Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголчууд өвлийн олимпод: 1964-2022 он хүртэлх түүхээр аялцгаая!

2026-2-05
0
ЖИРГЭХ

Монгол улс нь 1964 оноос эхлэн Олимпын наадамд оролцож эхлэсэн бөгөөд үүнээс хойш бараг бүхий л зуны олимпод оролцсон. 1984 онд ЗХУ-ийн санаачилгаар социалист орнууд Лос-Анжелесын олимпыг бойкотолсноор Монгол улс 1984 оны зуны олимпод оролцоогүй ба оронд нь социалист орнуудын зохион байгуулсан "Эв санааны наадам" (Friendship Games) гэсэн тэмцээнд оролцжээ. Харин Өвлийн олимпын хувьд мөн 1964 оноос хойш, 1976 оны олимпоос бусад бүх Өвлийн Олимпод оролцсон боловч одоогоор медаль хүртээгүй байна. 


1964 он

Winter Olympics Flashback: Photos From the Innsbruck Games, 1964

Монгол улс олимпын наадмын дэвжээнд хамгийн анх өрсөлдсөн нь 1964 онд Австрийн Инсбрук хотноо зохиогдсон Өвлийн олимпын IX наадам буюу Инсбрукийн олимп байлаа. Тус олимпод 10 эрэгтэй, 3 эмэгтэй тамирчин биатлон, гүйлтийн цана, тэшүүрийн төрлөөр өрсөлджээ. 

Биатлоны төрөлд Баянжавын Дамдинжав, Бизъяагийн Дашгай, Түдэвийн Лхамсүрэн, Цамбын Данзан нар эрэгтэй 20 км-ийн төрөлд өрсөлджээ. Тэд 38-49 дүгээр байр эзэлсэн байна. Харин Гүйлтийн цанын төрөлд, Дамбадаржаагийн Баадай, Баянжавын Дамдинжав, Лувсан-Аюушийн Дашдэмбэрэл, Бизъяагийн Дашгай, Сономцэрэнгийн Нацагдорж, Банзрагчийн Зундуй, Жигжээгийн Жавзандулам, Доржготовын Пүрэвлоов нар эрэгтэй, эмэгтэй 15-30 км-ийн төрөлд хүч сорьжээ. 

Тэшүүрээр, Лувсанлхагвын Дашням эрэгтэй 500 м, Лувсаншаравын Цэнд эрэгтэй 5000 м, 10000 м, Цэдэнжавын Лхамжав эмэгтэй 1000 м, 3000 м-т өрсөлджээ.


1968 он

Grenoble 1968 Winter Olympics - Athletes, Medals & Results

Монгол улс 1968 онд Францын Гренобль хотноо зохиогдсон Өвлийн олимпын X наадам буюу Греноблийн олимпод биатлон, гүйлтийн цана, тэшүүрийн төрлөөр нийт 8 тамирчин оролцуулсан. Биатлоны төрөлд Баянжавын Дамдинжав, Бизъяагийн Дашгай, гүйлтийн цанаар Гэндгээгийн Батмөнх, Лувсан-Аюушийн Дашдэмбэрэл, тэшүүрээр Лувсанлхагвын Дашням, Бүжийн Жалбаа, Лувсаншаравын Цэнд нар оролцжээ. 


1972 он

Sapporo 1972 Olympic Winter Games | Japan, Athletes, Medals, & Controversy  | Britannica

Монгол Улс 1972 онд Японы Саппоро хотноо зохиогдсон Өвлийн олимпын XI наадам буюу Саппорогийн олимпод гүйлтийн цана, тэшүүрийн төрлөөр тус бүр 2 тамирчин оролцуулсан. Гүйлтийн цанаар Намсрайн Сандагдорж, Данзангийн Нарантунгалаг, тэшүүрээр Лувсанлхагвын Дашням, Лувсаншаравын Цэнд нар өрсөлджээ.


1980 он

1980 Lake Placid Olympics Still Resonate Four Decades Later

Монгол улс 1980 онд Америкийн Нэгдсэн Улсын Лэйк-Плэсид хотноо зохиогдсон Өвлийн олимпын XIII наадам буюу Лэйк-Плэсидийн олимпод гүйлтийн цана, тэшүүрийн төрлөөр нийт 3 тамирчин оролцуулсан. Гүйлтийн цанаар Лувсандашийн Дорж, тэшүүрээр Доржийн Цэнддоо, Төмөрбаатарын Нямдаваа нар оролцжээ.


1984 он

1984 Winter Olympics - Wikipedia

Монгол улс Югославын Сараево хотноо зохиогдсон Өвлийн олимпын XIV наадам буюу Сараевогийн олимпод гүйлтийн цанын төрлөөр 4 тамирчин оролцуулсан. Гүйлтийн цанаар Лувсандашийн Дорж, Пүрэвжалын Батсүх, Дондогийн Ганхуяг, Вангансүрэнгийн Рэнцэнхорол нар оролцжээ. Тэд багаар 15 дугаар байрт орсон.


1988 он

Calgary 1988 - Team Canada

Монгол улс Канадын Калгари хотноо зохиогдсон Өвлийн олимпын XV наадам буюу Калгарийн олимпод гүйлтийн цанын төрлөөр 3 тамирчин оролцуулсан. Гүйлтийн цанаар Даваагийн Энхээ Эмэгтэй 5км сонгодог, 10км сонгодог, 20км чөлөөт, Зийцагааны Ганбат эрэгтэй 15км сонгодог, 30км сонгодог, 50км чөлөөт, Дамбажамцын Баттулга эрэгтэй 15км сонгодог , 30км сонгодог, 50км чөлөөт төрөлд тус бүр өрсөлджээ.


1992 он 

A general view of the Opening Ceremony of the 1992 Winter Olympics... News  Photo - Getty Images

Монгол улс Францын Альбервиль хотноо зохиогдсон Өвлийн олимпын XVI наадам буюу Альбервилийн олимпод гүйлтийн цана, тэшүүрийн төрлөөр тус бүр 2 тамирчин оролцуулсан. Гүйлтийн цанаар Гонгорын Мерей, Зийцагааны Ганбат, тэшүүрээр Нямдондовын Ганболд, Алтангадасын Содномдаржаа нар өрсөлджээ. 


1994 он 

Lillehammer 1994: Remembering the Winter Olympics - Life in Norway

Монгол улс Норвегийн Лиллехаммер хотноо зохиогдсон Өвлийн олимпын XVII наадам буюу Лиллехаммерын олимпод шорт-трекийн төрлөөр 1 тамирчин оролцуулсан. Батчулууны Бат-Оргил нь эрэгтэй 500 м төрөлд 24 дүгээр байр, 1000 м-т 29 дүгээр байрт шалгарчээ.


1998 он 

1998 Nagano Olympic Opening Ceremony

Монгол Улс Японы Нагано хотноо зохиогдсон Өвлийн олимпын XVIII наадам буюу Наганогийн олимпод шорт-трекийн төрлөөр 2, гүйлтийн цанын төрлөөр 1 тамирчин оролцуулсан. Гүйлтийн цанаар Дашзэвэгийн Очирсүх, Шорт-Трекээр Баттулгын Октябрь, Болдын Сансарбилэг нар өрсөлдсөн.


2002 он 

20 years later: Remembering some of the key venues, keepsakes from the 2002  Olympics in Salt Lake | ABC4 Utah

Монгол улс Америкийн Нэгдсэн Улсын Солт-Лэйк Сити хотноо зохиогдсон Өвлийн олимпын XIX наадам буюу Солт-Лэйк Ситийн олимпод шорт-трек болон гүйлтийн цанын төрөлд тус бүр 2 тамирчнаа оролцуулсан. Гүйлтийн цанаар Жаргалын Эрдэнэтүлхүүр, Даваагийн Энхээ, Шорт-Трекээр Ганбатын Жаргаланчулуун, Баттулгын Октябрь нар өрсөлджээ.


2006 он

2006 Winter Olympics opening ceremony - Wikipedia

Монгол улс Италийн Турин хотноо зохиогдсон Өвлийн олимпын XX наадам буюу Турины олимпод гүйлтийн цанын төрөлд 2 тамирчнаа оролцуулсан. Уг наадамд Хүрэлбаатарын Хаш-Эрдэнэ эрэгтэй 15 км сонгодог төрөлд, Эрдэнэ-Очирын Очирсүрэн эмэгтэй 10 км сонгодог төрөлд өрсөлджээ.


2010 он 

May be an image of text that says 'MONGO Απ MONGO MONGO'

Монгол улс Канадын Ванкувер хотноо зохиогдож буй Өвлийн олимпын XXI наадам буюу Ванкуверын олимпод гүйлтийн цанын төрөлд 2 тамирчин оролцуулсан. Уг наадамд өмнөх олимпод өрсөлдөж байсан Хүрэлбаатарын Хаш-Эрдэнэ эрэгтэй 15 км сонгодог төрөлд, Эрдэнэ-Очирын Очирсүрэн эмэгтэй 10 км сонгодог төрөлд дахин өрсөлджээ.


2014 он 

No photo description available.Оросын Сочид явагдсан өвлийн олимпын наадамд Монгол улсаас эрэгтэй, эмэгтэй хоёр цаначин оролцжээ. Монгол улс гурван олимп дараалан гүйлтийн хоёр цаначин илгээсэн нь энэ байв. 2014 оны нэгдүгээр сарын 20-нд олимпод орох тамирчдын нэр бүрэн тодроход Монголоос хоёр тамирчин багтсан байв. Эхлээд хоёрдугаар сарын 13-нд эмэгтэй 10 км уралдаанд 76 цаначин гарснаас Чинбатын Отгонцэцэг 70 дугаар байрт орох амжилт үзүүлж, маргааш нь эрэгтэй цаначин Болдын Бямбадорж 15 км-т 92-оос 80-д хурдалжээ.


2018 он 

May be an image of textМонгол Улс 2018 оны 2 сарын 9-нөөс 25-ны хооронд Өмнөд Солонгосын Пёнчанд зохион байгуулагдсан 2018 оны өвлийн олимпод эрэгтэй, эмэгтэй тус бүр 1 тамирчнаа гүйлтийн цанын төрлөөр өрсөлдүүлсэн. Уг наадамд Батмөнхийн Ачбадрах эрэгтэй 15 км чөлөөт төрөлд 97 дугаар байр, Чинбатын Отгонцэцэг эмэгтэй 10 км чөлөөт төрөлд 84 дүгээр байр эзэлжээ.


2022 он 

May be an image of text

2022 оны Өвлийн Олимп (Англи: 2022 Winter Olympics, Франц: Jeux olympiques d'hiver de 2022), албан ёсоор Өвлийн олимпын XXIV наадам нь 2022 онд зохиогдсон өвлийн олимп юм. 2022 оны 3 дугаар сарын 4-13-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөсөн. “Бээжин-2022” өвлийн олимпын XXIV наадамд спринт болон гүйлтийн цанын ОУХМ А.Энхтуул, Б.Ачбадрах нар цасан замд хурдаа сорьсон билээ. Ийнхүү Монгол Улсын баг тамирчид 1964 оноос эхлэн 15 удаагийн өвлийн олимпын наадамд оролцсон байна. БНХАУ-д 2 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна, анх 2008 онд зуны олимп зохиогдсон юм.

Л.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголчууд өвлийн олимпод: 1964-2022 он хүртэлх түүхээр аялцгаая!
Дархан Могулс баг Үндэсний дээд лигт өрсөлдсөн эхний жилдээ хүрэл медалийн эзэд боллоо
Тамирчдынхаа амжилтаар бахархаж байна, ГЭХДЭЭ...
Нэгэн эрин үеийн төгсгөл: Мессигүй нөхцөл байдалд Барселона хэрхэн дасан зохицсон бэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-ын мэдээний хөтлөгч Саванна Гутригийн ээжийг хулгайлжээ
    саяхан
  • "Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил"-ийн үндэсний нээлтийн арга хэмжээ боллоо
    2 мин
  • Энэ онд 4729 га талбайд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
    22 мин
  • Монголчууд өвлийн олимпод: 1964-2022 он хүртэлх түүхээр аялцгаая!
    1 цаг 35 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1919 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    2 цаг 23 мин
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
    2 цаг 32 мин
  • НИТХ-ын дарга А.Баярын өгсөн үүргийн дагуу түргэн тусламжийн машиныг нэмэгдүүлж 103 дугаарт ирсэн дуудлагад очих хугацааг үе шаттай багасгаж байна
    2 цаг 35 мин
  • Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
    2 цаг 41 мин
  • ӨНӨӨДӨР: Ардчилсан намаас мэдээлэл хийнэ
    2 цаг 52 мин
  • Улаанбаатарт 21 градус хүйтэн байна
    3 цаг 7 мин
  • ЗГ: Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэнэ
    18 цаг 41 мин
  • Нөөцийн махыг жижиглэнгээр болон өргөтгөсөн худалдаагаар борлуулж байна
    18 цаг 49 мин
  • “Улаанбаатар кап” тавдугаар сарын 3-ны өдрийг дуустал үргэлжилнэ
    19 цаг 15 мин
  • Байгаль хамгаалагчид бугыг аюулгүй бүс рүү шилжүүлжээ
    20 цаг 0 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    20 цаг 34 мин
  • Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын ГНБД Ясмин Фуад Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
    22 цаг 53 мин
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
    23 цаг 17 мин
  • Сар шинээрээ санхүүгийн ухааныг өвлүүлье
    23 цаг 24 мин
  • О.Номинчимэг олон улсын парламентчдын хүний эрхийн асуудал хариуцсан IPU-ийн хорооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
    Өчигдөр 11 цаг 36 мин
  • "Аа"-тай явсан Улсын заан Ц.Мягмарсүрэнгийн тухай сонирхолтой 16 баримт
  • Эпштейний файлууд ба Ц.Элбэгдоржийн "хэрэг"
  • ТАНИЛЦ: Өнөөдөр халз барилдах Улсын арслангуудын амжилт, биеийн ХАРЬЦАА
  • УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн “ЯАЖ” подкастад дурдагдсан ОНЦЛОХ баримтууд
  • Н.Өсөхбаярт унасан "тэдний эрэмбэ" хэрхэн дээшлэх вэ?
  • АН-ын дарга О.Цогтгэрэлийн “Нээлттэй, цэгцтэй - Ардчилсан Нам” аяны нээлтэд хэлсэн онцлох 5 эшлэл
  • Б.Солонгоо: Хоёр тэрбумаар гэрээлсэн мэргэжилтнүүд Оюутолгойн асуудлаар зохицуулах байгууллагуудтай хамтран ажиллаж, мэдээлэл өгч байсан
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • "Насны хишиг" анх удаа авах болон өмнө нь хамрагдаагүй ахмадуудын бүртгэл эхэллээ
  • Тун удахгүй эхлэх "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Амралтын өдрийн жор: Дэлгэмэл бууз
  • Допингтой бөхчүүдэд "тонгоруулсан" Цэргийн арслан Б.Өлзийсайхан яах вэ?
  • АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫГ ХӨГЖЛИЙН НЭГДСЭН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТТЭЙ НИЙЦҮҮЛЭН ХӨГЖҮҮЛНЭ
  • Байгаль орчны салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг хүсэв
  • Улсын заан Ц.Мягмарсүрэнгийн нэрэмжит бөхийн барилдаанд улсын аварга О.Хангай тэргүүтэй хүчит 128 бөх зодоглоно
  • Амжилттай зохион байгуулсан “СОР17”-оос л эерэг үр дүн хүлээнэ
  • Б.Солонгоо: С.Баярцогтод хувь улс төрчийн амбиц байж болох ч Монгол Улсын, монголчуудын эрх ашгаас давсан улс төрийн амбиц, эрх ашиг байх ёсгүй
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Дуу суръя: Энгэрийн ганц улиас шиг энд чамайг би санан хүлээсээр
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • Эпштейний файлууд ба Ц.Элбэгдоржийн "хэрэг"
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Б.Солонгоо: С.Баярцогтод хувь улс төрчийн амбиц байж болох ч Монгол Улсын, монголчуудын эрх ашгаас давсан улс төрийн амбиц, эрх ашиг байх ёсгүй
  • Байгаль орчны салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг хүсэв
  • Амралтын өдрийн жор: Дэлгэмэл бууз
  • "Аа"-тай явсан Улсын заан Ц.Мягмарсүрэнгийн тухай сонирхолтой 16 баримт
  • Дуу суръя: Энгэрийн ганц улиас шиг энд чамайг би санан хүлээсээр
  • Б.Солонгоо: Хоёр тэрбумаар гэрээлсэн мэргэжилтнүүд Оюутолгойн асуудлаар зохицуулах байгууллагуудтай хамтран ажиллаж, мэдээлэл өгч байсан
  • “Гэртээ Ганцаараа” киноны ээжийн дүрээр монголчуудын мэдэх Кэтрин О’Хара 71 насандаа таалал төгслөө
  • ТАНИЛЦ: Өнөөдөр халз барилдах Улсын арслангуудын амжилт, биеийн ХАРЬЦАА
  • Ардчилсан намын шинэчлэлээс бид юу хүлээх вэ?
  • Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • "Насны хишиг" анх удаа авах болон өмнө нь хамрагдаагүй ахмадуудын бүртгэл эхэллээ
  • Амжилттай зохион байгуулсан “СОР17”-оос л эерэг үр дүн хүлээнэ
  • АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫГ ХӨГЖЛИЙН НЭГДСЭН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТТЭЙ НИЙЦҮҮЛЭН ХӨГЖҮҮЛНЭ
  • Авлигын хэргээр АТГ-д шалгагдаж буй Д.Тогтохсүрэнгийн ХОМ
  • Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр Монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • Допингтой бөхчүүдэд "тонгоруулсан" Цэргийн арслан Б.Өлзийсайхан яах вэ?
24 баримт
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн “ЯАЖ” подкастад дурдагдсан ОНЦЛОХ баримтууд
  • АН-ын дарга О.Цогтгэрэлийн “Нээлттэй, цэгцтэй - Ардчилсан Нам” аяны нээлтэд хэлсэн онцлох 5 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК