгүй юм чамтай нөгчөө бол доо. Бид хоёрыг үхэх дөхөж үү, үгүй юү гэж харах гэж ирэв үү, чи ..... Хайран сайхан үрийг минь залгичихаад ...
Дамдин хөгшин бугсан: Дуугүй бол чи. Холоос ирж байгаа охиныг минь юу юу гэнэ үү. Чамаас ер нь гарахгүй үг гардаг болжээ. Би чамд хэлсэн дээ бас гуйсан биз дээ. Амыг чинь үдчих юмсан... өөдгүй амьтан ...
-
2020 оны 6 сарын 23
Баянмөнх л чиний дууг сонсоод хөөрхий уйлж байна лээ. Санахаас яахав дээ, нялх юм. Чи ер нь ирвэл яасан юм бэ. Баярмаа чамайг муулж, муулж явсан. Нэг хар юмтай болсон ч гэнэ үү. Ггэртээ ордоггүй арай л банзалдаад хүүхдүүдээ хаяад явдаг гээгүй байгаа даа.
- Өөр юу гэж байна..
- Найз нь уурлаад гаргачихсаан. Баянааг авахад туслаач ч гэх шиг. Хачин юм ярьж явна лээ. Хүн яаж ингэж өөрчлөгдөж чадаж байна аа айн.
- За за, найз нь ойлголоо. Удахгүй очноо, үгүй ээ маргааш гарлаа.
-
2020 оны 6 сарын 23
Энхриймаа байшингаас гаран хурдан,хурдан алхан гэрт орж ирээд инээдээ барьж чадалгүй тас тас инээв. Цэцэгээ гайхан: - Чи чинь яаж байна аа. Хүн цочоочих юм.
- Энэ эмгэн чинь харин хөгжилтэй хөгшин байх чинь. Чамайг жижиг өрөөнд орсны дараа төрсөн жил, өдөр асуугаад “Болох юм байна ч гэх шиг, ирж бай ч гэнэ үү” хэхэ. Үзэж хардаг юм уу, хаашаа юм бэ. Бодвол хүүтэйгээ суулгах нь л дээ .. хөх инээд хүрчихлээ...
-
2020 оны 6 сарын 22
Энэ хүүхэн чинь ийм дотуур тамиртай амьтан ш дээ. Хүүхдүүдээ урвачихна гээд үхэх нь л дээ. Энэ өмссөн зүүснийг нь хараад байгаарай. Тогос шиг гоёчихсон. Миний ахын толгойг залгичхаад хамаг эд хөрөнгө, малыг нь үрчхээд . Өөрийгөө гангалж, гэдсээ илээд хэвтэж байдаг биз. Харанхуй нүхэн дотор хэдэн хүүхдүүдээ суулгачихаад байж байгааг нь ээ. Ямар ч байсан би Баянааг авахдаа л нэг авна. Чамайг бодвол гурван өрөө байртай. Чиний энэ муу овойхоогоос чинь л хавь дээр биз. Баянмөнх миний дүү ч гэсэн эгчтэйгээ амьдарна, ойлгосоон.
-
2020 оны 6 сарын 22
Нийслэл хотын зах бараадан хаяа дэрлэн буух айл элбэгшиж байлаа. Яг энэ үед Цэцэгдэлгэр гэх залуухан эмэгтэй амьдралын эрхэнд хөдөө нутгаасаа гарч гурван хүүхдээ дагуулан их хотод оршин суухаар ирлээ. Түүний нөхөр зуурдаар нөгчөөд дариу 2 жил өнгөрсөн ч хадам ээжийн ааш зан хувирч хүүгээ өнгөрсөнд өнөө л Цэцэгээг буруутгана.
-
2020 оны 6 сарын 21
Тэр нэгэн өдөр муу мэдээ ирэхээс өмнө хоёул аз жаргалаар бялхаж байлаа. Тэр бол Францад ажиллаж амьдарч буй Должин хөгшний ганц охин Шүрээ зуурдаар өөд болсон зурвас байлаа. Саруул нүдний аяган дахь нулимсаа барьж ядан анир эвдэн нусаа хааяа шурт хийн татна. Уянга, Саруулын хажууд иржн тэврэхээс өөр юу ч хэлсэнгүй. Саруул зангирсан хоолой арган байж “Шүр минь дээ, дөнгөж хорин хэдтэй нялх юм байгаа юм шүү дээ. Даанч яав даа”. Уянга түүнийг чанга тэвэрсэээр.
-
2020 оны 6 сарын 21
-За, чи сайн бодоорой. Би лав татгалзахгүй ээ. Виз болон байр хоол бүгдийг зохицуулна. Бас өндөр цалинтай, миний бодсоноос ч их байна шүү. Үнэнийг хэлэхэд би дөрвөн жил гаран ажиллаад л Монголд сайхан байртай болчихсон. Одоо хэдэн төгрөг хураачхаад буцах санаатай. Сайн л бодоорой доо гэв.
-
2020 оны 6 сарын 20
Саруул эзэн эрэгтэйн өгсөн дугтуйг онгойлгон тоолвол 60.000 вон байв. Саруул монгол мөнгөнд шилжүүлэн дотроо бодоод нэг өдөр л 100 гаруй мянган төгрөг олдог байна шүү гээд инээмсэглэн Намуун руу харвал 60.000 багадаа орно гэв. Ийнхүү өнөөдрийн ажил дуусч буудалдаа ирэн тухлаад Цогтоотой элдвийг ярин хэвтэцгээв.
-
2020 оны 6 сарын 19
Бид хоёр хоёулхнаа байна шүү дээ. Хайрт минь, чи намайг санасан биз дээ хэмээн зөөлөн өгүүлэхүйд Саруулд “Хоёулханаа байна шүү дээ” хэмээх үг нэгийг хэлэх шиг. Тэрбээр Уянгыг тэврэн “Чамайгаа хором мөч бүр санадаг, үргэлж”....
Саруулын биеэр ер бусын цахилгаан гүйдэл эрвэгнэн байх шиг. Уянгыг өөртөө нааж чангаар тэврэх тусам тэрхүү ид шидийн “гүйдэл” хамаг биеэр хоромхон зуур жирвэгнэн гүйвэй.
-
2020 оны 6 сарын 19
Удаан хүлээсний эцэст хаалга онгойв. Хаалганы өмнө хайрт Уянга нь зосгож байх ба Саруул руу харан нүдэндээ нулимстай хэрнээ инээмсэглэх нь Саруулын дотор бүгэх бүхнийг цэлмээж баяр баясгаланд умбуулан үүлнээ хөвөх мэт орчноос тасран одох шиг ээ........
.... Би усанд орлоо. Харин унтчихав аа, хайр минь ээ гээд хөгжилтэй инээв. Саруул зурагт асаан хөргөгч уудлан шилтэй вино, архи болон өөр нэр нь мэдэхгүй шилтэй бүхнийг үнэртэн байтал нэгэн исгэлэн танил үнэр үнэртэв.
-
2020 оны 6 сарын 18
Чамайг ирэх гэж байгааг бид хоёр уг нь эрт мэдсэн л дээ. Уянга жаахан шалтгаантай байсаан. Хэдэн сар ээж нь ч ирээд, чи мэдсэн л байлгүй. Ээж нь өвчтэй юм билээ. Гэхдээ чамтай харьцахад дургүй байдгийг би ойлгоогүй. Уянгад тэр залуутай харьцаад байвал би хурдан үхээд өгнө шүү гэх мэтээр их айлгана. Зарим үед хэлмээр байвч бас өвчтэй хүнийг тайван байлгах хэрэгтэй гээд эмч нар хүртэл Уянгыг хэлснээр байхыг зөвлөдөг.
-
2020 оны 6 сарын 18
"Энэ Төгөлдөр Монголд найз охинтой. Өдөр бүр утсаар ярьдаг. Нөгөөх нь ч гэсэн дээ, мэддэг юм байж ингээд л явах юм даа"гэхэд Намуунаа:
-Хая!. Наад хоёроо битгий тоо. Өөрсдөө мэдэж байгаа байлгүй дээ гээд бусад руугаа эргэн:
-Хүүе, Уянга аа!. Чи чинь яагаад дуугаа хураачих ваа гэх нь тэр. Саруул, Уянга гэсэн нэрийг сонсоод дотроо цочих шиг бас нэг л сонин мэдрэмж зурсхийн өнөөх охин руу харав.....
-
2020 оны 6 сарын 18
Саруул захирлын өрөөнөөс гарч Солонгос явах нь. Тэнд Уянга байгаа шүү дээ. Би яагаад итгэж ядаад байна аа. Энэ бүхэн арай зүүд биш байгаа хэмээн бодолд ээрэгдэн алхаж байв.
-
2020 оны 6 сарын 18
-Юун найз залуу ?
-Тиймээ, хамт амьдарч байгаа. Надад үүнээс өөр мэдэх зүйл байхгүй ээ. Чамд битгий хэлээрэй гэж байсан. Гэвч чи өөрөө ирсэн болохоор мэдэх хэрэгтэй биз.
Саруул сонссондоо итгэж ядан Уянга тэгэх хүн биш. Би сайн мэдэж байна. Та нар салгах гэж л ингэж байгаа. Тийм биз дээ. Би Солонгос явна, өөрийн нүдээр харж байж итгэнэ гэв.