
Монголын Волейболын “Үндэсний дээд лиг”-ийн эрэгтэй хүрэл медалийн төлөөх 4 дэх тоглолтод дээд лигийн отгон баг “Дархан Могулс” өнгөрсөн улирлын аварга “Хасу Мегастарс” багийг 5 ээлжийн тоглолтод 3-2 харьцаатай ялж, нийт цувралд 3-1 харьцаатай ялалтыг байгуулж, Монголын Волейболын “Үндэсний дээд лиг”-ийн хүрэл медалийн эздээр тодорлоо.
Цувралын 4 дэх тоглолтод “Дархан Могулс” багаас багийн онооны лидер М.Уранбаяр 32 оноо авсан бөгөөд довтолгоогоор 28 оноо, хаалтаар 3 оноо, давуулалтаар 1 оноо авсан бол багийн шилдэг гадаад тоглогчдын нэг Гарсиа Валле 24 оноо авсан бөгөөд довтолгоогоор бүх оноогоо авч багтаа тус хүргэлээ.

ОУХМ Г.Төрмандах ахлагчтай Дархан Могулс баг улиралд 11-10 амжилтыг үзүүлж, Плей-Оффт 4-р байраар шалгарч, Төв Миг Вулвс багийн эсрэг хагас шигшээд шалгарч, цувралд 3-1 харьцаатай ялагдал хүлээн хүрэл медалийн төлөө тоглож, дээд лигийн тэмцээн эргэн ирснээс хойш 5 жил дараалан медальт байрт шалгараад байсан, өнгөрсөн улирлын аварга “Хасу Мегастарс” багийн амжилтыг зогсоолоо.





















































